Сүүлийн үед "Вакцин хийлгэсэн чинь халуураад байна. Хэрэггүй л хийлгэлээ. Бие өвдөөд бүр хямарч орхилоо. Н1N1-ийн эсрэг вакцин хийлгэхээр л ингэж байгаа юм. Хүүхдэд хийхдээ эцэг, эхээс нь гарын үсэг авч байна гэнэ. Тэр нэг л учиртай" гээд цааш ургуулан нэмж, хачирлан янз бүрээр ярих болж. Иргэдийн амнаас ам дамжсан уг ярианд хариулт өгөхөөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр амбулаторийн ванцинжуулалтын их эмч Д.Нацагмаатай ярилцсан юм.
-Дархлаажуулалт гэж юу вэ. Бид мэддэг юм шиг хэрнээ төдийлөн сайн ач холбогдол өгдөггүй шүү дээ?
-Дархлаажуулалт гэдэг маань вакцинжуулалт гэсэн үг. Энэ маань халдварт өвчнөөс сэргийлэх дархлал тогтоох хамгийн найдвартай зүйл. Манайхан үүнийг ванцинжуулалт гэдэг. Олон нийтийн буюу дэлхий дахины хэллэг нь "Дархлаажуулалт" юм. Монгол Улсын засгийн газраас үндэсний ямар товлолыг баримтлах вэ гэдгийг тогтоож шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтын хууль баталж түүгээр зохицуулагдаж байдаг юм.
-Ихэнх эцэг, эхчүүд вакцинжуулалтыг 0-5 настайд нь хийдэг гэж ойлгодог?
-Тийм шүү. Хүүхдийг дархлаажуулна гэдгийг 0-1 насанд нь вакцин хийлгэчхээр л болчихдог юм шиг ойлгодог. Би түрүүн хэллээ шүү дээ. Монгол Улсын дархлаажуулалтын хуулиар хэрэгждэг гэж. Иймд иргэн бүр үүнд идэвхтэй оролцох хэрэгтэй.
-Хүүхэд хэдэн наснаасаа эхлэн дархлаажуулалтад хамрагдах ёстой вэ?
-2009 оны есдүгээр сарын 1-ний Засгийн газрын 185тоот тушаалаар дархлаажуулалтын шинэ товлолт батлагдаж бид түүнийг мөрдөж байна.
Хүүхэд төрсний дараа 24 цагийн дотор халдварт саагийн I тун, сүрьеэгийн I тун, халдварт В гепатитын I тунг авсан байх ёстой. Дараа нь 2-4 сартайдаа халдварт саагийн II, III вакциныг авах ёстой. Сахуу, хөхүүл, татранги гэж "Гуравт" вакцин хийдэг байсан бол шинэ товлолоор "Тавт" вакцин буюу дээр нь нэмээд В гепатитын, мөн тархи уушгинд идээт үрэвсэл халдварлахын эсрэг гэсэн ийм таван вакциныг 2,3,4 сартайд нь нэг өдөр хийдэг. Ингэснээр насан туршдаа хийлгэх "Тавт" вакцинаа авч байгаа юм. Энэ хугацаанд огт хийлгэж чадаагүй юм уу дундаа завсарласан тохиолдолд 24 сарын дотор заавал нөхөж хийлгэх ёстой.
-Хүүхэд 15 нас хүртлээ вакцинд хамрагддаг гэдэг?
-Дөрвөн сар хүртэл ийм вакцинууд хийлгэсний дараа есөн сартайд нь бас нэгийг хийлгэнэ. Энэ нь улаан бурхан, улаанууд, гахайн хавдар өвчний эсрэг вакцины I тун. Дараа нь хоёр настайд нь II тунг хийлгэнэ. Хуучин товлолоор зөвхөн улаан бурханы вакцин хийдэг байсан бол шинэ товлолоор улаанууд, гахайн хавдрын вакциныг нэмсэн байгаа.
Үүнийг тухайн үед нь хийлгээгүй бол мөн 24 сарын дотор заавал хийлгэх ёстой. Эцэг, эхчүүд маань үндсэндээ хүүхдээ хоёр нас хүрэхэд долоон удаа вакцин хийлгэсэн байх ёстой.
Вакциныг тасалдуулж болохгүй гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.
Хүүхдийн вакцинжуулалт ингээд дуусдаггүй 15 нас хүртэл нь явагддаг. Долоон настайдаа сүрьеэгийн вакцины II тун, 15 настайдаа сахуу татрангийн II тунг хийлгэх ёстой. Мөн тухайн үед гарсан өөрөөр хэлбэл нийгэмд ямар өвчин гарч нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай байна түүнийг зарласан үед нь хийлгэх нь чухал. Одоогоор манай оронд Н1N1 -ийн эсрэг вакцин хийгдэж байгаа. Эрсдлийн бүлэгт ажилладаг хүмүүс, сургуулийн хүүхэд, жирэмсэн эхчүүдэд хийгдэж байгаа. Удахгүй 1-5 настай хүүхдэд хийнэ.
-Вакцин хийлгэсний дараа элдэв сөрөг урвал явагддаг. Жишээ нь халуурах тохиолдол хамгийн их байдаг?
-Хүний биед тодорхой хэмжээгээр амьд болон саармагжуулсан вакцин хийж, өөрөөр хэлбэл гадны биет орчихож байгаа тул урвал явагдах нь зүйн хэрэг. Ингэж байж дархлаажуулалт тогтож байна гэсэн үг.
-Ямар шаардлага хангасан вакцин хэрэглэдэг вэ?
-Заавал хийх дархлаажуулалтад хэрэглэж байгаа бүх вакцин нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тавигдах шаардлагыг хангасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвшөөрөлтэй, аюулгүй вакцин байдаг.
-Чанарын шаардлага хангаагүй хугацаа нь дууссан вакцин тарьж байна гэх мэдээлэл хааяа гарч байдаг. Вакцин муудсан, шаардлага хангаагүй гэдгийг мэдэх боломжтой юу?
-Мэдэлгүй яах вэ, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, шошго гээд олон зүйлээс мэдэж болно. Вакцины хадгалалтын горим алдагдсан тохиолдолд л муудаж хэрэглэх боломжгүй болсон байдаг. Жишээлбэл +2 хэмд хадгалах ёстой вакциныг +10 хэмд хадгалчихвал түүний өнгө нь хувирсан байдаг юм.
-Дархлаажуулалт дагалдсан хөнгөн хэлбэрийн урвалыг гэртээ хэрхэн эмчлэх вэ. Өвчин намдаах, халуун бууруулах эм ууж болдоггүй гэдэг шүү дээ?
-Хүүхэд 38 хэм хүртэл халуурах, уйлагнах, тарилга хийсэн газар нь улайх, бага зэрэг хавдах нь хөнгөн хэлбэрийн урвалд хамрагддаг. Энэ нь вакцин хийлгэсний дараа илэр-дэг. Харин хүүхэд гурав хоног хүртэл хугацаанд уйлагнах, булчирхай цочих, халуу оргих, тарилга хийсэн газар хавдах тохиолдолд парацетомолыг зохих тунгаар өгч болно. Мөн зарим үед жижиг хатуу хавдар үүсдэг ч энэ нь аажимдаа арилдаг. 24 цагаас дээш хугацаагаар халуурах, өөр хэвийн бус байдал ажиглагдвал өрхийн эмч буюу харьяа дүүргийнхээ эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
-Ямар тохиолдолд вакцин хийж болдоггүй вэ?
-Хүүхдийг төрснөөс нь хойш 24 цагийн дотор вакцин хийх ёстой гэж дээр өгүүлсэн. Гэхдээ дутуу буюу ямар нэгэн хүндрэлтэй төрсөн хүүхдэд хийж болохгүй. Мөн хурц өвчтэй, өөрөөр хэлбэл, өвчлөл нь хурц хэлбэртээ явагдаж байгаа, халдварт өвчнөөр өвчилж эдгэрээд гурван сар болоогүй тохиолдолд вакцин хийж болдоггүй.
-Вакциныг эмч, сувилагч болгон хийдэг үү?
-Үгүй ээ. Манайхан ингэж ойлгодог. Дархлаажуулалтын эмч, тарилга хийх эмч нар тусдаа байдаг. Олныг хамарсан өвчний үед өөрөөр хэлбэл, сувилагч нарт тодорхой сургалт, заавар зөвлөмж өгч байж вакцинжуулах ажилд оролцуулдаг. Вакцин тарих нь булчин тариа хийхтэй адил биш л дээ.
-Ямар тохиолдолд гарын үсэг авдаг юм бэ. Н1N1 вирусийн эсрэг вакцин хийхдээ хүүхдүүдийн эцэг, эхээс гарын үсэг авч байна гэсэн?
-Манайхаас бусад улс оронд вакцин хийлгэж байгаа хүнээс гарын үсэг авдаг. Харин манайд авдаггүй. Энэ жилээс гарын үсэг авч эхэлж байгаа юм. Харин үүнийг хүмүүс буруу ташаа ойлгож Тарын үсэг аваад байна. Энэ нэг л учиртай" гэсэн хар яваад байгаа юм.
-Вакцинд хамрагдсанаар тухайн өвчнөөр өвчилдөггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг?
-Үүнийг 100 хувь гэж ойлгож болохгүй. Тухайн хүний бие организмаас ч шалтгаална шүү дээ. Эцэст нь хэлэхэд хүүхдийг багад нь авах ёстой вакцинд хамруулах нь тэдний эрүүл мэндийг хамгаалж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Вакцинаас татгалзах нь өвдөхийг хүсэхтэй утга нэг юм.
С.Туул