Ардчилсан хувьсгалын үйл хэрэг 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ховдын Багшийн дээд сургуулийн оюутнуудын цуглаанаас эхэлсэн түүхтэй.
Түүнчлэн 1990 оны долдугаар сарын 22-нд бүх нийтийн анхны ардчилсан сонгууль болсон. Харин 1990 оны түүхт энэ өдөр буюу нэгдүгээр сарын 21-нд МоАХ, АСХ, ШДХ, МОХ гэсэн дөрвөн том хүчин нэгдэн анхны хамтарсан цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулжээ. Тодруулбал, Ардын депутатын хорооны гүйцэтгэх захиргаанаас зарим гудамж талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай шийдвэр гаргав. Гэвч энэ нь шинээр байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан хүчнүүдийн үйл ажиллагааг хааж боох гэсэн санаа байсан бөгөөд энэ нь төр засгийн хууль тогтоомжтой анх удаа илтэд зөрчилдөх болжээ.
Гэхдээ дээрээс гаргасан энэ шийдвэр нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байсан юм. Тиймээс олон нийт товлосон цагтаа Сүхбаатарын талбайд цугларсан бөгөөд XX зууны суут ухаантан В.И.Лениний нас нөгчсөн энэхүү ойн өдөр малгайгаа авч минут хэртэй дуугүй зогсож эмгэнэл илэрхийлж байжээ. Харин энэ үеэр шинэ хувьсгалын уриан дуу болох "Монголын Марсельеза" гэгдэх "Хонхны дуу" чанга яригчаар сонсдож байв. 20 орчим мянган хүн оролцсон уг цуглаанд Д.Сүхбаатарын гуч хүү Д.Сүх-Эрдэнэ "Өнөөгийн МАХН нь миний өвөг эцгийн байгуулалцаж явсан намын залгамжлагч хүчин мөн хэмээн хэлж болохгүй болжээ" хэмээн онцолсон байна. Мөн МУИС-ийн багш Д.Ламжав Ардчилсан социалист холбоо "үүдээ нээсэн"-ийг албан ёсоор олон түмэнд зарласан юм.
Дашрамд дуулгахад, цуглааныг хөтлөн явуулж байсан Ц.Элбэгдорж, Монголын Ардчилсан холбоог 60 салбар зөвлөл, 30 гаруй мянган гишүүнтэй болсон тухай мэдээллээ. МоАХ-ын олонх зохицуулагчид нь 30 орчим насны залуучууд байснаас ч тэрүү хүмүүс анх тус холбоог хэсэг залуусыг л нэгтгэсэн байгууллага хэмээн ойлгон төсөөлж байв. Гэвч тус холбоо нь харьцангуй богино хугацаанд өргөн олныг хамарсан нөлөө бүхий улс төр, олон нийтийн байгууллага болон хувирч чадсан билээ. Харин энэ өдрийн цуглааны төгсгөлд жүжигчин Д.Сосорбарам "Эрдэнэ засгийн унага" ардын дууг дуулахад, цугласан олонх уриалан уухайлж жанжин Сүхбаатарын хөшөөг нар зөв тойрцгоосон гэдэг.
Эцэст нь хэлэхэд, 1989-1990 оны сүүл хүртэлх харьцангуй богино хугацаанд БНМАУ-ын улс төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж шинэчлэх зорилго бүхий Ардчилсан хувьсгалын эхний үе шат тайван замаар ийнхүү хийгджээ.