Байгалийн баялаг ихтэй байх нь эдийн засгийн хөгжилд хүрэх давуу тал уу эсвэл...
Энэ асуултанд ихэнх хүмүүс байгалийн баялаг нь хөгжилд хүрэх нэгэн чухал хүчин зүйл гэж хариулна байх. Анх 18 дугаар зууны алдарт классикал эдийн засагч Томас Малтус томьёолохдоо “Газар бол шинээр бий болж нэмэгддэггүй хязгаарлагдмал нөөц тул үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлүүдийн үр өгөөж аажмаар буурч яваандаа эдийн засгийн өсөлт үгүй болно" гэжээ.
Тиймээс классикал эдийн засагчид байгалийн баялаг ихтэй улс байгалийн баялаггүй улсаас илүү эдийн засгийн өсөлттэй байна гэж үздэг байжээ. Түүнээс хойш зарим эдийн засагчид байгалийн нөөц баялаг нь ядуу, хөгжиж буй улс орнуудад аж үйлдвэржилтийг бий болгох хөрөнгө оруулалтыг бүрдүүлж, улмаар хөгжингүй орон болох боломжийг өгдөг гэж үзэж байжээ.
Гэтэл бодит тоон мэдээлэл дээр үндэслэсэн эдийн засгийн судалгаанууд энэхүү онолын эсрэг үр дүнд хүрэх нь олонтой байдаг байна.
Өнөөдөр дэлхийн хамгийн баян улс орнуудыг харвал ихэнх нь байгалийн нөөц баялагаар хязгаарлагдмал улсууд байдаг. Жишээлбэл, баруун Европын орнууд, Япон, Өмнөд Солонгос бүгд л нөөц баялагаар хомс бөгөөд эдийн засаг нь аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас ихэнх орлогоо бүрдүүлдэг байна.
Азийн бар улсуудын аль нь ч ач холбогдол өгчихөөр байгалийн баялаггүй боловч XX зууны сүүлийн хагаст дэлхийн аль ч улстай харьцуулшгүй хурдтай хөгжиж чадсан билээ.
Байгалийн баялаг ихтэй улсууд баялаггүй улсуудаас дутуу хөгжиж байгаа энэхүү үзэгдэл нь эдийн засагчидийн дунд оньсого болсоор ирсэн бөгөөд үүний учир шалтгааныг тайлахаар маш олон судалгааны ажлуудыг хийсээр байна.
Тиймээс энэхүү нийтлэлээрээ бид энэ талаар хийгдсэн томоохон судалгаа шинжилгээний ажлуудыг нэгтгэн дүгнэж байгалийн баялагаар баян улс орнуудын эдийн засгийн хөгжилд саад болж буй хүчин зүйлс, тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар уншигчиддаа тоймлон хүргэхийг зорилоо. Олон нийтэд аль болох ойлгомжтой, хүртээмжтэй байхын тулд эдийн засгийн (жаргом) үг хэллэгүүдийг аль болох ашиглахаас зайлсхийн энгийн үг хэллэгээр бичсэн тул эдийн засагч уншигч нараасаа хүлцэл өчье.
Олон улсын туршлагаас харахад байгалийн баялаг элбэгтэй улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд сайнаасаа илүү муу байх нь олонтой ажээ.
Жишээлбэл, газрын тос болон очир алмаазын нөөцөөр баялаг Ангол улс байнгын иргэний дайн, нийгмийн эмх замбараагүй байдалд, ард түмэн нь өлсгөлөн ядууралд нэрвэгдэн тарчилж байна. Мөн газрын тосоор асар баялаг Вэнэсүэл улсад нэг хүний дарангуйлалт нийгэм тогтоход тун ойрхон очсон байгаа билээ. Вэнэсүэл улс 1920-1970-аад онд өндөр хурдацтай хөгжиж байсан боловч түүнээс хойш эдийн засгийн өсөлт нь зогсож сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн сөрөг өсөлттэй байгаа юм.
Бидэнд хамгийн ойрхон жишээ татахад байгалийн баялаг, газар нутгаар баялаг манай хойд хөрш ОХУ- д эдийн засгийн баялаг цөөн тооны олигархиудын гарт төвлөрч байхад хүн амынх нь ихэнх хувь дэлхийн дундаж стандартаас доогуур орлоготой амьдарч байна.
Газрын тос, ашигт малтмалын баялаг нөөц нь Африк болон ойрх дорнодын олон оронд эдийн засгийн баялагийг бий болгосонгүй, харин нийгмийн эмх замбараагүй байдал, уруудан доройтол авчирчээ.
Энэ үзэгдлийг ажигласан судлаачид байгалийн баялагийн нөөц нь эдийн засгийн хөгжилд саад болж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж эхэлсэн байна.
1970-аад он газрын тос олборлолтын оргил үе байсан ч тэдгээр газрын тосны ордуудыг эзэмшигч улс орнуудын эдийн засгийн хөгжил нь үнэхээр чамлахуйц байсны улмаас 1980-аад оноос байгалийн баялагтай байх нь эдийн засгийн өсөлтөнд хүргэхгүй юм байна гэсэн таамаглал гарч эхэлсэн байна. Байгалийн баялагтай байх нь эдийн засгийн өсөлтөд хүрэхэд нэг ёсны саад болж байна гэсэн таамаглалыг анх 1993 онд Ричард Аути дэвшүүлжээ. Түүнээс хойш маш олон судлаач, эдийн засагчид энэ сэдвийг хөндөж судалгаа шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ихэнх тохиолдолд дээрх таамаглал тоон мэдээллээр батлагдаж байжээ.
Тэдгээрийн судалгаануудын дундаас хамгийн анх Америкийн эдийн засагч Жэфрэй Сакс болон Андрю Варнэр нар 1995 онд дээрх таамаглалыг эдийн засгийн судалгааны аргаар баталж үзүүлжээ. Тэд хөгжиж буй 97 улс орны 1970-1989 оны эдийн засгийн тоон мэдээллийг цуглуулж Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ийн өсөлт болон байгалийн нөөц баялагын экспортын хэмжээний хоорондын хамаарлыг судалж үзжээ.
Тэдний судалгаа байгалийн баялагын экспортийн хэмжээ их байх тусам ДНБ-ийн өсөлт бага байна гэсэн үр дүнд хүрсэн байна.
Үүний дараа Гилфасон 2001 онд байгалийн баялаг болон нийт эдийн засгийн капиталын хооронд урвуу хамаарал байгааг судалгаагаараа гаргаж иржээ. Тоон мэдээлэлд үндэслэн хийгдсэн эдгээр судалгаанууд нь байгалийн нөөц баялаг эдийн засгийн өсөлтөнд хүргэхгүй гэсэн таамаглалыг баталсан үр дүнд хүрсэнээр эдийн засагчид үүний шалтгааныг тайлбарлах янз бүрийн онол, таамаглал дэвшүүлж эхэлсэн байна.
Судлаачдын дэвшүүлсэн онол, таамаглалуудыг багцлан үзвэл ерөнхийдөө дараах 4 шалтгааны улмаас байгалийн нөөц баялаг нь хөгжлийн саад болон хувирдаг байна. Үүнд:
-Гадаад
зах зээлийн хүчин зүйлийн нөлөөнд
өртөмхий байх
-Голланд
өвчин (доор дэлгэрэнгүй тайлбарлана.)
-Бусад
салбарын хөрөнгө оруулалтыг олборлолтын
салбарт татан авч тэдний хөгжилд сөргөөр
нөлөөлөх
-Төрийн
оролцоо ихсэх
Байгалийн баялаг улсын экспортын ихэнх хэсгийг бүрдүүлдэг байх нь юун түрүүнд тэдгээр түүхий эд баялагийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс хэт их хамааралтай байхад хүргэдэг. Ихэнх улс орнууд цөөн нэр төрлийн байгалийн нөөц баялагтай байдаг бөгөөд тэдгээрийн дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт бууралтаас шалтгаалан улсын орлого нь мөн хэлбэлзэж байдаг. Дэлхийн зах зээл дээр алт, зэс гэх мэт эрдэс баялаг, түүхий эд, газрын тосны үнэ таамаглаж боломгүй хэмжээгээр богино хугацаанд хэлбэлзэж байдаг. Жишээлбэл 1998 онд 1 баррель газрын тос 10-15 ам.долларын үнэтэй байсан бол 2008 онд 35-140 ам.долларын хооронд хэлбэлзэж, 2009 оны долдугаар сарын сүүлийн байдлаар 68 ам.доллар болсон байна. Манай улсын үндсэн экспорт болох зэсийн үнэ 2008 онд 1 тонн нь 8900 ам.доллар хүрч байсан бол 2009 оны эхээр 2700 ам.доллар болтлоо огцом буурч байсан. Дэлхийн зах зээл дээрх түүхий эд баялагын үнийн иймэрхүү огцом өөрчлөлт байгалийн баялаг экспортлогч улсуудын эдийн засгийг ихээхэн эмзэг, гадны хүчин зүйлээс хамааралтай болгож, тухайн улсын орлогыг их хэмжээгээр өөрчлөөд зогсохгүй сайтар боловсруулсан сангийн бодлогыг хэрэгжүүлэхэд ч хэцүү байдалд хүргэдэг нь бусад улс орны жишээнээс харагддаг.
Ашигт малтмал олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эдийн засагт нь давамгайлдаг улс орнуудад "Голланд өвчин" гэж нэрлэгдэх эдийн засгийн үзэгдэл ажиглагдах нь элбэг байдаг байна. “Голланд өвчин" гэх нэр томьёо нь байгалийн нөөц баялагийн дэлхийн зах зээл дээрх эрэлт өсөхөд тухайн улсын бодит валютын ханш өсч энэ нь эргээд үнийн хөөрөгдлийг бий болгож эдийн засгийн бусад салбарт муугаар нөлөөлдөг үзэгдлийг хэлдэг. Анх 1960-аад онд Голланд улсад томоохон хэмжээний байгалийн хийн орд газар олдсонтой холбогдон дээрх үзэгдэл ажиглагдсан тул “Голланд өвчин" гэж нэрлэх болжээ. Эдийн засгийн энэ үзэгдэл нь улс орны аж үйлдвэржилтийг сааруулж улмаар эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Жэфрэй Сакс болон Андрю Варнэр нар 2001 оны судалгаагаараа байгалийн нөөц баялаг эдийн засагт сөргөөр нөлөөлдөг бас нэгэн шалтгааныг илрүүлжээ. Тэр нь уул уурхайн салбар эдийн засагт том байр суурь эзэлбэл аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтыг өөртөө татан эдийн засгийн хөгжлийг удаашруулдаг явдал юм. Тэдний судалгаагаар байгалийн нөөц баялагаас олсон ашиг орлого нь эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалтанд зарцуулагддаггүй байна.
Үргэлжлэл бий
Б.Түвшин