gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах үүрэг, амлалтаа хэрхэн биелүүлж байгааг дүгнэнэ

Улс төр
2010-04-19
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-04-19
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэх гэж байна. Тиймээс Монгол улсын засгийн газраас энэ өдөрт зориулан хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаараа Үндэсний илтгэлийг бэлтгэж байгаа. Үүнтэй зэрэгцэн төрийн бус байгууллагууд “Монголын төрийн бус байгууллагуудын форум”-ыг байгуулж мөн сэдвээр өөрсдийн илтгэлээ бэлтгэж, өнөөдөр НҮБ руу илгээж байгаа юм.
 
Учир нь хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь төрийн бус байгууллагуудад өөрийн улсын хүний эрхийн зөрчилтэй асуудлыг олон улсын тавцанд ил болгох, дэмжлэг авах, төр засагтаа шахалт үзүүлэх боломжийг олгодог. Үүнд:

-"Монгол улс дахь Хүний эрхийн хэрэгжилт" Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэл
-"Долоон сарын нэгэн ба хүний эрхийн зөрчил" "Сонгох, сонгогдох эрх"-ийн хэрэгжилт
-Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаарх тайлан
-"Монголын шилжин суурьшигсдын эрх" -ийн төлөв байдал
-Монголын цөөнхийн тайлан
-Байгаль орчин-уул уурхай - хүний эрхийн төлөв байдал
-"Монгол улс дахь Хүнсний эрхийн хэрэгжилт" төлөв байдал

ТББ-ын форумын илтгэлүүдийг Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Харин яг энэ үед Засгийн газар мөн Үндэсний илтгэлээ бэлтгэж байгааг дээр дурьдсан. Харин төрийн бус байгууллагууд энэхүү Үндэсний илтгэлийн бэлтгэл явцад сэтгэл дундуур байна. Учир нь Засгийн газар энэхүү илтгэлээ бэлтгэх явцдаа иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөллийг огт оролцуулахгүй байгаа ажээ. Тэгэхээр манай улсын засгийн газар тайландаа хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар юу гэж дурьдах бол гэсэн асуулт үлдэж байгаа юм.

Манай улс хүний эрхийг ханган хамгаалах олон улсын цөөнгүй конвенциудад нэгдэн орсон байдаг. Тиймээс тухай тухайн конвенциудын хэрэгжилтийг хэрхэн хангаж буйгаа Үндэсний илтгэлд дурьдах юм.

Сонирхуулвал, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Үндэсний илтгэлийг ХЗДХЯ хариуцан бэлтгэж буй. Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийг хэрхэн хангаж буй талаарх Үндэсний илтгэлийг НХХЯ, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн талаар Шадар сайдын ажлын алба, Хүүхдийн төлөө газар тус тус хариуцан бэлтгэж байгаа юм.

Бид энэхүү илтгэлүүдтэй холбоотой мэдээллүүдийг та бүхэнд цувралаар хүргэж байх болно.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан