Хорт хавдар гэдэг өвчин гурван хүн тутмын нэгд тохиолдож болзошгүй гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Тиймээс бид ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр болгохгүйн тулд уншигч, иргэд та бүхэнд юу мэдэж, юунаас зайлсхийж байвал зохих вэ гэдгийг мэдүүлэх зорилготой мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг зөвлөгөө, яриаг хүргэдэг билээ.
Зах зээлийн харилцаа хөгжиж хил гааль чөлөөтэй болсноор нэг талаас гаднаас орж ирэх импортын бүтээгдэхүүний нэр төрөл олширч, нөгөө талаас хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсан “хүнс-хор” хүн амын эрүүл мэндийг хохироож байна. Чанаргүй, баталгаагүй хүнс хэрэглэснээр хожмын өдөр та эрүүл мэндээрээ нөхөж баршгүй гарз хохирол амсах болно. Мөн бидний хэнэггүй, зохион байгуулалтгүй байдлын нэг илрэл бол удаан хугацаанд өлөн хоосон явж байгаад хэт идэх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, хуршиж муудсан, хоносон, удсан хоол хүнс хэрэглэх зэрэг нь ходоодны хэвийн ажиллагааг алдагдуулан, үрэвсэлт өвчин, цаашилбал ходоодны шарх, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг. Сүүлийн үед ходоодны хавдар өвчин үүсхэд “h.pylori” хэмээх бичил биетэн чухал үүрэг гүйцэтгэдэг тухай эмч мэргэжилтнүүд ярьж байна. Мөн удамшлын хүчин зүйлийн нөлөөг үгүйсгэх аргагүй юм. Энэ удаагийн дугаартаа ХСҮТ-ийн хими эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч М.Саранчулуунтай уулзав.
-Ходоодны өмөн гэж юу вэ?
-Ходоодны эд ба эсийн гаралтай эсийн зохицуулалтгүй хэт ургалтыг ходоодны өмөн гэдэг. Дэлхий дахинд ходоодны хавдрын өвчлөл гуравдугаар байранд орж, жил тутам нэг сая хүн шинээр өвдөж байна. Ходоодны хавдрыг эрт үед нь илрүүлэх нь эмчилгээ, түүн дотроос мэс заслын эмчилгээний үр дүнд ихээхэн ач холбогдолтой. Гэвч ходоодны хавдрын эрт үеийн илрүүлэлт нь ихэнх орнуудад нийт өвчлөлийн тав хүрэхгүй хувьтай. Энэ нь ходоодны хавдартай өвчтөнүүдийн 90.9 хувьд нь хавдрын өвчний эмгэг жам нь далд хэлбэр буюу хурдан үе шаттай явагддагт оршино. Ихэнхдээ 50-60 насны хүмүүс өвчилдөг бөгөөд 40-50 насны нийт өвчлөгсдийн 25 хувийг дангаараа эзэлдэг юм. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү өвддөг. Ходоодны хавдар анх оношлогдсон бүх тохиолдлын 50 хувьд нь алсын үсэрхийлэл өгсөн, харин алсын үсэрхийлэлгүй өвчтөнүүдийн 50 хувьд нь төгс мэс засал хийх боломжгүй үедээ оношлогдох юм.
-Юунаас болж ходоодны өмөн үүсдэг вэ?
-Хоол хүнсний нитрат, нитритүүд удаан хугацаагаар ходоодны салстад нөлөөлж хорт хавдар үүсгэдэг нитрозамин хэмээх канцероген юм. Эдгээр канцероген бодис нь даршилсан, утсан, борцолсон бүтээгдэхүүн, мөн тамхи, шар айраг зэрэгт агуулагддаг. Бас давс хэт их хэрэглэх, их давстай хоол нь ходоодны салст бүрхэвчийн хоригийг эвдэлснээр канероген бодисуудыг ходоодны салстад нөлөөлөхийг ихэсгэдэг. Манайхан сүүлийн үед даршилсан ногоо их хэрэглэдэг болжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг даршлах, борцлох, утах зэрэг аргаар хадгалахад нян, мөөгөнцөр, нитрозамин, нитрозаимд мэтийн канцероген бодисуудын хуримтлалыг ихэсгэдэг. Хоносон хоол халаах, шарах үед олон цагаригт нүүрс-устөрөгч болон нитрозамидууд үүсч ихэсдэг. Архи, дарс, шар айраг, шарз болон бусад согтууруулах төрлийн ундаанд нитрозамин бүхий ходоодны канцероген агуулагдаж байдаг. Жишээ нь долоо хоногт 550 мл улаан дарс уудаг хүн ходоодны хавдраар өвчлөх магадлал 5-7 дахин их байна.
-Яг ямар зовиур илрэх вэ?
-Хавдрын эрт үед ямар нэг зовиур илрэхгүй байж болно. Эрт үед илрэх шинжүүд гэвэл бие сулрах, идэвхигүй болох, амархан ядрах, шалтгаангүй турах, эцэх, сэтгэл гутрал, ганцаардмал, орчиндоо сонирхолгүй болох, хоолны дуршил буурах, ходоод зайгүй мэт санагдах, цанхайх, хоолны шингэц муудах, арьс салст цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдгүүд өмөнгийн хэсэг газрын шинжүүд илрэхээс өмнө илэрдэг онцлогтой. Энэ үед рентген болон дурангийн шинжилгээгээр хавдрыг илрүүлдэг. Мөн ходоодны аюулхай хэсэгт үе үе хурц биш өвдөлт илрэх нь эрт үеийн анхны шинж тэмдэг болдог. Цээж хорсох, гулгих шинж ч ажиглагддаг. Хавдар ходоодны аль хэсэгт байрласан, хэмжээ зэргээс хамаараад эмнэл зүйн шинж нь янз бүр байдаг л даа.
-Ходоодны өмөн ургалт, байршлаараа олон янз байдаг уу?
-Ходоодны өмөнгийн 60-70 хувь нь ходоодны гарах хэсэгт байрладаг. Дараа нь бага махиа, амсар хэсэгт, цөөн хувь нь их биед тохиолддог. Хавдар тархаж ходоодны бүх давхаргыг хамарч болдог. Хавдар зөвхөн салст ба салстын доорхи давхаргыг хамарсан байвал эрт үеийн өмөн гэнэ. Ходоодны өмөнг ургалтын хэлбэрээр нь экзофит буюу хавдар ходоодны хөндий рүү ургах, эндофит буюу ходоодны салстын дор ханаар нэвчиж ургах, холимог хэлбэр гэж гурав хуваадаг. Хэрэв ходоодны их биед байвал хорт хавдар том хэмжээтэй болтлоо шинж тэмдэг илэрдэггүй юм. Ихэвчлэн бага маханд байрладаг, аюулхай хэсэгт хорсож өвдөх, хоол идсэний дараа цатгалдах, өвдөлт нэмэгддэг зовиур мэдрэгдэнэ. Ходоодны амсарт өмөн үү байрласан бол ходоодны нүхийг бөглөсөнтэй холбоотой горойх шинж гардаг. Ингэснээр хоол идсэний дараа заавал шингэн зүйлээр даруулж уух, цаашид хуурай хоол идэж чадахаа больж, өвчтөн хурдан хугацаанд турна. Ходоодны ёроолд өмөн илэрвэл энэ үед удаан хугацаагаар шинж тэмдэг мэдэгдэхгүй. Анхны шинж тэмдэг нь хавдар задарч цус алдсанаар толгой өвдөх, бие сулрах, артерийн даралт буурах, зүрхээр өвдөх, пульс олшрох шинж тэмдэг илэрдэг. Ходоодны нугалуурын өмөн байх юм бол нарийслын шинж илэрнэ. Үүнд эвгүй үнэртэй өмхийгөөр хэхрэх, хоолоороо бөөлжих, бөөлжих үед хүчтэй өвдөөд дараа нь намдах, зүрхний цохилтын тоо цөөрдөг.
-Ер нь ямар аргаар оношилдог вэ?
-Фиброгастрокопия буюу улаан хоолой, ходоод дурандах, Рентгенография, рентгеноскопиябари уулгаж улаан хоолой, ходоодыг рентгенд харах, зураг авна. Бас компьютер томографаар хавдрын байрлал, хэмжээ зэргэлдээх эрхтэндээ тархсан эсэх, бусад цуллаг эрхтэнд үсэрхийлсэн зэргийг нарийн тогтоодог. Цусны ерөнхий шинжилгээ цус багадалт илрэх, СОЭ ихсэх нь өвчтөний 80 хувьд илэрдэг. Биохимийн шинжилгээ элэгний үйл ажиллагааг тодорхойлох, хэт авиан шинжилгээ цуллаг эрхтэнд үсэрхийлэл байгаа эсэхийг тодорхойлох, цээжний хөндийн рентген шинжилгээгээр ч оношилдог доо.
-Энэ өвчний үед манайд хийж буй эмчилгээний аргуудын талаар сонирхуулна уу?
-Төгс эмчилгээ бол мэс засал. Төгс мэс засал нь дотроо гастроэктомия-ходоодыг бүтнээр нь авах, амсрыг нь тайрах, ходоодны гарах хэсгийг тайрах гэж байдаг. Мэс заслын эмчилгээтэй хослуулан химийн эмчилгээ хийх нь өнөөгийн олон улсын жишигт нийцсэн бүрдэл бөгөөд химийн ганц төрлийн эмээс эхлээд хавсарсан эмийн эмчилгээний хослол нь өвчтөний цаашид амьдрах дундаж хугацааг 40 хүртэл хувиар нэмэгдүүлдэг нь батлагдсан.
-Төгс бус эмчилгээ гэж байна уу?
-Байлгүй яахав. Энэ нь дотроо гурван янз. Хөнгөвчлөх хагалгаа байна. Өвчтөний амьдралыг уртасгах, бие махбодыг тэнхрүүлэх, хүндрэлийг арилгахад чиглэсэн байдаг. Хими эмчилгээ нь мэс заслын өмнө хавдрын хоруу чанар, хэмжээ, тархалтыг багасгаж мэс засал хийх боломжийг бий болгох зорилгоор хийдэг. Бас мэс заслын дараа дахилт болон үсэрхийлэл үүсэхээс урьдчилан сэргийлж хими эмчилгээ хийдэг юм.
-Хавдар авахуулсны дараа ямар дэглэм сахих вэ?
-Ходоодны хавдраар мэс засал эмчилгээ хийлгэсний дараа 5-6 курс хими эмчилгээ хийж дуустал өвчтөнүүд хяналтад ордог. Эхний жилд улирал тутам хими эмчилгээ хийлгэнэ, хоёр дахь жилээс зургаан сар тутам, гурав дахь жилээс жилд нэг удаа хими эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дахилт, үсэрхийлэл эхний нэг жилд илэрдэг. Дахисан тохиолдолд турах, дарж байгаа юм шиг өвдөх, хоол идсэний дараа цанхайх, хүндрэх, хоолонд дургүй болно. Ер хоолоо зөв тохируулж идэх, амралт, ажлын дэглэмийг чанд нарийн сахих хэрэгтэй. Нэг их айхтар халуун хоол, хүнс хэрэглэх хэрэггүй.
Д.Догсмаа