gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Жамъянхүү: Өмгөөлөгчгүй мэдүүлэг авдаг, шүүх хурал хойшилдог байдлыг өөрчилнө

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-05-06
46
Twitter logo

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Үүнд бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өчигдөр  /2025.05.06/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй мэдүүлэг авах, шүүх хурал хойшлох, өмгөөлөгчийн оролцоо хангалтгүй байх нь түгээмэл. Иймд хууль бусаар хэрэг хүлээлгэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулах, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүн муу, шүүх мэтгэлцээнд үндэслэсэн хөндлөнгийн шийдвэр гаргадаггүй.

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдээллээр нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хурлыг товлож, шүүх хурал 16851 удаа хойшилжээ.

Иргэний хэргийн анхан шатны 59177 шүүх хурлыг товлож, шүүх хурал 26525 удаа хойшилж байсан тоо гарчээ.
 
Улсын Их Хурлын 2024 оны 18 дугаар тогтоолд тусгасны дагуу хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгана. 

Мөрдөн байцаалтыг өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр явуулахгүй байх, өмгөөлөгчийг байлцуулаагүй бол тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байхаар төсөлд тусгажээ. 

Мөн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэлийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг нийт 14 асуудлыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 

  • Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, 
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэх аж. 
  • Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, 
  • Иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэж, 
  • Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна гэж үзэж буй аж.

Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгааны дүнг оролцогчдод танилцуулав. Хүний эрхийн Үндэсний Комиссын дүгнэлтээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүний эрхийг хангах баталгаа нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрх байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа 

  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, 
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, 
  • НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгээс өгсөн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлтийг үндэслэл болгожээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан