gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

FreshPack: Зөвхөн хүнс бус, цаг хугацаа хүргэж байна

Бизнес
2025-04-09
47
Twitter logo

Улаанбаатар хотод өнөөдөр — Замын түгжрэл, ажлын урт өдрүүд, хахир хүйтэн өвөл гээд энгийн үйлдэл хүртэл төвөгтэй болж буй өнөө үед FreshPack хэмээх платформ нь Монголчуудын хүнс худалдан авах хэв маягийг эрс өөрчилж байна.

Бид FreshPack-ийн Гүйцэтгэх захирал Г. Золбоотой уулзаж, тэд хэрхэн шууд хэрэглэгч рүү чиглэсэн (D2C) бизнесийн загвараар их хотын амьдралыг илүү хялбар болгож, илүү ухаалаг худалдааны ирээдүйг бүтээж буй талаар ярилцлаа.

-FreshPack яг ямар асуудлыг шийдэхээр анх эхэлсэн бэ?
-
FreshPack-ийн үндсэн санаа бол маш энгийн: хүмүүсийн цаг хугацаа хэт хомсдож байна. Улаанбаатарт хүмүүс өдөрт дунджаар 45–60 минутыг зөвхөн түгжрэлд өнгөрөөдөг. Гэтэл бид дэлгүүр хэсэх, дараалал хүлээх, хүнд юмс өргөх, хугацаа нь удсан бараа сонгох зэргийг хүндрэл биш, харин үйлчилгээ болговол ямар вэ гэх санаанаас 2022 онд эхэлсэн.

-FreshPack зүгээр л хүргэлтийн апп биш гэж үү?
-
Үгүй ээ — бид зөвхөн бүтээгдэхүүн хүргэж байгаа биш, цаг хугацаа, амар амгалан, эрх чөлөөг хүргэж байна. Ингэснээр хүмүүсийн өдөр тутмын ачааллыг багасгаж, амьдралд нь илүү үнэ цэн нэмэхийг зорьдог.

Бид шуурхай хүргэлтээ зүгээр нэг амлалт биш — хэрэглэгчдийн цагийг хүндэтгэж буй илэрхийлэл гэж ойлгодог.

-Монголын зах зээлд яагаад шууд хэрэглэгч рүү хүргэж буй D2C загвар тохиромжтой байна вэ?
-
Монгол дотоодын үйлдвэрлэгчид болон хэрэглэгчийн хандлага хурдан өөрчлөгдөж байгаа. Манай D2C загвар нь Primeat, MCS Coca-Cola, APU Dairy, Оргио тахиа, Жүр Үр бэйкери-гээс авахуулаад хүнсний зах, сүлжээ дэлгүүр гээд нийт 200 орчим бизнес эрхлэгч нарын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчтэй шууд холбодог.

Ингэснээр Улаанбаатар хотын иргэд хямд үнээр шинэ барааг өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болсон. Харин бизнесийн байгууллагын хувьд бол FreshPack нь борлуулалтаа нэмэх, хэрэглэгчдээ ойлгох, зах зээлээ тэлэх боломжийг нээж байгаа юм.

-Та сая хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдөж байна гэлээ. Үүнийг тодруулж асуувал?
-
Улаанбаатар хотын амьдралын хэв маягт хүмүүс цагаа хэмнэх шийдлүүдийг сонгохоос өөр аргагүй байдалд орж байна. Гэр бүлүүд долоо хоногийн хүнсээ fresh буюу шинэхнээр нь FreshPack-аар авдаг болсон. Оффисын ажилчид өдрийн хоолоо захиалдаг. Хүүхдээ харж буй ээжүүд хэрэгцээт бараагаа гаралгүйгээр хүргүүлдэг болсон.

Хамгийн гол нь — хүмүүс дижитал платформд итгэж, тогтмол хэрэглэдэг болж байна. Энэ бол соёлын том өөрчлөлт.

-Хурдан өсөлттэйгөө зэрэгцэн хүргэлтийн чанар, хэрэглэгчийн эерэг туршлагыг хэрхэн хадгалж байна вэ?
-
Энэ л хамгийн хүнд зүйл. Өсөлтийг boost хийх хялбар. Харин тогтвортой өсөлт бол өөр хэрэг.

Хүргэлтийг гуравдагч этгээдийн жолооч нар гүйцэтгэдэг ч — биднийг холбож байгаа зүйл бол технологи. Driver app, захиалгын төлөв хянах систем, ухаалаг хуваарилалт гээд бүгд бидний системийн гол хэсэг. Тиймээс бид хэрэглэгчийн таатай туршлагыг нэмэгдүүлэхийн тулд системийн сайжруулалтуудыг тасралтгүй хийж гүйцэтгэсээр байна.

Мөн ирэх хичээлийн шинэ жил болон өвөлд бэлдэж, жолоочийн нөөц, маршрутын стратегиа одооноос сайжруулж байна.

-Ирээдүйд FreshPack юуг зорьж байна вэ?
-
Бидний зорилго бол зүгээр нэг категори/ангилал нэмэх биш — боломжийг тэлэхийн төлөө байдаг.

Оффис өдрийн хоол, эрүүл ахуй, хүүхдийн бүтээгдэхүүн, цэцэг, амттан, бэлдэц, цэвэрлэгээ гээд улам олон дотоодын бизнес эрхлэгч нараа дэмжих ангиллуудыг гаргаж байна. Үүнээс гадна — бид хэрэглэгчдийн худалдааны зуршлыг өөрчилж хурдан, ойлгомжтой, итгэлтэй байх боломжийг бүтээхээр өөрсдийн худалдааны website хувилбараа гаргахаар ажиллаж байна.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
-
Баярлалаа. Хамтдаа нийслэл хотдоо амьдрахад  илүү сайхан газар болгоцгооё.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан