Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйл буюу “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн зүйлд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.
Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах ёстой.
Энэ нь хууль зүйн техник, хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалтад уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай.
Гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэлийг үүсгэж болзошгүй хэмээн ажлын хэсэг үзжээ. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэв.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатай гэв.
Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хуулийн техникийн засварыг хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах асуудлаар зарчмын зөрүүтэй саналууд боловсруулах шаардлагатай хэмээн танилцуулав.
Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах холбогдох хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд санууллаа. Салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХЯ-наас санал авахгүйгээр Эрүүгийн хуулийг баталсан түүх байхгүй, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд салбарын сайд заавал суух ёстой гэв.
Иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргасан байх ёстой. Тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, тухайн хуулийг зөрчвөл аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолжээ.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив.