Өнгөрсөн сард Газын зурваст эмнэлгийн 15 ажилтны амийг хөнөөж, шороонд булсан хэрэгт Израилын Зэвсэгт хүчин шалгалтын ажиллагаа явуулжээ.
Үр дүнд мэргэжлийн хэд хэдэн алдаа гарсныг тогтоосон байна. Улмаар нэг захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэв.
Тодруулбал энэ оны гуравдугаар сарын 23-нд Газын урд хэсэгт орших Рафах хотын ойролцоо болсон буудлагын үеэр эмнэлгийн 15 ажилтан амиа алдсан.
Тэдний цогцсыг НҮБ болон Палестины Улаан Загалмайн ажилтнууд долоо хоногийн дараа шороонд булсан байхад нь олсон юм.
Хэргийг шалгахад мэргэжлийн хэд хэдэн алдаа гарснаас гадна тушаал зөрчсөн, мөн хэргийн талаар бүрэн тайлагнаагүй зөрчлүүд тогтоогдсон аж.
Энэ хүрээнд нэг командлагч сануулах шийтгэл авах бол тухайн үед талбарт байсан орлогч командлагчийг “тодорхой бус, худал мэдээлэл өгсөн” үндэслэлээр огцруулж байгаа аж.
Цэргүүд түргэн тусламжийн машиныг Хамасын тээврийн хэрэгсэл хэмээн андуурч гал нээсэн гэв. Израилын мэдээлснээр Хамас бүлэглэл энгийн иргэдийн дунд орж, өөрсдийгөө халхлан, түргэн тусламжийн машинаар зорчих тохиолдол олон гарч байсан.
Гэсэн ч Израилын цэргүүд “жинхэнэ түргэн тусламжийн машин” болон “Хамасын ашигладаг машин”-уудыг ялгах заавартай байдаг гэв.
Эх сурвалж: Reuters