Нас: 24
Иргэншил: АНУ
Монголд амьдарсан хугацаа: 6 сар
Одоо хийж байгаа ажил/баг: Мэргэжлийн сагсан бөмбөгчин. Австралийн Мандура хотод Мандура Мэжик багт тоглож байна
"Гаднынхны нүдээр Монгол" ярилцлагын булангийнхаа энэ удаагийн зочноор Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Грэйс Бергийг урьж ярилцлаа. Тэрбээр Монголд эмэгтэй сагсан бөмбөгийн Улаанбаатар Амазонс багт тоглож байгаад буцсан юм. Сонирхуулахад эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын финалд түүний харьяалагдаж байсан Улаанбаатар Амазонс баг аварга болсон бол Олон улсын шилдэг тоглогч шагналын эзнээр Грэйс Берг мөн шалгарч байв.
– Та Монголд хэр удаан байсан бэ?
– Би Монголд зургаан сар байсан. 2024 оны есдүгээр сард ирээд, 2025 оны гуравдугаар сарын дунд үед буцсан.
- Тэгэхээр та зуны улиралд энд байгаагүй юм байна, тийм үү?
– Харамсалтай нь тийм. Бүгд л Монголын зуныг хамгийн сайхан гэлцдэг. /инээв/
Нэг гэр бүл шиг болсон багаараа хамтдаа ялалт байгуулах гайхалтай.
– Гэхдээ энд байх хугацаанд танд аялах боломж гарсан байх гэж найдаж байна.
– Тийм ээ, гэхдээ жаахан л аялсан. Нэг удаа Дархан хотод очиж тоглосон. Мөн багийнхантайгаа Чингис хааны хөшөөнд очиж үзсэн. Тэгэхдээ хөдөө нутгийн байгалийн сайхныг харсан юм байна, их гоё байсан. Гэхдээ бусад бүс нутаг, хотууд Улаанбаатараас нэлээн зайтай болохоор тийм ч их аялж амжаагүй. Харин Улаанбаатар хотод үзэх юм их байсан болохоор багагүй зүйлсийг харж, мэдэрч чадсан шүү.
– Монголд ирсний дараах анхны сэтгэгдлийг тань сонирхмоор байна?
– Мэдээж маш ялгаатай байсан. Би өмнө нь гадаадад амьдарч үзээгүй, ердөө хоёр дахь удаагаа гадаадын оронд ирж байгаа минь энэ. Нэг үгээр Монголд хагас жил болсон минь миний хувьд анх удаа өөр оронд удаан хугацаагаар амьдарсан тохиолдол болсон. Хэлний саадтай нүүр тулна гэдгээ мэдэж байсан учраас өөрийгөө бэлдсэн. Гэхдээ миний төсөөлснөөс илүү гайхалтай санагдсан. Хоол унднаас эхлээд гудамжаар алхаж буй хүмүүс нь гээд хотод олон янзын өнгө төрх, хэв маягийг анзаарч болохоор байлаа.
Монголын тамирчид үнэхээр шаргуу, зүтгэлтэй. Зарим орны тамирчдыг ажиглаад байхад залхуурах нь их байдаг бол харин монгол тамирчид байгаа зүйлдээ талархаж, тууштай хөдөлмөрлөж чаддагийг би харсан.
Энэ нь соёлын ялгааны мэдрэмж байх л даа. Гэхдээ үнэхээр сонирхолтой байсан. Мөн ирэхээсээ өмнө энд дандаа хүйтэн байна гэж бодож байсан ч дулаахан байсан тул нэлээн хэд хоног богино өмд өмсөж явсан. Үнэхээр гайхалтай байсан. Би анхнаасаа өндөр хүлээлттэй байсан ч бодит байдал түүнээс илүү байж чадсан.
– Хоол гэснээс таны хамгийн дуртай монгол хоол юу байсан бэ?
– Миний хамгийн дуртай нь бууз байсан. Би Монголд байхдаа ер нь амтгүй хоолтой ресторанд ер нь орж байгаагүй. Идсэн бүх хоол маань амттай байсан даа.
– Та Монголд байхдаа Цагаан сарын баярыг тэмдэглэсэн үү?
– Тийм ээ, Цагаан сараар нэгэн айлд очиж, баярын уламжлалтай танилцсан. Мөн манай багийнхан Цагаан сараар ээж бид хоёрт монгол дээл бэлэглэсэн. Тэр үед ээж маань ирсэн байсан л даа. Тэгж их сэтгэл гаргаж буй нь бидэнд маш сайхан санагдсан. Монгол соёл, зан заншилтай танилцах нь надад сонирхолтой байсан.
Сагсан бөмбөг тоглож, аялдаг хүний хувьд очсон газраа таньж мэдэхийг эрмэлздэг. Тиймээс багийнхан, дасгалжуулагч нартайгаа хамт Монголын уламжлалт баярыг мэдэрч, хамтдаа тэмдэглэсэн нь их сайхан дурсамж болж үлдсэн.
– Монголд болсон мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?
– Хамгийн мартагдашгүй мөч бол Улаанбаатар Амазонс баг маань Үндэсний дээд лигт аварга болсон үе. Тэр бол маргаангүй юм. Маш гайхалтай байсан. Мөн багаараа Чингис хааны хөшөөн дээр очсон өдөр байна. Бид бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Монгол гүнжийн хувцас өмсөж музей дотор зураг авахуулсан гээд тэр өдөр үнэхээр гоё байсан.
– Та Монголд ирээд таны хамгийн их сурсан зүйл юу байсан бэ?
– Би монгол хэлээр чөлөөтэй ярьж чадахгүй ч зарим үгийг мэднэ. Гэхдээ хэл нэвтрэлцэхгүй ч харилцах өөр олон арга байдгийг сурсан. Жишээлбэл, гарын дохио ашиглах, зүгээр л сайхан эерэг хандлагатай байх гэх мэт. Энэ туршлага надад үнэхээр сонирхолтой байлаа.
Манай багийнхны зарим нь бага зэрэг англи хэл мэддэг, би ч бас цөөн хэдэн монгол үг мэддэг байсан. Гэсэн ч бид хамтдаа тоглож, ойлголцож, найзууд болж чадсан. Ийм зүйлийг би өмнө нь мэдэрч байгаагүй, тиймээс хэзээ ч мартахгүй.
Хүсэж байгаа зүйлээ үнэхээр биелүүлэхийг хүсэж байвал өдөр бүр хичээллэх хэрэгтэй. Зүгээр л зорилгынхоо төлөө бүх хүчээ дайчил.
– Танд энд байх хугацаанд хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?
–Багийнхнаа таньж мэдэж, сагс тоглосон маань хамгийн таалагдсан зүйл. Бид улирлын тоглолтод маш амжилттай тоглосон нь бүр ч сайхан. Багийнхан маань үнэхээр сайхан сэтгэлтэй, халуун дотно хүмүүс. Гадаад хүн болохоор эхэндээ намайг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй шүү дээ.
Гэтэл тэд надад маш найрсаг, халуун дотно мэдрэмж төрүүлсэн. Анх удаа Монголд амьдарч, сагс тоглож байгаа надад багийнхны маань халуун дотно хандаж байсан нь маш их дэмжлэг болсон. Гэрээ санаж гуниглах ч зав гараагүй шүү. /инээв/
– Бусад орны тамирчдаас ялгарах монгол тамирчдын онцлог юу вэ?
–Монголын тамирчид үнэхээр шаргуу, зүтгэлтэй. Зарим орны тамирчдыг ажиглаад байхад залхуурах нь их байдаг бол харин монгол тамирчид байгаа зүйлдээ талархаж, тууштай хөдөлмөрлөж чаддагийг би харсан. Магадгүй тэр чанар нь намайг өөрийгөө илүү их дайчлахад хүргэсэн.
Сагсан бөмбөг мэдээж биеийн хүч их шаардсан спорт. Заримдаа хөл гар шалбарч, хөхрөх нь энгийн үзэгдэл. Зөрчил гаргаж байгаа юм биш, энэ бол тоглолтын нэгэн процесс. Монгол тоглогчид хамгаалалтдаа энэ давуу талаа ашигладаг, бас үнэхээр хурд, хүч сайтай шүү.
– Таны карьерын зорилго юу вэ?
– Би их сургуулиа төгсөөд мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болж, дэлхийг тойрон аялахыг хүсдэг байлаа. Энэ зорилгоо биелүүлж байгаа минь сайхан байна. Мөн очсон, амьдарсан орон бүрдээ аль болох их зүйлийг сурахыг хүсдэг. Аварга болох мэдээж сайхан, гэхдээ багийнхан, дасгалжуулагч, бусад байгууллагын хүмүүсийг таньж мэдэх нь үүнээс илүү чухал байж ч магадгүй. Нэг гэр бүл шиг болсон багаараа хамтдаа ялалт байгуулах бүр гайхалтай санагддаг.
Монголд замын хөдөлгөөний асуудлыг шийдэхээр метро, галт тэрэгний системийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай.
– Бидний ярилцлагыг сагсанд дуртай хүүхэд, залуус унших байх. Мэргэжлийн тамирчин болох, амжилтад хүрэх зорилготой тэдэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
– Зүгээр л томоор мөрөөд. Хэрвээ хүмүүс чиний мөрөөдлийг шоолбол, битгий тоо. Харин ч чиний мөрөөдөл үнэхээр том байгаагийн шинж. Хүсэж байгаа зүйлээ үнэхээр биелүүлэхийг хүсэж байвал өдөр бүр хичээллэх хэрэгтэй. Зүгээр л зорилгынхоо төлөө бүх хүчээ дайчил.
Миний хувьд сагсан бөмбөг бол үргэлж хайртай зүйл минь байсан учраас тоглоод л, өөрийгөө ахиулаад байх нь илүү амар байдаг. Хэдий би одоо нас ахиж, бие минь өөрчлөгдөж байгаа ч тоглох хүсэл минь хэвээр. Туршлага бүр гайхалтай байсан. Тиймээс зүгээр л өөдрөг бай, их хөдөлмөрлө, мөрөөдлөө үргэлж тээж яваарай гэж хэлмээр байна.
– Та Монголд ямар соёл эсвэл үйлчилгээ нэвтрүүлмээр санагдсан бэ?
– Монголд замын хөдөлгөөний асуудлыг шийдэхээр метро, галт тэрэгний системийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Харин манай улсад “Sports bar & grill” гэдэг газар маш түгээмэл байдаг л даа. Тэдгээр нь дотроо том ТВ дэлгэцүүдтэй ба түүгээр нь гарах сагс, хөл бөмбөг гээд дуртай спортын тэмцээнүүд үзэнгээ тахиа, шарсан төмс гэх мэт дуртай хоол унд идэж цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг газар юм.
Тийм газар Монголд нээвэл ялангуяа спорт сонирхдог хүмүүст их таалагдах байх. Хэн нэгэн тийм ресторан эсвэл уушийн газар нээвэл амжилт олж магадгүй юм. /инээв/
- Ярилцсанд баярлалаа.