Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд Телеграм аппликэйшнд таны зураг байна гэж таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж, хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.
Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Он гарснаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн AI буюу хиймэл оюун ухаан өргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна. Өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
- Цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх
- Таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх
- Танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх
- Цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах
- Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 4 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна.