Зайсан толгойн дурсгалын цогцолборыг анх 1970-аад оны сүүлээр байгуулснаас хойш нийтэд мэдэгдэхүйц том хэмжээний сэргээн засварлалтыг ганцхан удаа хийжээ. Энэ нь,
Зөвлөлт-Монголын цэргүүд Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд ОХУ-ын Ленинград мужийн зардлаар сэргээн засварласан. Засварласны дараах нээлтийн үеэр /2025.01.26/ Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, "Зайсан толгойн энэхүү байгууламж өнгөрсөн 40 жилийн хугацаанд нэлээд гэмтсэн.
Эдгээрийг бүхэлд нь засварлахад ОХУ-аас 50 гаруй сая рублийн зардал гаргаж, сэргээлээ. Цогцолбор сэргээх ажилд Монголын барилгын компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцсон. Цаашид Зайсан толгой цогцолбор дээр нэгдсэн системээр камер байршуулж, зөрчлийг хянана" гэж байсан юм.
Эл сэргээн засварлалтыг хариуцан ажилласан Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэгийн Эрхүү мужийн салбарын орлогч дарга, Гуравдугаар дэсийн архитектор-сэргээн засварлагч Мател Екатерина Андреевнатай ярилцлаа.
Ярианы эхэнд тэрээр, "Дурсгалыг анх нээсэн цагаас хойш нэг ч удаа сэргээн засварлаагүй нөхцөл байдал биднийг угтсан. Мөн дурсгалыг ямар төрөлд багтдаг эсэх талаар ч мэдээлээгүй. Харин түүх соёлын дурсгал гэж л ярьж байсан. Танай хуульд энэ талаар тодорхой зааж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би одоо ч гэсэн аль төрөлд багтах соёлын өв дурсгал гэдгийг нь ойлгоогүй л явна.
Тухайн үеийн Соёлын яамныхан /одоо ССАЖЗЯ/ хэлэхдээ, "Та нар ийм үйл ажиллагаа явуулах лицензтэй юм уу, Оросын соёлын яамны зөвшөөрөлтэй юм уу" гэж л ярьж байсан" хэмээн онцлов.
-Бидний хувьд Зайсан толгой бол түүх, соёл, аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг. Яагаад энэ дурсгалыг сэргээн засварлахаар болсон бэ?
-Сайн байна уу? Юун түрүүнд ярилцахаар урьсанд баярлалаа.
Зайсан толгой бол Монголчуудын хувьд гүн утга учиртай, түүх соёлын дурсгалт газар. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус газар байгалийн хүчин зүйлс, хүний санаатай үйлдлийн /вандалист/ нөлөөгөөр эвдрэл гэмтэлд их өртөж, түүнийгээ дагаад сэргээн засварлах ажлын хэрэгцээ ихэссэн.
Манай баг Оросын соёлын яамтай хамтран ажилладаг бөгөөд тэдний зөвшөөрөл, зөвлөмжийг дагаж мөрдөж ажилладаг.
Ийм төрлийн ажлыг журмаараа нийт 18 сарын хугацаанд гүйцэтгэдэг. Гэхдээ Халхын голын дайны 85 жилийн ой хаяанд ирчихсэн, түүнээс өмнө амжуул гэсэн тушаал ирсэн байсан тул зургаан сарын дотор ажилласан.
Энэ ажлыг 2024 оны гуравдугаар сард ярьж, наймдугаар сараас ажиллаж эхэлсэн. Хэцүү бас богино хугацаанд зүтгээд л дуусгасан.
Эрхүүгээс шаардлагатай материалуудаа хайрцгаар нь зөөлгөөд л ажилласан. Бид бол дурсгалын үндсэн дүрслэл болох мозайк зэрэг мэргэжлийн ажлыг гүйцэтгэсэн юм.
Харин хамтарч ажилласан монгол компаниуд шат, бариул гэх мэр орчин тойрны байдлыг сайжруулсан. Мөн шат, плитка зэрэг хүнд зүйлсийг краннаар дээш өргөх зэрэг ажлыг монголчууд хариуцсан.
Ингэж ажиллахад маш найрсаг, хайр ханхалсан нөхцөл тэнд байсан. Сэргээн засварлалтыг өндөрт гарч хийдэг болохоор хоолоо идэхийн тулд доош буух болдог. Доош бууж хооллохоосоо залхуурах асуудал үүсдэг л байсан. Гэхдээ хүн бүр нэг цул сэтгэлээр хандаж, гар гараасаа атгасан сэтгэлээр энэ ажлыг хугацаандаа дуусгаж чадсан.
-Сэргээн засварлалтын баталгаат хугацаа гэж бий юу. Хэрэв ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсвэл та бүхэн хариуцаж, засах уу?
-Таван жилийн баталгаат хугацаатай. Гэхдээ зөвхөн байгалийн буюу салхи, шорооноос үүдсэн бол бид засна. Харин хэн нэгэн хүний вандалистаас болсон гэмтэл байвал засахгүй.
Би, Монгол-Орос хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд соёлын салбарын мэргэжлийн байгууллагууд туршлага солилцох “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын Анхдугаар бага хуралд /2025.05.20/ ирээд байгаа юм.
Өчигдөр зайсан толгойд очиход, монголчууд графит бичээд, элдэв зүйл зурчихсан байсан. Ингэж болохгүй биз дээ. Энэ мэт зүйлд хариуцлага тооцох, таслан сэргийлэх нь та бүхний хийх ёстой ажил. Түүх дурсгалын газрыг хайрлан хамгаалах нь хувь хүний ухамсрын шийдвэр.
-Зайсан толгойн дурсгалын цогцолборыг Монголын Соёлын өвийн үндэсний төв харьяалдаггүй буюу сэргээн засварладаггүй юм билээ. Магадгүй тиймээс ч өнөөх хүртэл сэргээн засаагүй болов уу. Сүүлд хийсэн энэ ажлаас шалтгаалж иргэд ОХУ л сэргээн засах ёстой юм байна гэж харж мэднэ.
-Энэ дурсгалыг эвдрэлтэй байлгах, хадгалж хамгаалах, улсын бүртгэлдээ авах эсэх нь монголчуудын өөрсдийнх нь шийдвэрлэх асуудал. Найрамдлын харилцаагаа бэхжүүлэх зорилгоор анх бэлэглэж байсан юм. Түүнээс ОХУ-ын элчин сайдын яам, соёлын яамнаас сэргээн засварлана гэсэн ямар ч бодлого байхгүй.
Дээрх бага хуралд танилцуулж буй илтгэлүүдээс харахад эл дурсгалыг регистрийн дугаартай болгож, бүртгэж авах бүрэн боломжтой юм байна гэж бодсон.
-Монголд ажил гүйцэтгэх нь танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Монголд маш гоё уур амьсгалтай байсан. Танайх маш гоё хүмүүстэй. Маш гоё охидтой. Хүнийг сайхнаар хүлээж авдаг сэтгэлтэй хүмүүс. Монголд ирж, энэ ажлыг хийх боломж гарсанд би маш их талархаж, бахархаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.