gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Үндэсний хүү" хэмээн алдаршсан Туркменистаны ерөнхийлөгчийн намтар

А.Номин
Дэлхийд
2025-06-02
44
Twitter logo

Зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Туркменистан Улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад айлчилна. Түүний талаарх товч намтар, танилцуулгыг хүргэж байна.

Тэрбээр 1981 оны есдүгээр сарын 22-нд Туркменистаны нийслэл Ашхабад хотноо төрсөн. Сердар 2022 оны гуравдугаар сард буюу 40 насандаа улсынхаа гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрбээр Ази тивийн хамгийн залуу ерөнхийлөгчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг.

Сердар Туркменистаны 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер-технологич мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 2007 онд эцэг нь Туркменистаны хоёр дахь ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш улс төрийн замналаа эхлүүлсэн байна.
Туркменистаны ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар мэдээлэл их байдаггүй ч тэрбээр дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч нэгэн гэнэ. Мөн түүнийг хамт суралцаж байсан, ойр дотнынх нь хүмүүс эелдэг, найрсаг, даруу төлөв хэмээн тодорхойлдог аж.

Өдгөө 44 настай тэрбээр олон нийтэд хандаж үг хэлэх нь цөөн бөгөөд аливаа айлчлал, албан ёсны арга хэмжээнд бэлдсэн үгээ л уншдаг. Төв царай, дуугүй байдал зэрэг нь түүнийг догшин хүн мэт харагдуулдаг ч намынхан нь түүнийг манлайлах болон зохион байгуулах чадвар өндөртэй хэмээн онцолдог.

Төрийн хэвлэлээр түүнийг "Үндэсний хүү" хэмээн нэрийдэж байсан ч удаатай аж. 

2008-2011 оны хооронд Москва дахь Туркменистаны элчин сайдын яаманд ажиллах хугацаандаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид суралцсан ба англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. 

Харин 2011-2013 онд Сердар Женевийн Аюулгүй Байдлын Бодлогын Төвд суралцаж, Европ болон Олон улсын аюулгүй байдлын чиглэлээр зэрэг хамгаалсан.
Мөн энэ хугацаанд тэрбээр НҮБ-ын Женев дэх салбар дахь Туркменистаны Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ.

2016 оноос эхлэн Туркменистаны парламентын гишүүн болж, үүнээс хойш ерөнхийлөгч болох хүртлээ Гадаад хэргийн дэд сайд, Ахал мужийн захирагч, Засгийн газрын дэд дарга зэрэг олон албан тушаал хашсан. 

Түүний эцэг Гурбангулы Бердымухамедов 2007-2022 онуудад гурван удаа төрийн тэргүүнээр сонгогдон ерөнхийлөгчийн албыг хашсан. Ковидын цар тахлын үеэр Гурбангулы "коронавирус" гэдэг үг ашиглаж, маск зүүхийг хориглосон нь олны анхааралд ихээхэн өртөж байв. 

Шүдний эмч мэргэжилтэй Гурбангулыг олон улсад төвийг сахисан байр суурь сурталчилдаг ч дотооддоо дарангуйллын шинжтэй дэглэм тогтоосон гэж үздэг. 

Ард түмэнд хөгжилтэй, өөдрөг дүрийг үлдээсэн тэрбээр өдгөө Туркменистаны Ардын зөвлөлийн даргын албыг хашиж байна. 

Сердар олон нийтийн өмнө биеэ авч явах байдлаар эцгээсээ ялгаатай ч гадаад бодлогын тал дээр идэвхтэй байж, олон улсын харилцааг бэхжүүлэх зорилгоороо Гурбангулыгийн үйл хэргийг үргэлжлүүлж буй. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан