gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мексикийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц Нью-Йорк хотын Бруклины гүүрийг мөргөж, осолджээ

Б.Азбаяр
Дэлхийд
2025-05-18
17
Twitter logo

Мексикийн тэнгисийн цэргийн сургалтын хөлөг онгоц Нью-Йорк хотын алдарт Бруклиний гүүртэй мөргөлдсөний улмаас 22 хүн бэртэж, гурван хүний биеийн байдал хүнд байна.

Хэвлэлд нийтлэгдсэн бичлэгт “Куауhtémoc” хэмээх нэртэй дарвуулт хөлгийн өндөр шураг гүүрний доогуур нэвтрэх үедээ гүүрийг шүргэж буй нь харагджээ. Осол Бямба гарагийн орой болсон байна.

Хөлгийн зарим шурагны хэсэг хугарч тавцан дээр унасан гэж мэдээлжээ. Хохирол амссан хүмүүсийн зарим нь мөргөлдөөний үеэр шураг дээр байрлаж байсан тул гэмтсэн хэмээн холбогдох албаныхан мэдэгдэв.

Хөлөг онгоц дээр 200 гаруй хүн байжээ. Энэхүү аялал нь найрамдлын зорилготой байсан юм. Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын удирдсан хэвлэлийн хурлын үеэр албаныхан хэн ч ус руу унаагүй, Бруклиний гүүр ч ноцтой гэмтэл хүлээгээгүй болохыг мэдэгдсэн байна.

Нью-Йоркийн эргийн хамгаалалтын албаны мэдэгдэлд, хөлөг онгоц хоёр шурагны оройг алдсан бөгөөд бүх ажилтан бүрэн бүртгэгдсэн гэжээ. Бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Мексикийн тэнгисийн цэргийн зүгээс хөлөг онгоц эвдэрсэн гэдгийг баталж, ослын шалтгааныг судалж байгаа гэж мэдэгдсэн байна.

Нью-Йоркийн Цагдаагийн газрын ажиллагаа хариуцсан дарга ослын шалтгаан нь “механик гэмтэл” болон цахилгаан тасалдалтай холбоотой байж болзошгүй гэжээ.

Мексикийн тэнгисийн цэрэг бэртсэн хүний тоог 22, тэдгээрийн гурвыг хүнд бэртсэн гэж мэдээлсэн бол Нью-Йоркийн хотын даргын мэдээлснээр хүнд бэртсэн хүний тоо дөрөв байна.

Хөлөг онгоц гүүртэй мөргөлдөх үед олон хүн далайн эрэг орчмоос зугтсан байна.

Нью-Йоркийн цагдаагийн газар иргэдийг Бруклиний гүүр, Манхэттэний Саут Стрийт Сийпорт болон Бруклиний Думбо орчмын бүсэд очихгүй байхыг анхааруулжээ.

“Тухайн бүс нутагт автомашины хөдөлгөөн удааширч, яаралтай тусламжийн олон тээврийн хэрэгсэл байх тул болгоомжлоорой” хэмээн Нью-Йоркийн Цагдаагийн газар “X” (хуучнаар Твиттер)-д мэдэгджээ.

Мексикийн тэнгисийн цэргийн мэдээлснээр 297 фут урт, 40 фут өргөн хэмжээтэй энэхүү хөлөг анх 1982 онд далайд гарч байжээ.

Хөлөг онгоц жил бүр тэнгисийн цэргийн сургуулийн хичээл дуусах үед далайд гарч, сонсогчдын сургалтыг дуусгадаг уламжлалтай юм.

Энэ жил хөлөг дөрөвдүгээр сарын 6-нд Мексикийн Акапулько боомтоос 277 хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөлсөн бөгөөд эцсийн зорилго нь Исланд улс байсан байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан