Хан Тэ Сүний охин 1975 оны тавдугаар сард Сөүл дэх гэрээсээ алга болжээ.
"Би зах руу явахаасаа өмнө охиноосоо 'Чи хамт явах уу?' гэж асуухад тэр надад 'Үгүй ээ, би найзуудтайгаа тоглоно' гэж хэлсэн. Тэгээд би эргээд ирэхэд тэр минь алга болчихсон байсан" хэмээн Хан гуай охиноо алдсан өдрөө дурсан ярьжээ.
Хан гуай охиноо хайж явсаар хөлийнх нь бүх хумс унаж байжээ
Тэр өдрөөс хойш Хан гуай охиноо 40 гаруй жил дахин хараагүй байна. Харин алга болсон охин Кён Ха нь Лаури Бендер нэртэй, Америкт өссөн эмэгтэй болж бараг танигдахгүй болтлоо өөрчлөгджээ.
Хан гуайн хэлж буйгаар, Кён Ха нь гэрийнхээ гаднаас хулгайлагдаж, асрамжийн газар хүргэгдэн, дараа нь хууль бусаар АНУ руу явуулж, өөр айлд өссөн байна. Хан гуай охиноо хууль бусаар үрчлэгдсэнийг таслан зогсоож чадаагүй хэмээн Өмнөд Солонгосын засгийн газрыг шүүхэд өгчээ.
Хан бол сүүлийн жилүүдэд ил гарсан зуу зуун хохирогч дотроос хууль бус үрчлэлт, залилан, хүүхдийн наймаа, хулгай зэрэгтэй холбоотой асуудлуудыг хөндөж, гомдол гаргасан хүмүүсийн нэг юм.
Маш олон хүүхдийг гадаадад үрчлүүлсэн улс Өмнөд Солонгосоос өөр байхгүй гэвэл хол зөрөхгүй. 1950-иад оноос хойш 170–200 мянга гаруй хүүхэд ихэвчлэн Барууны орнуудад үрчлэгдсэн байна.
Энэ гунигт түүхийн оргил нь энэ оны гуравдугаар сард болсон түүхэн шинжтэй мөрдөн шалгалтаар илэрчээ. Уг мөрдөн шалгалтад Засгийн газрууд олон жилийн турш хяналтгүй байснаас болж хувийн агентлагууд хүүхдүүдийг ашгийн зорилгоор "олноор нь гаргасан" гэж дүгнэсэн байна. 1970, 1980-аад оны үед мянга мянган орон гэргүй эсвэл хараа хяналтгүй хүүхдүүдийг “гудамж цэвэрлэх” үндэсний кампанит ажлын хүрээнд асрамжийн газрууд руу аваачдаг байжээ.
71 настай Хан гуай Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.
Шинжээчдийн хэлснээр энэ дүгнэлт нь Засгийн газрыг шүүхэд өгөх бусад нэхэмжлэлүүдийн салхийг хагалж магадгүй гэжээ. Хан гуайн хэрэг ирэх сард шүүхээр шийдвэрлэгдэх юм.
Энэ бол түүхэн хоёр хэргийн нэг. Хан бол гадаадад үрчлэгдсэн хүүхдийн биологийн эхийн хувьд анх удаа Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилж буй хүн. АНУ-д үрчлэгдсэн нэгэн эр 2019 онд шүүхэд хандсан нь анхны тохиолдол болж байв.
Засгийн газрын төлөөлөгч BBC-д өгсөн мэдэгдэлдээ "Олон жил сураггүй алга болсон, хайртай хүмүүсээ олж чадаагүй иргэд, гэр бүлүүдийн сэтгэлийн шаналлыг гүнээ ойлгож байна” гэжээ.
71 настай Хан гуай BBC-д өгсөн ярилцлагадаа Засгийн газар хариуцлагаа хүлээх ёстой гэж мэдэгджээ.
"44 жил би охиноо хайж явахдаа бие сэтгэлээрээ хохирч, өөрийгөө үгүй хийсэн. Гэвч энэ бүх хугацаанд хэн нэгэн надаас уучлал гуйсан уу? Үгүй. Хэзээ ч гуйж байгаагүй" гэжээ. Эхний арван жилийн турш тэр нөхрийн хамт цагдаагийн газрууд, асрамжийн газруудаар явж, зурагт хуудас нааж, телевизээр гарч охиноо хайж байжээ. Хан гуай охиноо хайж явсаар хөлийнх нь бүх хумс унасан байна.
1990 онд телевизээр гарсан нэвтрүүлгийн дараа нэг эмэгтэйтэй уулзахад Хан гуай тэр хүнийг охин нь байх гэж итгэн, гэртээ хүртэл авчран хамт амьдарч байв. Гэвч эцэстээ тэр эмэгтэй өөрийг нь хуурч байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эцэс төгсгөлгүй эрэл хайгуулын төгсгөл 2019 онд тохиосон ба тэр үед Хан “325 Камра” гэх ДНК тааруулж, үрчлэгдсэн солонгос хүүхдүүдийг төрсөн эцэг эхтэй нь уулзуулдаг байгууллагад бүртгүүлжээ.
Удалгүй түүний ДНК Лаури Бендер гэдэг нэртэй, Калифорнид сувилагчаар ажилладаг эмэгтэйтэй таарчээ. Тэд хэд хэдэн удаа утсаар яриад, Лаури Сөүлд нисэж ирэн, онгоцны буудал дээр Хан гуайтай нулимстайгаар уулзсан байна.
Зарим эцэг эхчүүдэд хүүхдүүд нь нас барсан гэж худал хэлдэг байсан бол үнэндээ тэднийг үрчлүүлэх зорилготой байдаг байв. Үрчлэлтийн агентлагууд төрсөн эхчүүдийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг нь авдаг байсан гэж үнэний комиссын тайланд дурджээ.
Үүнийг үйлдсэн хүмүүс заавал хариуцлага хүлээх ёстой
Мөн зарим агентлагууд хүүхдүүдийг хялбар үрчлүүлэхийн тулд бичиг баримтыг зориудаар хуурамчаар үйлддэг байжээ. Хэн болох нь тодорхойгүй, бичиг баримтгүй олдсон хүүхдүүдийг “хаягдсан” хэмээн бүртгэж, үрчлүүлэхэд бэлэн болгодог байв. Хэрэв үрчлүүлэхээр бэлдэж байсан хүүхэд нас барсан эсвэл биологийн эцэг эхдээ эргэн очсон бол өөр хүүхдийг тухайн хүүхдийн оронд “орлуулах” байдлаар нэрээр нь үрчлүүлдэг байжээ. Энэ бүх үйлдэл нь гадаадад үрчлэгдсэн олон хүний хувьд төрсөн эцэг эхээ олоход бэрхшээл учруулж байна. Заримынх нь бичиг баримт дутуу, зарим нь бүр огт өөр хүний нэр, мэдээлэлтэй байдаг.
“Бид төрийн хүчирхийллийн золиос болсон хүмүүс. Гэхдээ энэ бүхэн ямар ч ул мөргүй, баримтгүй үлдсэн. Бичиг баримтгүй байна гэдэг дахин нэг удаа золиос болгоно гэсэн үг. Энэ бол хүний эрхийн асуудал. Хулгай, хуурамч бичиг баримт гээд бүгд олон улсын үрчлэлтийн явцад гарсан зөрчлүүд. Бидний энэхүү зовлонг хүлээн зөвшөөрч, үүнийг үйлдсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэж хилийн чанадад үрчлэгдсэн солонгос иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын үүсгэн байгуулагч Хан Бун Ён хэлжээ.
Эх сурвалж: BBC