Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах журамтай.
Нам, эвслүүд өнөөдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Хороо материалыг тав хоног шалгана. Улмаар зургадугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүний дараа нэр дэвшигчдийн сурталчилгааны 16 хоногийн хугацаа эхлэх юм.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үргэлжлүүлэн бага хурлаа хийж байна. Хуралдаанаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвших хүмүүсийн нэрийг баталгаажуулж байгаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-аас жагсаалтаар нэр дэвшхээр болжээ.
Энэ тухай тэрбээр “Нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийн талууд болох Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогчдын төлөөллийн байгууллагуудын удирдлагыг жагсаалтын эхний 10-д оруулж хууль тогтоох байгууллагад төлөөллөө оруулах боломжийг МАН гаргаж байгаа юм байна. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг хэд хэдэн байгууллагуудын дундаас МҮХАҮТ-ыг ажил олгогчдын төлөөлөх нь зөв гэж үзээд жагсаалтад нэрээ оруулах саналыг тавьсан юм байна. Бусад нам, эвслүүдээс ижил төстэй санал ирээгүй.
Хувь хүнийхээ хувьд хүлээн авахааргүй санал байсан ч олон мянган бизнес эрхлэгчдийн, ялангуяа жижиг, дунд болон залуу бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийн үүднээс энэхүү саналыг боломж гэж ойлгон хүлээн авахаар шийдлээ.
Хүмүүсийн сайхан амьдрах эсэх нь аль нэг нам, хэн нэгэн сайд, дарга нараас биш, өөрсдийнхөө төлөө хүлээх хариуцлагаас нь хамаардаг байгаасай, хариуцлагатай хүн бүрд хөгжин дэвжих боломж нь нээлттэй байгаасай гэж хүсдэг. Энэ боломжийг эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээр л хангах боломжтой.
Компаниуд төлөөллийн байгууллагуудаараа дамжуулан гишүүд, сайд, дарга нартай маш олон хурал, цуглаан, уулзалт хэлэлцүүлэг хийж санал, шийдлүүдээ хүргүүлдэг ч үр дүн багатай, нөлөө, хүч сул байна. Мэдээгүй байхад л гэнэт, шинэ шинэ хууль, зохицуулалтууд гарч байна.
Хувь хүнийхээ хувьд хүлээн авахааргүй санал байсан.
Өнөөгийн бизнесийн орчноос харахад татвар, бизнесийн хууль эрхзүйн орчныг цогцоор нь сайжруулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд үүнийг хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд илүү хамтарснаар, илүү чадавхжснаар, хууль тогтоогчидтой илүү уялдаатай ажилласнаар хангах боломжтой. Гэхдээ одоогийн байгаа систем, бүтцүүдийн боломж хязгаарлагдмал байна.
Танхимын хуулийг эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, институтүүдийг бэхжүүлэх чиглэлээр өөрчлөхөөр санал оруулсан бөгөөд шинэ хууль батлагдвал 2025 онд эдийн засгийн салбаруудын холбоо, танхимуудын удирдлагууд дундаас танхимын дараагийн ерөнхийлөгч сонгогдох бөгөөд миний хувьд дахиж энэ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ сонгогдохдоо илэрхийлсэн байгаа. Хэрвээ УИХ-д хувийн хэвшлийн төлөөлөл болж орвол 2028 он хүртэл хувийн хэвшил болон хууль тогтоох байгууллага хоорондын гүүр болон бодлого, шийдвэрүүдийг гарахаас нь өмнө оролцож, нөлөөлөх боломжтой болно гэж ойлгож байгаа.
Өсөн нэмэгдэж буй гадаад орчны зөрчилдөөнт, тогтворгүй байдлууд биднийг эдийн засгийн хувьд хурдан бие даахыг, судалгаа, шинжилгээтэй урт хугацааны хөгжлийн бодлоготой байхыг, шийдвэр гаргах эр зоригтой байхыг шаардаж байна. Үүний төлөө энэ удаагийн парламентад нам, эвслүүд илүү олон залуучуудаа нэр дэвшүүлж, илүү олон залуучууд сонгогдоосой гэж бодож байна.
Бие, сэтгэлийн амрыг харалгүй хэцүү замыг нь сонголоо. Хэрхэхийг сонгогч та бүхэн шийдэг” хэмээн цахим хуудсандаа бичжээ.