Үйлчлүүлэгч: Хөдөө явах ажилтай давхардсан болохоор эмнэлэгт үзүүлэх цагаа цуцлуулах санаатай байна.
Сэтгүүлч: Заавал өөрийн биеэр ир гэсэн юм уу?
Үйлчлүүлэгч: Цуцлахгүй бол 20 мянган төгрөгөөр торгодог болсон гэнэ.
Сэтгүүлч: Заавал эмнэлэгт ирэхгүйгээр, хаанаас ч утаснаасаа (E-Mongolia) захиалсан цагаа цуцлуулж болдог болсон байна билээ.
Үйлчлүүлэгч: Эгч нь утас гэх мэтийн юм олигтой ашиглаж мэдэхгүй. Ирсэн байхад учир нь олддог болохоор л хүрээд ирлээ.
Сэтгүүлч: Бас цаг захиалдаг утас руу (1800-0119) залгаад хэлж болдог юм байна лээ.
Үйлчлүүлэгч: Өө, мэдсэн бол утсаар ярих байжээ. Баярлалаа миний дүү.
Хавдар судлалын үндэсний төвийн цахим цаг бүртгэлийн хүлээлгийн танхимд дээрх үйлчлүүлэгчтэй асуудлаар ирсэн хүн цөөнгүй аж.
“Зарим хүмүүс “Өглөө сэрээд хартал хөл, гар хавдсан байна. Би хавдар ургасан гэж бодлоо” гэсэн таамаг дэвшүүлж оношлоод, анхан шатлалын эмнэлэгт ч хандахгүй, ямар ч шинжилгээг өгөөгүй атлаа гуравдугаар шатлалын ирдэг” хэмээн эмнэлгийн хөтөч хэлэв.
Угтаа бол анхан шатны буюу өрхийн эмнэлэгт үзүүлээд, эмч хавдар байж болзошгүй гэж үзвэл шинжилгээ хийнэ. Шаардлагатай бол өвчтөнийг дүүргийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлэхийг эмч л хариуцна.
“Иргэд ийм шалтгаанаар орон нутгаас ч ирдэг. Өрх дүүргийн эмнэлгээс нь нааш ирэх 13А маягт өгсөн юм уу гэвэл. Өгөөгүй, хүн өвчиндөө шаналаад ирж байхад олон зүйл асуулгүй эмчид хүргээд өгч болохгүй юу гэж уцаарладаг” талаар хөтөч тайлбарлав.
Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй.
Хэрэв үнэхээр бие нь муу байгаа, хүнд нөхцөл байдалтай бол нүдээр харж дүгнээд эмчид хүргэж өгдөг гэдгийг хэлж байлаа.

Иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн цагтаа очихгүй байх нь олон. Үүнээс болж эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгтэй хүнд нь үзүүлж чадахгүйд хүрдэг. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад, товлосон хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болсон.
Тодруулбал, эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэн дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Торгуулийг нь эмнэлгийн орлого болгохоор зохицуулсан журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргажээ.
Улсын эмнэлгүүд хэт их ачаалалтай байдгийн улмаас иргэд товлосон цагаа хүлээлгүй, наана нь хувийн эмнэлэгт үзүүлдэг. Зарим нь эмнэлэгт үзүүлэх өдрөө мартдаг. Эмнэлэгт үзүүлж чадалгүй хүндэрч, яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байгаа өвчтөн ч бий. Иймд эмнэлэг рүү заавал утасдаж, авсан цагаа цуцлуулах дадлыг иргэдэд хэвшүүлэх шаардлагатай байгаа аж. Хэрвээ цагаа цуцлуулбал тухайн цагийг дараагийн хүнд шилжүүлэх замаар эмнэлгийн хүлээгдэл багасна. Авсан цагаа цуцлуулахад торгуулахгүй.
Төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв 2023 оноос ажиллаж эхэлсэн аж. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
- Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
- Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
- Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
- Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
- Наркологийн эмнэлэг- 70173985
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
- Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
- Амбулатори-70150056, 70150058
- Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
- Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493
Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан бол цаг товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт, 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ.
Онцлоход, улсын аль ч эмнэлэгт үзлэгийн цаг авсан баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдана.
Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.