Арабууд шонхор шувуу барьсантай холбоотой асуудал үүсээд байна. Иргэн О "Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан хаагч Арабуудаас авлига авсан" гэх агуулгатай лайв бичлэг нийгмийн сүлжээнд нийтэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул “Иргэний мэдээллийн дагуу манай байгууллагын Дотоод, хяналт шалгалтын хэлтсээс шуурхай хяналт, шалгалт явууллаа. Шалгалтаар цагдаагийн алба хаагч авлига, хээл, хахууль авсан нөхцөл тогтоогдоогүй. Ланд крузер-200 автомашиныг хэргийн буюу тухайн нутаг дэвсгэрээс зөөвөрлөхөөр ачигч автомашиныг ажиллуулсан.
Ачигч автомашины үйл ажиллагааг хувийн хэвшил хэрэгжүүлдэг учраас замын цагдаагийн зохицуулагч нь автомашин ачсан зардлыг эзэмшигчээс нь гаргуулсан. Гадаадын иргэн энэ төлбөрийг төлөхтэй холбоотой бэлэн мөнгийг цагдаагийн албан хаагч авлигад авсан мэт ташаа мэдээлэл нийтэд түгээсэн нөхцөл тогтоогдсон.
“Иргэдийн хувьд албан хаагчийг авлига авсан гэдэг хардлага бий бол АТГ-т хандаж шалгуулах эрх нь нээлттэй” гэлээ.