АНУ-ын "Frida" компаниас олныг гайхашруулсан шинэ бүтээгдэхүүнээ удахгүй худалдаанд гаргах гэж буйгаа зарлажээ. Энэ бол эхийн сүүгээр хийсэн зайрмаг.
Тийм ээ, та зөв уншсан. Тэд чихэрлэг амттай, тэжээллэг, эхийн сүүн зайрмагийг борлуулах гэнэ. Хүүхэд, ээжид зориулсан болон үр тогтоолтын бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан "Frida" компани бүтээлч сурталчилгаагаараа ч алдартай аж. Харин тэд энэ удаад сонирхолтой бүтээгдэхүүнээр хүнсний зах зээлд хөл тавих гэж байна. Энэхүү зайрмаг нь урьд өмнө байгаагүй өвөрмөц амттай бөгөөд есөн сарын дараа худалдаанд гарах төлөвтэй гэнэ.
Компанийн инстаграмын постын доорх сэтгэгдлүүдээс дурдвал "Сонирхол татаж байна шүү, хурдан идэж үзмээр байна”, “Цөөнгүй хүн энэ санааг дэмжиж байгаад итгэж чадахгүй нь ээ. Би л лав хэзээ ч туршихгүй” гэжээ.
Гэхдээ энэ бол түүхэндээ анхны эхийн сүү амттай зайрмаг биш. Учир нь 2011 онд Лондон дахь нэгэн зайрмагны дэлгүүр “Baby Gaga” нэртэй эхийн сүүгээр хийсэн зайрмаг гаргаж байсан ч эрүүл ахуйн аюулгүй байдлын шалтгаанаар уг зайрмагийг худалдахыг зогсоож байв.
Сонирхуулахад эхийн сүүнд Омега-3, төмөр, кальци, В, D аминдэм, цайр, лактоз зэргийг агуулагддаг байна.
Харин та эхийн сүүгээр хийсэн зайрмагийг идэж үзэх байсан уу?
Эх сурвалж: Today