И.С.Ярыгиний
“Бөх болох уу чи”, “В.Корчнойн “Хар цагаан шатар”, Пелегийн “Миний амьдрал буюу
баясгалант хөлбөмбөг”, М.Жорданы “Миний намтар”, А.Айверсоны “Хэнээс ч бүү ай”,
Д.Бекхэмийн “Бекхэм” номыг уншигчдадаа өргөн барьж байсан “Таван цагариг”
сонины ээлжит сюрприз.
Сэтгүүлч, уяач Адьяагийн Баярмагнайгийн “Уяа эвлэг, морь хурдан” номыг
Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн уяачид, уншигчдын хүсэлтээр нийтэлж байна.
Шинэ залуу уяачдад гарын авлага болохуйц энэ ном 2004 онд анх хэвлэгдсэн
даруйдаа бүрэн борлосон, маш эрэлттэй аж.
Нэгдүгээр бүлэг
Монголчууд ямар морийг шилэн сонгож уядаг вэ?
Монголчууд эрт цагаас эхлэн чухамхүү хурдан морины уралдааныг эрхэмлэн дээдлэж,
эрхлэн хөгжүүлж ирсэн билээ. “Монголын морины уралдаан” гэдэггүй, “Монголын
хурдан морины уралдаан” гэдэг шүү дээ! Тэгэхээр энэ “хурдан” гэдэг тодотголд их
учир утга оршиж байна. Монголчууд “чөдрийн” морины бус, “хонины” морины бус,
“тэрэгний” морины бус, чухамхүү “хурдан” морины уралдаан хийж ирсэн байгаа юм.
Тэгэхлээр “Морин уралдаан”, “Үндэсний морин уралдаан” гэдэг нь боловсролгүй
хүмүүсийн бодлогогүй өгсөн оновчгүй нэрс юм.
Өөрөөр хэлбэл захын буюу аль тааралдсан морь бүхнийг уяж уралдуулдаггүй, адуун
сүрэг дундаасаа хурдан хурцыг нь шилэн сонгож уралдуулдаг гэсэн үг. Тэгвэл
эрхэм залуу уяач Та ямар морийг шилэн сонгож уявал зохих вэ?
Уяачид голдуу:
-хурдны шинжтэй
-хурдан угшилтай
-хурдан нь нэгэнт тодорсон морийг уядаг байна
А.Хурдны шинж бүрдсэн морийг уях нь мэдээжийн хэрэг
Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурваар шинжинэ гэж шинжний судруудад өгүүлсэн
буй. Гадаад 51 шинж, мөн гадна 10 зүйлийн (толгойн, туурайн, сүүлний, дууны
мөрний, усны, идэшний, шүдний, шөрмөсний, бүх биеийн) шинж, дотоод таван цулын
шинж, нууц (шүд, цөгцөнд илрэх) өчнөөн шинжийг тэдгээрт өгүүлсэн байдаг. Гэвч
эдгээр шинж нэг адуунд цогцлон бүрдэх нь ховор, зөвхөн гадаад шинж л гэхэд нэг
моринд нилээд хэсэг нь байх мэт харагдавч, мөн нилээд хэсэг нь дутуу мэт
санагддаг. Дотоод шинж ч мөн ялгаагүй, нууц шинжийг олж харах, таних
тодорхойлох нь бүр ч төвөгтэй шүү дээ. Тэгээд ч хурдан морины шинжний
тухай өгүүлсэн судрууд бол нилээд хэдэн зуун жилийн өмнө, өөрөөр хэлбэл
биологи, мал эмнэлэгийн шинжлэх ухааны мэдлэг манайд түгэн дэлгэрэхээс өмнө
буюу танин мэдэхүйн нилээд гэнэн төвшинд гарсан бүтээлүүд гэдгийг дээр дурдсан.
Гэхдээ үүнийг ор тас үгүйсгэж болохгүй, ямар ч байсан малчин түмний, хурдан
морь уяач, шинжээчдийн олон зуун жилийн мэдлэг, туршлагын хуримтлал гэдгийг
анхаарч үзвэл зохино. Хурдан морийг зөв сайн таниж авсан уясан тухай баримт
олон байдаг.
Хардэл жанжин бэйс Пүрэвжав өөрийн Зандан хүрэн гэдэг нэрт хурдан азаргаа
дуугаар нь таньж авсан гэдэг домог мэт яриа байдаг. Тэр их эрдэмт уяач Хонгор
зээрд азаргаа анх харж шинжээд “Хэр багийн шинжээч үүнээс өө олохгүй ээ” гэж
байсан гэдэг. Үнэхээр ч Хонгор зээрдэд халхын олон шинжээч өө өгөөгүй юм гэнэ
лээ. Тэгээд ч түүний дүр зураг Монголын хурдан морины шинжийн туйл
(идеал) болж эдүгээ улсын алдарт, манлай, тод манлай уяач нарын малгайдаа зүүсэн
цул мөнгөн тэмдгэн дээр сүлд мэт гялалзаж байна. Хардэл жанжин бэйс өөрөө сайн
зураач байсан. Хурдан морийг уран сайхны аргаар дүрслэх эртний монголын дүрслэх
урлагийн чиг сургууль ХХ зууны эхэн хүртэл уламжлагдан ирснийг түүний бүтээлүүд
гэрчилнэ.
Тэрбээр өөрийн уяж хурдлуулж байсан “Номин цэнхэр”, “Элбэг хээр”, “Арслан уул”,
“Хэнз халтар”, “Хонгор зээрд”, “Өлгөр хүрэн”, “Гуулин хээр”, “Шөвгөр хүрэн” зэрэг
хүлгүүдийн зургийг өөрийн гараар дүрслэн зурж үлдээсэн нь одоо цагт олны танил
болжээ. Учрыг эс ухсан хүн анх хараад “Морь хэзээ ийм байсан юм бэ?”
гэмээр сонин содон морин толгойтой мэхийсэн тахийсан амьтад мэт. Гэвч учрыг
мэдэх хүн тогтоон харвал уясан хурдан морь жинхэнэ торгон ир орсон үедээ л ийм
байж таарах нь, давхиж ирээд юм уу, шөнөдөө л өнгө зүс, галбир төрх нь хувирна
гэж ухаармаар. Өөрөөр хэлбэл уясан хурдан морь ердөө хэдхээн цагийн туршид л
ийм дүр төрхтэй байгаад тун удалгүй шал өөр болно гэсэн үг. Ингээд үзэхээр
хурдан морины шинж гэдэг тун нарийн төвөгтэй зүйл. Өвгөн ноён морины зураг
зураад “Яг ийм морь олж ир” гэж шадар зайсангуудаа явуулдаг байжээ. Тэд нь явж
явж “таны зурсан шиг морь таарсангүй, харин үүнээс л яг тийм морь гарна даа”
гээд гүү хөтлөж ирж байсан гэсэн дам үг байдаг юм. Өнөө цагт ийм шинжээч ховор
боловч бий л дээ.
Хурдан морийг сайн таньж авсан тухай ердөө орчин цагийн жишээ нэгийг хэлье.
Дуулиант хурдан хүлэг Ононгийн хээр морийг түүний зээ дүү Сугар Сүхбаатар
аймгийн Мөнххаан суманд хаврын багавтар уралдаанд түрүүлээд байхад нь аргагүй л
“алагаараа хараад, арваараа тэмтрээд” авсан байгаа юм. Энэ нь хурдан морь
шинжин таньж авахын хамгийн ойрын бодит жишээ мөн. Сайн уяач болгон ч морь
шинжин таниад байдаггүй, нэрд гарсан том уяачид алдаж таниад амьтны инээд
барсан явдал ч нэг бус.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын алдарт уяач З.Хүрэлбаатар
“...морь олон янз, хурдан морь, сайхан морь, жавхаалаг сэргэлэн морь, дорвитой
том морь, …заримдаа эд бүгдийг ялгахад ч хэцүү” гэж ярьж байсан. Эдний сумын
Сүхчулууны Халиун азарга Хонгор зээрдийн зурагтай тун ч адилхан юм шиг надад
санагдсан. Ер нь морь адууны хувьд унаган торгон мэдрэмжтэй, жилийн дөрвөн
улиралд малын дэргэд байдаг, хурдан морийг өөрөө гардан уядаг гярхай ажигч хүн
юуг ч таньж болно. Манай аавын өмнөх үеийн “ноорой” Загд гэгч их уяач нэгэн
хээр морийг “Мөн ч их гарын эд юм, даанч нэг л их цагаачихаж дээ үүнийг” гэсэн
нь үнэн байсан тухай яриаг би багадаа сонссон юм. Малч хүн гэдэг малын аль
нэгэн үед ангасан цангасны нь хүртэл мэдэхээр болдог юм байна.
Ховдын Балсан тайж гаднаа өөрийн хүний олон хурдан морь уячихаад тэднийг олон өдрийн
турш тойрч харж шинжиж байгаад шинжний судраа бичиж байжээ. Дундговь аймгийн
Дэрэн сумын “шорон хуруу” хэмээх нэрт уяач Хайнзан 1936 онд улсын наадамд
түрүүлсэн Халиун морио айлын хонины морь байхад нь таньж авсан гэдэг. Хонгор
морьтын Цэнд гуай ч 1954, 1960 онд түрүүлсэн зээрд морио мөн л битүү морь таньж
авсан билээ. Дээр дурдсан жишээнүүдийг бүхэлд нь авч үзэхэд цөм ихээхэн
туршлагатай хүмүүсийн тухай байгаа биз. Тэгэхээр хурдан морийг шинжиж танина
гэдэг их л туршлагажсан хашир хүмүүсийн ажил болж таарах нь ээ. Залуу уяач та түүнд
бүү яар, хөдөлмөрч агаад гярхай байж чадвал танд тийм цаг үе ирнэ.
Б.Хурдан удам, угшилтай морийг уяхад найдвартай сайн давхина.
Ямар ч амьтан өөрийн эцэг, эхийн генийг уламжлан авч төрдөг биологийн хуультай.
Энэ бол харин шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Ийм болохоор хурдан удам,
угшилтай морийг уях нь илүү найдвартай. Үүнийг манай нийт уяачид сайн ойлгодог.
Хурдан удам, угшлын адуу нь хар аяндаа өөрөө буй болдог зүйл бус, хүний
ухамсартай үйл ажиллагаа, олон жилийн нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд
бүрэлдэн бий болдог нь шинжилгээ судалгаанаас тодорхой харагдаж байгаа юмаа.
Монголд нэрд гарсан буюу олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хурдны гурван удам,
арав гаруй угшил байна. Энэ нь “Галшар”, “Тэс”, “Жаргалант” удам, “Боржигин”,
“Баянцагаан”, “Орлой” (хуучин Далай ван), “Тайж, “Банди”, “Дарьганга”, “Мянгад”,
“Хан-Хөхий”, “Яруухан”, “Хомын борлог”, “Залаа-Жинст” гэх мэт угшил.
Монгол орны аль ч бүс нутагт болсон хурдан морины томоохон уралдаанд түрүүлж,
айрагдсан морьдын дийлэнх олонхи нь дээрх хэдэн удам, угшилтай ямар нэг шижмээр
холбогдсон байдаг юм. Жишээ нь 2003 оны улсын их баяр наадамд түрүүлсэн зургаан
насны морины дөрөв нь Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга угшлын, нэг нь Тэс
удмын, нэг нь Жаргалант удмын, бусад айрагдсан 24 морь нь цөм мөн л Жаргалант,
Тэс, Галшар удам болон дээрх угшлуудад шууд хамаарч байна. XIX-XX зууны зааг үеийн
Галшарын буюу Хардэл жанжин бэйсийн Хоовон саарал гэдэг нэрт хурдан азарганы үр
нь Номин цэнхэр, түүний үр нь Элбэг хээр (1925 онд түрүүлсэн), түүний угшлийн
Мягмаржавын Хээр соёолон 1989 онд улсад айрагдаж байсан билээ.
1928 онд улсын наадамд түрүүлсэн Галшарын Хулан хонгор гэдэг нэрт хурдан
азарганы төл нь Шил зээрд, түүний төл Цэгмидийн Саарал азарга 1951 онд улсад
түрүүлсэн, түүний төл Бөгөн хул улсад гурав айрагдсан, түүний төл Банзрагчийн
Саарал азарга 1971 онд улсад түрүүлсэн. Энэ угшлын Цэнгэлийн “Манлай” саарал
2002 онд түрүүлсэн. Монгол улсын анхны алдарт уяач Донойн Цэгмид гуайн хүү Минжүүр
Бөгөн хулын үр төлөөс Хэрлэнгийн хойт тал руу зарж гаргасан нь энэ хурдан
саарал азарганы дээд уг юм. Морин тойруулгын “Их салхин”, түүний үр
“Алтангадас”, түүний үр “Сарт, эд цөм улсад хэд хэд айрагдаж, түрүүлсэн болой.
Баянцагааны Тожилын Хүрэн (улсад хоёр айрагдсан), түүний үр Данзаннямын Хүрэн
(улсад гурав түрүүлж, нэг айрагдсан), түүний үр Даваахүүгийн “Цолмон” халтар
улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, “Их хурд-II”-т түрүүлсэн билээ. 1951 онд
улсад аман хүзүүдсэн Лхажавын Хээр морины дүү гүүнээс гарсан Хээр морь Хэнтий
аймгийн 50 жилийн ойгоор түрүүлж байлаа. Алдарт Сүрэнхорын Хээр азарганы мөн
дүү гүүнээс гарсан нь Сүрэнхорын хар азарга, ногоон морь хоёр билээ. Ингээд үзэхээр
хурдан удам, угшилтай морь уях нь илүү найдлага төрүүлэх учиртай нь ойлгогдож
байгаа биз.
ХХ зууны эхэн хагасын Монголын нэрт уяач Дондонгийн Баяр (улсын наадмаас гурван
түрүү, найман айраг авсан)-ын хүргэн, тэр их уяачийн гарын шавь, нэрт уяач
Тожил (улсын наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг авсан) 1991 оны намар манай
хотын гүүн зэлэн дээр хүмүүсийн үзүүлсэн морьдыг шинжин харж явснаа надад хандан
“Баярмагнай минь, тодорхой сайн удамгүй адууг бол яаж ч оролдоод нэмэргүй шүү
дээ, удамтай хурдан нэг л өдөр тодорно, хэзээ вэ гэдэг нь уяанаас л болно” гэж
аминчлан захиж билээ. Зууны манлай уяач Д.Даваахүү “Удамтай адуу нэг л өдөр
баллана даа” гэж үргэлж ярьдаг нь дэмий хэрэг биш.
1997 оны хавар Эрдэнэтийн нэгэн ахмад уяач ММУСХ-ны тэр цагийн тэргүүн, алдарт
уяач У.Буяндэлгэр бид нарт “Хурд ч гарахаа хүрвэл удам угшил ч гэлтгүй гарчих юм
шив дээ” гэж ярьсан нь туйлын буруу, хурдан морины уралдаан, хурдан удам угшлын
адууны мөн чанарыг гүйцэд таньж чадаагүй хүний үг юм. Хурдан моринд удам, угшил
гэдэг ямар чухал болохыг ухааруулахаар “Адууны угшлийг худал хэлбэл хойч үедээ нүгэл
болно” гэсэн лут үгийг Монгол улсын алдарт уяач Н.Бажаа агсан хэлсэн байдаг.
Ер нь удам, угшил сайтай адуугаар сургууль хийсэн хүн сайн уяач болж байгааг
бид нүдээрээ харж байна. Цөөн жишээ хэлье.
1930-аад оны сүүлчээр байгуулагдан 1950-иад оны сүүлчээр татан буугдсан Морин заводын
адуунаас бараг шинэ үүлдэр гарах дөхсөн юм шиг надад санагддаг. Харамсалтай нь,
яг үр дүнгээ үзэх үедээ Морин завод тарчихсан байгаа юм. Тэр адууны цөм сүрэг
УБХТН-ийн харьяа Морин тойруулгад ирсэн, түүнийг 1966 онд ирсэн “Колизей”, “Зубр”,
“Кросс” гэдэг гурван азарга, 1980-аад оны эхээр ирсэн “Плевен” үүлдрийн Хээр
азаргаар цус сэлбээд гарсан олон эрлийз хурдан морьдыг уяж Д.Даваахүү Монгол
улсын Тод манлай уяачийн зэрэгт хүрсэн нь маргашгүй үнэн. Д.Гарамжав гуай мөн л
энэ эрлийз хурдан морьдыг уяж байсан. Тэдний адуу бол Тойруулга-Галшарын
холимог угшил.
Их уяач өвгөн ийм нэгэн бэсрэг угшил буй болгоод үр хүүхдэдээ үлдээснийг
өнөөдөр Сандуйжав, Ганхүү, Ганболд, Ганбат нар тун сайн уяж улс, бүсийн олон
айраг, түрүү авч, сайн эцгийн нэрийг сайхан дуудуулж явна. Улсын алдарт уяач
О.Маар бид дунд сургуулийн найзууд. Түүнд маань заяа тавилангийн эрхээр нэгэн хурдан
буян заяасан юм. Уг нь мань хүн морь мал нэг их уядаггүйсэн, харин Хээр азаргаа
яах аргагүй өөрөө гардан уяж байсан, оносон зохисон ажил хийж, олон ч
айрагдуулсан. Сүүлдээ найз маань морь сайхан эвлүүлдэг, сайн уяач болсон нь
нэгэн авуул саарал морь нь аймгийн наадамд түрүүлснээр олон түмэнд харагдсан
даа.