Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн бямба /2024.10.19/ гарагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дахь уул уурхайн олборлолтын улмаас сүйдэж орхигдсон Нарийны аманд очиж, зургаан жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа үүрэг өгч, өөрөө үзэж танилцаж байсан газартаа дахин ирж, нөхөн сэргээх ажлыг шалгасан юм.
Нийт нутгаар цас орж, хүйтрэх сэрэмжлүүлэгтэй ч цас орохын өмнөх тогтуун өдөр хэвлэлийн цомхон баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоныг зорилоо. Тосгоныг чиглэн нутгийн гүн рүү давхих тусам замын хоёр талаар ургасан хусан болон шинэс, нарсан хосолмол ой хоёр талаас шахах мэт үргэлжлэн ургасныг харахад сэтгэлд өег. Навчсаа хэдийнэ гөвсөн намар оройн ой ингэж зам руу түрснээс үзэхэд зуны дэлгэр цагт энэ замаар довтлох машинууд баян хангайн өтгөн ой, навчсандаа дарагдсан моддын мөчирт эгээ л шавхуурдуулах аядан хурдалдаг бололтой.
Энэ нутгийн үржил шимт хөрсөнд төрөл бүрийн жимс, жимсгэнэ зөнгөөрөө ургана. Өтгөн ойд нь зэрлэг амьтад ч элбэг аж. Сүүлийн жилүүдэд суурин газар руу баавгай халдсан тухай мэдээ ойр ойрхон дуулдах болов. Бугантад ч захын айлууд руу үе үе баавгай зочилж, үхэр мал түйвээнэ. Хоёр жилийн өмнө шөнөөр баавгай айлын гэр рүү биш, зэргэлдээх Талхны цехийнх нь цонхоор орж өглөө хүргэлтэд гаргахаар бэлдсэн шинэхэн талхнуудаас зоргоороо зооглож, хазахыг нь хазаж унагааж дусааж тэр хавиар “таанц” эргээд, хүн малд хор хүргэлгүй одсон байжээ. Баавгай түйвээгээд явсныг айлынхан өглөө сэрээд мэдсэн бөгөөд нэг амташсан бол дахин эргэдэг гэдгийг мэдэх тул маргааш нь манаанд гарч, үүрээр мөнөөх хүрэн талхан цех рүү ирэхэд нь цочоогоод буцаасан тухай нутгийн залуу аяны замд сонин болгон ярив.
Бугант тосгон 1980 онд байгуулагдаж, өнөөгийн Монголросцветмет нэгдлийн харьяа Монгол, Оросын хамтарсан Толгойтын алтны үйлдвэр, энэ нутгийн ойн нөөцөд түшиглэсэн Ерөөгийн Мод бэлтгэлийн аж ахуй нээгджээ. Үйлдвэрлэл дагасан шинэ тосгонд Монгол орны өнцөг булан бүрээс залуус ирж, суурьшин ажиллаж энэ нутагт амьдрал буцалжээ. Тэр цагаас эхлэн авто зам тавигдаж, 24 цагийн цахилгаантай, таван давхар орон сууцуудтай орчин үеийн хэв маяг бүхий бөглүү тосгон, үйлдвэрлэлийн бүс Ерөө сумаас 64 км, нийслэлээс 450 км-ийн зайд байгуулагдсан түүхтэй.
1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжихэд орон даяар аж үйлдвэрлэлийн салбар нуран унаж, уруудан доройтох сүүдэр Бугантын үйлдвэрүүдэд ч тусжээ. Алтны үйлдвэр 1996-1997 он хүртэл ажиллаад нөөц шавхагдахын хэрээр уулын ажлын өндөр хүчин чадал бүхий машин техникүүдээ Заамарын алтны уурхай руу нүүлгэн шилжүүлэв. Уурхайн суурин дээр хэд хэдэн хувийн жижиг уурхай байгуулагдаж, хувиараа алт олборлохтой зэрэгцэн хүрз, жоотуу, түмпэн барьсан сайн дурынхан буюу нинжа нар гарч ирсэн.
Бугантын Мод бэлтгэлийн цогц аж ахуй арай хаалгаа барьчихаагүй, хэд хэдэн хувийн компани болон задарч, мөн л хүч тарамджээ. Тэр хэрээр зах зээл хумигдаж 1990-ээд оны эхээр ажилгүйдэл нэмэгдэж, амьдрахын эрхээр Монгол орон даяар байгаль руугаа гарч самар жимс, бугын эвэр түүх, ан амьтан агнах зэргээр амжиргаагаа залгуулах давлагаанд энэ нутгийн иргэд ч өртсөн байна.
Толгойтын алтны үйлдвэрийн олборлолт явуулж байсан Нарийны ам, Ялбагийн хөндий хэмээх газруудын уурхайн үлдэгдэл дээр хувиараа алт олборлогч, нутгийн иргэд төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн нинжа нар зэрэгцэн, алтны төлөө амь өрсөн ажиллажээ. Ногоон хуванцар түмпэн ашиглан алт ялган авч байсан нинжа нар бага оврын техник хэрэгслээр хүчин чадлаа нэмэгдүүлж, байгаль руугаа цөмрөн орсноор энэ үзэсгэлэнт нутгийн 3000 га орчим талбай онгойсон нүд, овоолсон шороо болов.
Байгаль орчин унаган төрхөө алдаж уруудан доройтох ч алтны эрэлчид улам гаарч, хууль бус үйлдэл газар авсан тэр үед тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцалж, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байжээ. Алтны амтанд орсон компаниуд, нинжа нар тийм амар зохицуулалтад ороогүй.
Уурхайн суурин дээр хэд хэдэн хувийн жижиг уурхай байгуулагдаж, хувиараа алт олборлохтой зэрэгцэн хүрз, жоотуу, түмпэн барьсан сайн дурынхан буюу нинжа нар гарч ирсэн.
Эцэст нь Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд нарын хамтарсан тушаал гарч, цагдаа, тагнуул хүчний байгууллагуудын дэмжлэгтэйгээр хууль бусаар ашигт малтмал олборлогчидтой шийдвэртэй тэмцэж, зогсоожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын тооллого явуулж, улсын хэмжээнд 30 мянга гаруй га талбай эвдрэлд орсныг тогтоов. Үүнээс 8000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан ба үүнд Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр дэх бидний зорьж очсон Нарийны ам, зэргэлдээх Ялбагийн хөндийн эвдэрч орхигдсон нүд халтирам талбайг байгалийн унаган төрхөнд нь ойртуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.
Цар тахлын үе таарсан тул энэ ажилд улсаас төсөв хөрөнгө гаргах боломжгүй. Иймд БОАЖЯ-наас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандан нийгмийн хариуцлагын хүрээнд 2021-2024 онд Ерөө сумын нутгийн найман байршилд эвдэрч доройтсон 2000 га талбайг нөхөн сэргээх хүсэлт хүргүүлсний дагуу төлөвлөгөө гарган ажилласнаар нөхөн сэргээх ажил өдгөө дуусах шатандаа оржээ.
Мөн Оюутолгой компани биологийн олон янз байдлыг дүйцүүлэх хамгаалах үүргийн дагуу энэ ажилд оролцож Ялбагийн хөндийн эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээж, улсад хүлээлгэн өгсөн байна.
У.ХҮРЭЛСҮХ: БИД БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ МОД ТАРИХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй албаны хүмүүс бямба /2024.10.19/ гарагийн өглөө Бугант тосгоны Нарийны амны нөхөн сэргээсэн талбайд ирж, байгалийн унаган төрхөө алдсан их хэмжээний талбайг сэргээх ажлын явцтай танилцав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эвдэрч, хаягдсан газрыг нөхөн сэргээх ажлыг амжилтай хэрэгжүүлж буй та бүхэнд их баярлалаа. Тогтвортой хөгжлийн хамгийн чухал асуудал бол байгаль орчин. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн дулаарал бий болсон энэ үед бид үүнд анхаарал хандуулах шаардлага тулгарсан. Бид байгалиа хамгаалж, ойгоо сэргээж тэрбум тэрбумаар нь мод тарих шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг ард иргэд, аж ахуй нэгжүүд маш сайн ойлгож, нийтээрээ мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Одоогоор нийт 84 сая мод тарьж, ургуулсан гэх мэдээг Байгаль орчны яамнаас бидэнд өгсөн. Бид нутаг дэвсгэрийнхээ 50 хувьд мод тарих ёстой ард түмэн. Тэгж байж манай улс хуурайшилт, байгалийн доройтлоос ангижирна.
Хариуцлгагүй уул уурхайгаас болж эвдэрч сүйдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг алдалгүй эрчимтэй явуулах нь чухал байна. Үүний нэг илрэл нь Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй 2000 га талбайг нөхөн сэргээсэн энэ ажил боллоо. Энэ ажлыг удирдан зохион байгуулсан Эрдэнэт үйлдвэр болон нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлага, хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баяр хүргэе. Амьдралын эх үндэс болсон байгаль дэлхийгээ хамгаалахад идэвх зүтгэл гарган ажилласан Та бүхэндээ баярлалаа гэв.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 12323 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН БОЛОН БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭД БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уул уурхайн олборлолтын дараа орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын товч тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого хэрэгжилтийн газрын дарга Энхмөнх танилцууллаа.
Тэрбээр, Улсын хэмжээнд 2018 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийсэн. Энэ хүрээнд 197 сумын 1700 нэгж талбарт 30 мянган га талбай эвдэрсэн гэх дүн гарсан. Үүнээс 7780 га нь хариуцах эзэнгүй орхигдсон талбайгаар бүртгэгдсэн. Ингээд нөхөн сэргээлтийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр баталж, хяналт шалгалтын ажил эхлүүлсэн.
Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэн, ААН-ийн 34 техникийг гаргаж, 54 техникийг татан төвлөрүүлж, Экологийн цагдаагийн албан шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн зөрчлийг арилгуулсан. Өнөөдрийн байдлаар 9774 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2549 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Одоо эзэнгүй орхигдож, эвдэрсэн 2800 га талбай байна гэсэн судалгаа бий. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр Нарийны амны 1676 га, Оюутолгой компани 2023 онд Ялбагийн хөндийн 414 га, энэ жил Шарын голд 215 га өөрөөр хэлбэл нийт 615 га талбайг нөхөн сэргээж хүлээлгэн өгсөн.
Ялбагийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн гарч, биологийн олон янз байдлын амьдрах орчин сайжирснаар одоогийн байдлаар дөрвөн гол эргэж сэргэсэн байна. Нөхөн сэргээх ажлыг ийм байдлаар үргэлжлүүлэн явуулна гэлээ.
Г.ЁНДОН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 2007 ГА УУЛ УУРХАЙН ОРХИГДСОН ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭХЭД 40 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЛАА
Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон Нарийны аманд хийсэн нөхөн сэргээлтийн ажлаа танилцуулав.
Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэр 2000 га талбайг нөхөн сэргээх, үүрэг амлалт авсан. Нөхөн сэргээх ажлын тендер зарлаж, 2023 онд ажлаа эхлүүлсэн. Нөхөн сэргээх ажилд Жинжий майнинг, Тотал-Идеал компани шалгарч, Бугант тосгоны долоон байршилд нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Эрдэнэт үйлдвэр Сэлэнгэ аймгийн нутагт нийт найман байршилд нөхөн сэргээлт хийсэн ба үүнээс хамгийн их уулын ажил хийгдсэн, эвдэрч сүйдсэн газар бол бидний ирээд буй Бугант тосгоны Нарийны амны 777 га талбай юм.
Энэ ажилд Жинжий майнинг компани дахин шалгарсан, нийт талбайн 75 хувийг одоогоор нөхөн сэргээгээд байна. Үлдсэн 25 хувийг ирэх арваннэгдүгээр сард нөхөн сэргээж хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Бид 2023 онд долоон байршилд 1229 га талбайг амжилттай нөхөн сэргээж, БОАЖЯ болон орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Мөн орон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн, нутгийн иргэд талархаж хүлээн авсан. Эрдэнэт үйлдвэр нийт 2007 га газар нөхөн сэргээж, энэ бүх ажилд үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдын бий болгосон 40 тэрбум төгрөгийг зарцуулж байна гэлээ.
Б.БУЯННЭМЭХ: ИРЭХ 4 ЖИЛД ЭВДЭРЧ ОРХИГДСОН ТАЛБАЙГҮЙ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬЖ, ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН АЖИЛЛАНА
БОУАӨЯ-ны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Буяннэмэх, Уул уурхайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажлын дэд хэсгүүдийг аймагт бүрд байгуулж ажилласны үр дүнд 2020-2024 онд 9773 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг давуулан биелүүллээ. Үүн дээр ирэх 12-р сард улсын хэмжээнд нөхөн сэргээсэн талбайн тайлан мэдээ гарч, талбайн хэмжээ нэмэгдэнэ. Улсын хэмжээнд энэ жил 1500 га талбай нөхөн сэргээсэн урьдчилсан мэдээ бий. Тэгэхээр Монгол Улс уул уурхайн олборлолтоос орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж, сүүлийн дөрвөн жилд салбарын түүхэнд тэмдэглэх үр дүнтэй ажил энэ боллоо.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “уул уурхайн нөхөн сэргээлтийн чанар хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд оногдуулах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд БОУАӨЯ-наас эвдэрч орхигдсон талбайгүй болох зорилт тавьж, төлөвлөгөө гарган ажиллана гэв.
Хууль бус уул уурхайн ул мөр болж олон жил орхигдсон Нарийны амны уг талбайг нөхөн сэргээх ажил амаргүй байжээ. Хамгийн уртдаа 17 км хөндий тэр чигтээ түнхэгдэн эвдрэлд орж доройтсон байсныг нөхөн сэргээж дуусаж буй нь энэ. 15 метр хүртэл ухсан нүх, 5-6 давхар орон сууц шиг өндөр овоолгуудыг тэгшилж, ухсан нүхийг булах ажлыг тэд хүчтэй тоног төхөөрөмж, туршлагатай уулын ажилтнуудын хүчээр давжээ.
Тойроод модтой уулс, урдуур нь Ерөө гол долгиотон урсах нам гүм энэ талбай алтны эрэлчдийн хөлд үрэгдэн хаягдсан 10-аад жилийн тэртээх эмгэнэлт дүр зурагтай харьцуулах аргагүй болжээ. Энд техникийн нөхөн сэргээлт буюу газрыг тэгшилж, байгалийн жамаар өвс ургамал, мод ургах, байгаль өөрийгөө “эмчлэх” орчныг бүрдүүлсэн байна.
Бугант тосгон нь үржил шимт хөрстэйн дээр Нарийны амыг тойрсон ойгоос ургамал, моддын үр салхинд хийсэн ирж, энэ газар байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжтой гэж ойн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Гурван жилийн дараа гэхэд энэ газар сэргэж, аяндаа байгалийн унаган төрхөндөө улам бүр ойртоно гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа ярив.