Монгол Улсын Үндэсний төв номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болно.
Уг номыг Монгол Улсын Соёлын яам санхүүжүүлж, тус яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайль болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллажээ.
Монголын нууц товчоон нь монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан түүх болон уран зохиолын хосгүй сурвалж билээ.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэмжлэгээр Монголын нууц товчоо-г анх удаа брайл бичгээр арван хувь хэвлэсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна.
Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий Монголын нууц товчоо-г эрхлэн гаргалаа.
Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р тусгай сургууль зэрэг байгууллагад гардуулж Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудад түгээх юм