УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн санал хураалтаар ИЗНН парламентад дөрвөн гишүүнээ суулгах болсон. Тэдний нэг нь Сонгобайгийн Замира. Намын жагсаалтад багтсан тэрээр сүүлийн 30 жилд парламентад ажиллах анхны казах эмэгтэй юм.
С.Замира “Буркит корпорац”-ын дэд захирлаар ажилладаг, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академид сурч төгсжээ.
Өнөөдрийг хүртэлх найман удаагийн сонгуулиар Баян-Өлгийчүүд дандаа эрчүүдээ УИХ-д илгээж байв. ИЗНН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн С.Замира Хурман овгийн бэр бөгөөд түүний охин мөн ИЗНН-ын гишүүн юм.
Ташрамд дурдахад манай улсад 128 мянга орчим казах иргэд бий. Тэд нийт хүн амын 3.9 хувийг эзэлж байна.