Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.29)-ийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат зээлийн хэлэлцээрийг дэмжихгүй гээд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн болон сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх бодлогыг дэмжихгүй байгаа хачирхаж байгаагаа илэрхийлэв.
Өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчийг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлээд илүү гарсан хэсгийг төвийг эрчим хүчний системд нийлүүлэх бодлогыг дэмжихгүй байгаагаас банкуудад нэг их наяд төгрөгийн ногоон зээл түгжигдээд байна гэлээ. Үүнээс өрхүүд сард 500.0 мянга орчим төгрөгийн орлого олох боломж байгааг танилцуулж, дутсан эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх бололцоо байгааг ярьсан юм.
Мөн тэрбээр гадаадын зээл, тусламжийн хэмжээ хэт өндөр байгааг сануулж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтийд сэргээгдэх эрчим хүчний төв байгуулахад хөрөнгө оруулах шаардлагатайг дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг танилцуулахыг хүсэж, санхүүжилтыг авах болон буцаан төлөх графикт цаг хугацааны зөрүү байгааг засах, төсөл хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний яамны дэргэд бус “Эрчист Монгол” компанийн дэргэд байгуулах нь зүйтэй эсэхийг асууж, зээлийн гэрээний хавсралтад Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэнийг засахыг зөвлөсөн юм.