Чикагогийн Брукфилд амьтны хүрээлэнд сүүлийн бараг арван жилд анх удаа төрсөн далайн гахайн зулзага дөрөв хоноод энджээ. Түүний төрж буй агшныг харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд хүмүүс хуваалцаж, баяр хөөртэй байв. Зулзага 6-р сарын 7-ны өглөө 38 настай, Алли хэмээх нэртэй, анх удаа төрж буй далайн гахайнаас мэндэлсэн билээ.
Зэрлэг байгальд далайн гахайн таван зулзага тутмын нэг нь эхний жилдээ энддэг байна
Харамсалтай нь тус амьтны хүрээлэнгийн захиргаанаас зулзагын үхлийн талаар сошаил хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд "Бямба гарагийн өглөө төрөөд ердөө дөрвөн өдөр болсон далайн гахайн зулзагын гэнэтийн үхлийг гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна” хэмээн дурджээ.
Мөн "Ээж Алли зулзагадаа маш сайн эхийн арчилгаа үзүүлж, хөхүүлж, мөн зулзага эхээсээ салахгүй даган сэлж хэвийн байсан аж. 24 цагийн турш мэргэжлийн хяналт, дэмжлэг үзүүлсэн ч зулзага өчигдөр орой гэнэтийн, хурдацтай муудаж, нас барсан” гэжээ.
Одоогоор амьтны хүрээлэнгийн эрдэмтэд болон гаднын байгууллагууд зулзагын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Шинэ төрсөн далайн гахайнууд амьдралынхаа эхний хэдэн өдөр маш эмзэг байдаг гэж амьтны хүрээлэн тэмдэглэсэн байна. “Хэчнээн сайн арчилгаатай байсан ч шинэ төрсөн далайн гахайнууд сүүгээ хөхөж сурах, усан орчинд зохицох, эхийгээ даган сэлж байхдаа амарч сурах зэрэг нарийн биологийн сорилтуудтай тулгардаг” гэжээ.
Зэрлэг байгальд далайн гахайн таван зулзага тутмын нэг нь эхний жилдээ энддэг болохыг амьтны хүрээлэн дурдсан байна. Аллиг мал эмнэлгийн болон асран хамгаалагчдын баг анхааралтай харж хандаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Today