Шевроле шоурүүмийн нээлт өчигдөр буюу энэ сарын 25-нд “Доктор авто сүлжээ”-ний Яармаг салбарт боллоо.
Шевроле нь АНУ-ын алдарт “Женерал Моторс” корпорацын үйлдвэрлэдэг машин бөгөөд “Доктор авто сүлжээ” Узбекистан дахь үйлдвэрээс Кобальт загварыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ.
Энэ машин нь дотроо зай ихтэй, тав тухтай, нарийн хийц, өндөр дэвшилтэт чанартай, уламжлалт, сонгодог загвартай юм байна.
Нээлтэд Узбекистан улс дахь элчин сайд Д.Батбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны захирал Ханнес Такач, “Уз Авто” компанийн захирал Улмасбек Алимов, ХХБ-ны Жижиг, дунд бизнесийн банкны газрын захирал Б.Оргил, “Доктор авто сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Чинзориг нар оролцож, үг хэлэв.
Монгол Улсаас Узбекистан улсад суугаа элчин сайд Д.Батбаатар “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн зургаадугаар сард Узбекистан улсад айлчилсан.
Хоёр орны улс төрийн харилцаанаас эдийн засгийн харилцаа илүү хөгжихийг өнөөдрийн үйл явдал гэрчилж байна.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны салхийг “Доктор авто сүлжээ” хагалж байгаад баяртай байна” гээд хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган “Намайг нээлтэд урьсанд их баярлалаа. Шевроле нь Америкчуудын унах дуртай машин. Монголчууд энэ брэндийн Таhoe гэх мэт SUV загваруудыг сайн мэднэ. Энэ удаад Cobalt загварыг анх удаа танилцуулж байна. Энэ машин эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй, үнэ боломжийн.” гэв.
2028 ОНД ШЕВРОЛЕ БРЭНДИЙН УГСРАХ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА
“Доктор авто сүлжээ” компани одоогоос арван жилийн өмнө Казахстанд үйл ажиллагаагаа тэлэх судалгааг эхлүүлжээ. Энэ үеэр тус улсад Chevrolet Cobalt машиныг иргэд өргөн хэрэглэдгийг анзаарч, улмаар энэ автомашиныг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулахаар шийдсэн байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал З.Чинзориг “Шевроле Монголд төлөөлөгчийн газартай болсонд таатай байна. Маш сайн машин үйлдвэрлэдэг энэ компани дэлхийн авто машины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Гайхалтай түүхтэй энэ брэндийг Монголд танилцуулахын сацуу бид Монгол-Узбекистаны эдийн засгийн харилцаанд хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Бидний дараагийн төлөвлөгөө бол 2028 оноос дотоодод машин угсрах. Монголд угсарсан Chevrolet Cobalt загварын машинаа таван жил дотоодод борлуулна. Тун удахгүй бид монгол инженерүүдийн угсарсан машины хэрэглэгчид болно.
Chevrolet Cobalt загварын машиныг яагаад сонгосон бэ гэвэл зөв талдаа жолоодлоготой тул зам тээврийн ослоос хамгаална. Манай орны нөхцөлд илүү тохиромжтой, өндөр их биетэй, бензин зарцуулалт бага, холын замд тохиромжтой. Хүйтэнд асдаг, багааж том гэх мэт олон давуу талтай. Манай улсад 10-аас дээш жилийн насжилттай, хуучин, япон машиныг олноор нь импортолдог. Эдгээр нь буруу талдаа жолоодлоготой тул осолд өртөх нь илүү байна. Chevrolet Cobalt загвар зөв талдаа жолоодлоготой, боломжийн үнэтэй” гэв.
Тус компани 200 орчим инженер техникийн ажилтантай. Chevrolet Cobalt загварын машины борлуулалтын дараах засвар үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн тулд ажилтнуудаа Узбекистан руу явуулж, сургалтад хамруулжээ. Та тус компанийн аль ч салбараас Chevrolet Cobalt машиндаа үйлчилгээ авах боломжтой. Одоогоор улс даяар нийт 15 салбартай бол 2026 онд салбарын тоогоо 30 болгох юм байна.
55 сая төгрөгийн үнэтэй энэ машиныг ХХБ-наас лизингийн онцгой нөхцөлөөр авч болно.
ХХБ-ны Жижиг, дунд бизнесийн банкны газрын захирал Б.Оргил “Яг жилийн өмнө “Доктор авто сүлжээ”-ний удирдлагууд энэ ажлаа эхлүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Би эхэндээ жаахан итгэлгүй байсан ч авто машины засвар үйлчилгээг өндөр стандартын дагуу, сайн чанартай гүйцэтгэдэг энэ хамт олон авто машины борлуулалтыг ч хийж чадна гэж итгэсэн. Үүгээр зогсохгүй 2028 онд буюу дөрвөн жилийн дараа Монголд машин угсрах алсын хараа нь их таалагдсан. Бид цаашдаа ч “Доктор авто сүлжээ”-тэй санхүүжилт, баталгаа гаргах тал дээр хамтран ажиллана” гэсэн юм.
“Уз авто моторс” нь “Женерал Моторс”-той гэрээтэй, Монголын зах зээлийг хариуцсан компани юм. Тэд жилд 400 мянган машин үйлдвэрлэдэг. “Уз авто моторс” компанийн Борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцсан захирал Надира Хажиматова “Манай компани 1992 онд байгуулагдсан, 100 хувь төрийн өмчит компани. Узбекистаны Аж үйлдвэрийн яамны харьяанд ажилладаг, Узбекистан, Азербайжан, Казахстанд гурван үйлдвэртэй. Автомашины үнэлгээг хэрэглэгчид өгдөг. Манай машинууд олон жил туршигдсан, найдвартай. Казахстаны уур амьсгал Монголынхтой төстэй. Тус улсад энэ загварыг хэрэглэгчид өргөн сонгодог” гэв.