Хүн төрөлхтөн үүссэн цагаас олон нээлт хийсэн. Хамгийн аугаа нээлт нь гал гэдэгтэй хэн ч маргахгүй. Чухам энэ аугаа нээлтийн дараа орох гол нээлтийн нэг нь гэрэл зураг юм.
Учир нь бүх л хүний амьдралын торгон агшныг буулгахдаа баяр гуниг, зовлон жаргал хосолсон дурсамжийг үлдээдэг. Тэр ч байтугай хүний амьдралын бүх л мөчийг харуулж чадах энэ гайхамшигтай зүйл хэзээ үүссэнийг хүн тэр болгон мэддэггүй.
Харин энэ удаа гэрэл зургийн үүсэл, хөгжлийг тоймлон уншигч та бүхэндээ хүргье.
АНХНЫ ГЭРЭЛ ЗУРАГ
1826 онд Францын эрдэмтэн Жозеф Ницефоре Нипце хүн төрөлхтний хамгийн анхны гэрэл зургийг хальснаа буулгажээ. Өөрийн гэрийн цонхноос гаднах хашаа, байшингийн харагдах байдлыг авсан энэхүү зураг нь “View from the Window at Le Gras” гэдэг нэртэй. Зургийг тусгай бодисоор бүрсэн хавтгай шилийг ашиглаж цонхны тавцан дээрээс хэдэн цагийн турш авчээ.

АНХНЫ ӨНГӨТ ЗУРАГ
Шотланд физикч Жеймс Клерк Максвелл цахилгаан соронзонгийн онолоороо алдартай ч гэрэл, өнгөний онолыг мөн сонирхон судалдаг байв. Тэрбээр үүний үр дүнд хамгийн анхны өнгөт гэрэл зургийг авч чаджээ. Зурган дээрх дөрвөлжин хээтэй туузыг улаан, хөх, шар өнгийн шүүлтүүртэйгээр гурван ч удаа авч зургуудыг дахин нэгтгэснээр өнгөт зураг бэлэн болжээ.

ХОЙД ТУЙЛЫН АНХНЫ ЗУРАГ
1909 оны дөрөвдүгээр сард адмирал Роберт Пери болон түүний багийнхан хойд туйлд хүрчээ. Хэдийгээр өөрсдөө хойд туйлд хүрсэн хэмээн итгэж байсан ч сүүлд нь хийсэн судалгаагаар 50-100 км дутуу байсан гэж үздэг. Гэвч тэдний авахуулсан зураг бол хойд туйл дахь хамгийн анхны гэрэл зураг гэдэг нь маргашгүй үнэн баримт болон үлджээ.
АНХНЫ ХӨДӨЛГӨӨНТ ЗУРАГ
Английн гэрэл зурагчин Эдвард Майбридж 1872 оноос хөдөлгөөнт зураг авах оролдлого хийж эхэлжээ. Зургаан жилийн дараа буюу 1878 онд Э.Майбридж уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнг амссан байна. Тэрбээр морин тойруулгын зам дагуу тусгай утсаар холбогдсон 12 камер цувруулан тавьж, морины давхилтын хөдөлгөөнүүдийн зургийг даржээ. Дараа нь зургуудыг нэгтгэж үзэхэд үнэхээр давхиж буй морийг дүрсэлсэн байжээ.

АНХНЫ ХӨРӨГ ЗУРАГ
1839 оны аравдугаар сард Америкийн гэрэл зургийн анхдагчдын нэг, герман цагаач Роберт Корнелиус хүн төрөлхтний анхны хөрөг зургийг авсан нь өөрийнх нь хөрөг байсан юм. Тэрбээр гэр бүлийнхээ дэлгүүрийн гадна гараа элгэндээ тэвэрч, бага зэрэг сэгсийсэн үстэйгээр гарчээ. Мөн Роберт Корнелиус анхны гэрэл зургийн студийг АНУ-д байгуулж байжээ.
Р.Оюунгоо