ҮДБЭЧ -ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан "Санасан шүү чамайг", "Хэрлэн тоонотын уулс", "Ээжийн үнэр", "Өвлийн хайрын дуу" зэрэг дуугаараа үзэгчдэдээ танигдсан нэгэн.
Залуу ардын дууг дуулдаг дуучид дотроо чадалтайд тооцогддог тэрбээр "Уяхан замбуу тивийн наран", "Санасан шүү чамайг" тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо хүргэж байсан юм.
Тэрбээр Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа. Түүнтэй уран бүтээлийн талаар хөөрөлдлөө.
-Уран бүтээлчид үзэгч сонсогчдодоо мартагдахгүйн тулд шинийг санаачилж, шинэлэг зүйл эрэлхийлж байдаг?
-Үндэсний урлаг цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж дэвжиж байна. Гэхдээ уран бүтээлээ хэтэрхий шинэлэг болгох гэж байна гээд өөрийнх нь үндсэн өнгө аяс, утгыг нь алдагдуулж болохгүй. Ер нь үндэсний уртын дуу, ардын урлагаар хамаагүй оролдох шаардлагагүй. Тухайлбал уртын дууг морин хууртай дуулдаг бөгөөд морин хуур, уртын дуу хоёр салшгүй холбоотой. Аль алиныхаа дундуурыг дүүргэж зайлшгүй хосолж явдаг урлагийн төрөл юм. Тийм учраас шинэлэг болгох гэж байна гээд өөр хөгжимтэй дуулбал хүнд хүрэхэд амаргүй.
Өөрөөр хэлбэл дууны гол онцлог алдагдана. Манай ҮДБЭЧ-ын уран бүтээлчид ардын дууны натурыг оригоор нь хадгалж, өвлөж авч үлдэх үүрэгтэй. Өнөөдөр ардын дууг компьютер хөгжимтэй найруулгыг нь хийж дуулж байна. Үзэгчдийнхээ сонирхлыг татахуйцаар ингэж хийж болох талтай. Манай чуулга ч энэ жил жуулчдад тоглох шинэ тоглолтынхоо нээлтийг хийсэн. Дээр нь чуулгын бүх уран бүтээлчдийг хамарсан "Халуун элгэн нутаг" дуугаар клипний маш том зураг авалтыг хийсэн. Миний хувьд бие даасан тоглолтоосоо гадна хөдөө орон нутгаар хамтарсан тоглолт олон удаа хийж байлаа.
-Үндэсний урлагийг хөгжүүлэх талаар төр засгаас их анхаарал тавьж байна. Энэ хэмжээгээр ардын дуу урлагийг сонирхогчид олширч байгаа?
-Би хувьдаа ардын урлаг хүрээгээ тэлж байгаа гэж ойлгодог. Нэг үеэ бодвол ардын, уртын дууг сонирхдог хүмүүс олширч байгаа. Магадгүй одоогоос хорин жилийн өмнө сонирхогчид цөөхөн, ерөнхийдөө цензур өндөртэй байсан юм шиг байгаа юм.
Гэтэл өнөөдөр жишээ нь СУИС-д суралцаж байгаа суралцагчдын тоо маш их нэмэгдсэн. Дээр нь монгол туургатан болон гадаадын оюутнууд маш олноор ирж суралцаж байна. Өвөрмонгол, ОХУ-ын Буриад, Япон улсаас ирж байгаа. Ардын урлаг монголчууд төдийгүй гадаадын орнуудад хүрээгээ тэлж байгаа. Манайхан нэг зүйл рүү туйлширдаг зантай хүмүүс шүү дээ. Нэг хэсэг зохиолын дуу, рок поп сонирхож байсан. Ер нь үзэгчдийн сэтгэлгээ цаг цагаар өөрчлөгдөж байна шүү дээ. Нэг үе ардын урлаг орхигдох төлөвтэй болж байсан. Гэтэл одоо үзэгчид өөрөөр хүлээж авдаг болж. Манай чуулга зөвхөн жуулчдад зориулсан байгууллага шиг байдаг бай-сан. Гэтэл өнөөдөр үзэгчид өөрийн улсын ардын урлагаа сонирхон үзэж байгаа нь сайшаалтай. Уран бүтээлээ өвлүүлэх тал дээр ч маш их анхаарч ажилладаг.
-Та хэдэн жилийн өмнө нэлээд жин нэмсэн харагдсан?
-Ойр ойрхон хүүхэд гаргаад нэлээд жин нэмсэн байж магадгүй. Еp нь урлагийн хүн хамгийн түрүүнд өөртөө анхаарал тавих ёстой. Үзэгчид бидний дуу хоолойг сонсохоос илүү хувь хүнийг их хардаг шүү дээ. Энэ утгаар гоо сайхан болон сэтгэлийн таашаалыг цогц хүргэх ёстой болов уу. Тийм
учраас аль аль талаасаа анхаарах хэрэгтэй.
-Таны хобби?
-Хүүхэд байхдаа гар бөмбөг тоглодог байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн багт тоглодог байсан юм. Харин энэ жил СУИС-ийн нэрэмжит тэмцээн болоход оролцсон. Манай нөхөр биеийн тамирын хүн болохоор завтай үедээ зааланд тоглож идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Тэгэхгүй бол хөдөлгөөний хомсдолд ч их орж байна.
-Батмэнд, Цогтсайхан гээд дуэт дуулдаг дуучид байдаг. Өөр хэн хэнтэй хамтарч уран бүтээл хийв?
-Тийм ээ. Би хэд хэдэн дуэт дуулж олонд хүргэсэн. МУГЖ Ширмэнтуяа, Амаржаргал, Батмэнд, Баянмөнх, Түмэн эх чуулгын дуучин Бямбажаргал бид нэг үеийн уран бүтээлчид. Нэг багшийн гараар орж боловсорсон ч хүмүүс. Дээр нь бид мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж байгаа. Тийм учраас хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг юм.
-Танд кино, рекламд тоглох санал ирдэг биз?
-Ганц нэг санал ирж байсан. Зураг авалтад ч орж байсан. Хааяа кино рекламны санал ирдэг л юм. Бас ганц хоёр кинонд тоглож, залуу насныхаа дүр зургийг үлдээсэн. 20 гаруй жилийн өмнө "Оюутан мисс-т" орох санал ирж байсан, гэвч би оролцоогүй.
-Өнөөдөр олны танил хүмүүсийн хэрэглээ өндөр болсон. Та урлагийн цалингаар бүрэн дүүрэн амьдарч чадаж байгаа юу?
-Эд материалч бай, биет зүйл ч бай ямарваа нэг зүйлд үнэ цэнэ тогтоох ёстой. Би мөнгийг хэрэгцээтэй зүйлд зарцуулдаг. Хамгийн гол нь зөв зарцуулалт байх ёстой учраас би өөрийгөө мөнгөө зөв зарцуулдаг гэж ойлгодог. Аливаа юмыг болгоё гэвэл болгоно, болгохгүй гэвэл болохгүй шүү дээ. Зайлшгүй хэрэгцээндээ тохируулаад амьдрал болж л байна.
-Та урлагийн сайхан бүсгүйчүүлийн нэг. Залуу нас, гоо сайхны тухайд юу хэлэх вэ?
-Би гоо сайхандаа "Oriflame''-ийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мэдээж залуу байхад хүнийг нас чимдэг нь жам. Дээр нь тэр сайхан байдлаа хадгалахын тулд гоо сайхнаас гадна нөлөөлөх хүчин зүйл нэлээд байдаг гэж боддог. Хүн сэтгэл амар тайван, зөв бодолтой байвал гаднаа сайхан байна гэсэн үг. Тийм учраас хүн дотроосоо гэрэлтэж явах ёстой гэж ойлгодог. Дээр нь эрүүл мэнд чухал. Юмыг дандаа болно, бүтнэ гэж өргөн цар хүрээгээр нухацтай гэгээлгээр бодож явах ёстой. Мөн надад үндэсний хувцас зохидог.
-Та мөнгийг юунд илүү зарцуулдаг вэ?
-Тоглолтын хувцас, зүүлт чимэглэлд мөнгө зардаг. Бас мэргэжил, ур чадвар дээшлүүлэх, цаашид өөрийгөө хөгжүүлэх шаардлага юу байна, тэр бүхэнд мөнгө зардаг. Мөн ховор сайхан дууны хуурцаг, нот, ном, ерөнхийдөө мэргэжлийн талын материаллаг зүйлд мөнгө зарцуулдаг.
-Ингэхэд та шинэ цомгийнхоо талаар сонирхуулахгүй юу?
-Би өмнө нь бусад дуучидтай хамтарч цомог гаргаж байсан. Харин энэ удаа ардын, богино дуу, зохиолын дуу, дээр нь хэд хэдэн шинэ уртын дуунаас бүрдсэн цомог гаргах гэж байна. Одоогоор цомгийнхоо бичлэгт ороод явж байна. Бас энэ цомгоо жуулчдад зориулж гаргаж байгаа гэж хэлж болно.
Д.Нэргүй