gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бид "GMO", "Без GMO"-г ялгаж чаддаг уу?

Нийгэм
2012-05-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-05-26
Бид "GMO", "Без GMO"-г ялгаж чаддаг уу?
Max гурил, сүү цагаан идээхнээр эрүүл чийрэг амьдарчихдаг байсан Монголчууд сүүлийн үед тив алгасан хоол хүнс зөөж, амьдралын хэв маяг нь танигдахгүй болтлоо өөрчлөгдөөд байгаа. Үүнийг даган чанартай, амьд, экологийн, эрүүл гэх мэт нэр томъёог хэрэглэдэг болсон.

Гэвч худалдан авч буй бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хүний биед хэрэгтэй байж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байна. Учир нь сүүлийн 10 гаруй жилд биотехнологи эрчимтэй хөгжиж үр дүнд нь хувиргасан амьд организм буюу нэгээс нөгөөд ген шилжүүлэн суулгах, генийн инженерчлэлийн аргаар хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах нь ихэссэн юм. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүмүүсийн хүнсний хэрэглээ ихэсч, түүнийг дагаад хоол тэжээлийн хомсдолд орох болсон өнөө үед эдийн засгийн хувьд ач тустай гэж үзэж байна. Гэвч "хиймэл хүнс" гэж юуг хэлээд байна вэ гэдгийг тайлбарлая.

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхийдөө нэгээс нөгөөд генийг шилжүүлэн суулгаад, хурдан хугацаанд боловсруулан гаргаж авсан хүнс гэж хэлэхэд болно. Гэхдээ ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ үнэхээр 100 хувь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэж батлаагүйг эрдэмтэд нотолдог. Тиймдээ ч хувиргасан амьд организмийг аливаа улс орны хилээр тээвэрлэх, оруулж ирэхэд онцгой анхаарч, шаардлагатай шинжилгээг хийх ёстой.

Харин манай улсын хувьд хувиргасан амьд организмыг судалдаг, шинжилдэг техник тоног төхөөрөмж ч байхгүй, ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүний талаар мэдлэг муу учраас хилээрээ ямар нэгэн шинжилгээ хийхгүй оруулдаг.

БНХАУ, АНУ, БНСУ, Канад зэрэг орнуудад хувиргасан амьд организм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэж гадны улс орнуудад экспортлодог.

Ялангуяа БНХАУ, БНСУ зэрэг орнуудаас манайд нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд тэр дундаа бэлэн гоймон, чипс, төрөл бүрийн амтлагч, салатуудад хувиргасан амьд организм агуулсан байдаг гэх судалгаа ч байдаг аж. "Био аюулгүй байдыг хангах үндэсний хороо"-ноос "Номин", "Скай", “Миний дэлгүүр"-үүдийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд хувиргасан амьд организм агуулсан болон, агуулаагүй эсэхээ хаяг шошгондоо тэмдэглэсэн эсэхийг судалсан байна.

Нийт 162 нэрийн хүнсний бүтээгдэхүүний аравт нь хувиргасан амьд организм түүний гаралтай түүхий эд орсон, гуравт нь ороогүй, үлдсэн 149 бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь хувиргасан амьд организм, түүний гаралтай байж болзошгүй гэсэн дүн гарчээ.

МАНАЙХ ХУУЛЬТАЙ, ЛАБОРАТОРИТАЙ БОЛСОН Ч...

Хувиргасан амьд организм, түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр "GMO" гэсэн тэмдэглэгээ байдаг. Харин огт агуулаагүй байгалийн гаралтай бүтээгдэхүүний шошгонд "Без GMO" гэж тэмдэглэсэн байх ёстой. Энэ мэт наад захын мэдээлэл муутай байдгаас хүмүүс ямар хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй, сонголт хийх боломжгүй байгаа юм.

Олон улсын жишигт хувиргасан амьд организм агуулсан, түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг экспортлохдоо тухайн улс орны био аюулгүй байдлыг хангах хороонд, мэдэгдэл зөвшөөрсөн тохиолдолд оруулж ирдэг аж. Харин манай "Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо”-нд өдийг хүртэл ийм хүсэлт ганц ч ирээгүй гэсэн. 1992 онд "Биологийн төрөл зүйлийн конвенц" батлагдаж эгнээндээ 190 орныг багтаасны 30 дахь нь Монгол Улс. Манайх 2007 онд "Хувиргасан амьд организмын тухай хууль" баталсан.

УИХ-ын гишүүн асан Ч.Содномцэрэн санаачилсан энэ хуульд "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гарган авсан, үйлдвэрлэсэн болон ашиглаж буй хувиргасан амьд организм, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ гарал үүслийн тодорхойлолт, гарал үүслийг тодорхойлсон шошго тэмдэг бүхий тусгай сав, баглаа, боодол хэрэглэнэ" гээд заачихсай байдаг.

Харин саяхан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн дэргэд "Хувиргасан амьд организмыг илрүүлэх лаборатори"-ийг нээсэн. Энэ нь манайд орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хувиргаж уу, үгүй юу гэдгийг тодорхойлж, хүнд сөрөг нөлөө байхгүй гэдгийг тогтоох эрсдэлийн үнэлгээ хийх юм байна. Манайх олон улсын конвенцод нэгдэж, хууль баталж, лаборатори нээсэн ч хувиргасан амьд организмын талаар мэдээлэлгүй байна.

Х.Монголхатан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан