Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Б.Оюунчимэгтэй дархлаажуулалтын асуудлаар ярилцлаа.
-Одоогийн байдлаар хэчнээн өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг хийж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор батлагдсан товлол болон дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг зургаан төрлийн 10 өвчнөөс сэргийлэх зорилгоор 0-2 насны хүүхдүүдэд хийж байна.
-Жилд хэчнээн хүүхдэд вакцин хийдэг бол. Вакциныг хаанаас авдаг вэ?
-Жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд төрдөг. Үүний 98 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагддаг. Нийслэл, дүүргийн хэмжээнд 50 орчим дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Харин вакцинаар хангах асуудлыг ЭМЯ, ХӨСҮТ хариуцдаг. ДЭМБ-ын зөвшөөрсөн орноос вакцин авдаг. Үүнийг нөөцлөх түгээх асуудлыг ХӨСҮТ хариуцдаг. Манай харьяа байгууллагууд жилдээ төрсөн хүүхдийн тоогоор вакцинаа захиалан авч, дархлаажуулалтыг хийх үүрэгтэй.
-Дархлаажуулалтыг хэрхэн гүйцэтгэдэг вэ. Хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаж байна уу?
-Нарийн зааврын дагуу явуулах шаардлагатай байдаг. Вакцин хадгалах, тээвэрлэх, түүнийг хийхэд тусгай журмаар зохицуулагддаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зохих насанд нь товлолын дагуу вакцинд бүрэн хамруулахад анхаарах хэрэгтэй. Вакциныг тасалдуулах тохиолдол байдаг. Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр вакцины товлол бичигдсэн шүү дээ.
-Нэмэлт дархлаажуулалтыг ямар зорилгоор хийдэг вэ. Хамгийн сүүлд саагийн нэмэлт вакциныг хийсэн байгаа?
-Өөр улсаас өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол байдаг. Энэ үед төрөөс хамгаалах зорилгоор дархлаа султай хүүхдэд нэмэлт вакцин хийдэг. ЭМЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу 1-2 жил тутамд нэмэлт вакцин хийх тохиолдол бий. Тухайлбал, энэ жил халдварт саагийн вакциныг нэмэлтээр хийсэн. Тус өвчин нь бага насны хүүхдэд зонхилон тохиолддог учраас нэмэлтээр хоёр тунг хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн. Эхний тун нь хийгдсэн. Сарын дараа хоёр дахь тунг нь хийнэ.
-Вакцинаас хоцорсон хүүхдэд нөхөн дархлаажуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Жил бүр 100 гаруй мянган хүүхдэд нөхөн дархлаажуулалт хийдэг. Вакцинаа товлолын дагуу хийлгээгүй, шилжилт хөдөлгөөн ихтэй газрын хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалтыг жил бүрийн тав, аравдугаар саруудад зохион байгуулдаг. 0-2 насны хүүхдүүд амьдарч буй дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлд хандан хийлгэнэ.
-Манай улсад хэзээнээс дархлаажуулалтын товлол нэвтэрсэн юм бэ. Үүнээс хойш үр дүн нь ямар байна?
-Анх 1960 оноос халдварт саагийн вакциныг хийж эхэлсэн. Одоо манай улс халдварт сааг устгасан орны тоонд ордог. Мөн энэ жил тус өвчнийг гаргахгүйн тулд нэмэлтээр хоёр тунг хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн. Халдварт мэнэнгет, улаанууд, улаанбурхан өвчнийг устгахаар ажиллаж байна. Улаанбурхан өвчин нь таван жил тутам нэмэгдэж, олон иргэдийг өвчлүүлдэг байсан. Харин сүүлийн хоёр жилд огт бүртгэгдээгүй. Мөн сүүлийн арван жилд сахуу, хөхүүл ханиад, татран тохиолдохгүй байна. 2009 оноос улаанууд, гахай хавдрын вакциныг хийж эхэлсэн.
-Гэхдээ он гарснаас хойш хоёр мянга гаруй хүн гахайн хавдраар өвчлөөд байгаа шүү дээ?
-Гахайн хавдрын дэгдэлт гарсан. Гэхдээ энэ нь вакцинд хамрагдсан хүүхдүүд биш. Хамрагдаагүй хүүхдүүд өвчилсөн байгаа юм.
-Вакцин хүүхдийн унаган дархлааг сулруулдаг тухай мэдээлэл байна?
-Энэ нь эхээс өвөлж авдаг дархлаа юм. Хүүхэд ой хүрэхээр дархлаа нь буурчихдаг. Тиймээс хүүхдэд улаанбурхан, салхин цэцэг, гахайн хавдар тусах нь элбэг байдаг юм. Өөрөөр хэлбэл, эхээс үүссэн дархлаа хүүхэд хоёр нас хүрэхээр бүрэн дуусдаг. Тиймээс вакцин хийхгүй бол өвдөх нь элбэг байдаг юм.
Э.Энхцолмон