Өчигдөр байгалийн түүхийн музейд Монголын CITES -ын мэргэшсэн судлаачдын зохицуулах зөвлөл, Монголын шим мандал, экологи нийгэмлэг, Байгалийн түүхийн музей хамтран байгаль хамгаалах багц хуулийн ач холбогдлын талаар тайлбар сургалт болов.
Сургалтыг Монголын шим мандал, экологи нийгэмлэгийн тэргүүн Г.Амарсанаа удирдан явууллаа. Тэрээр хэлэхдээ "Монгол улс ан амьтантай холбоотой олон улсын нийт 14 конвенцын гишүүн улс. Энэ конвенцуудаас хамгийн чухал нь төрөл, зүйлийн конвенц гэгддэг "Биологийн олон янз байдлын конвенц", CITES гэгддэг "Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон төрөл, зүйлийг олон улсын хооронд худалдаалах тухай конвенц" юм гэв.
Ан амьтан, ургамлыг олон улсын хэмжээнд хэрхэн ашиглаж, хамгаалахыг CITES-c гаргасан тусгай журмуудаар зохицуулдаг аж. CITES -ын түүхийг 1975-1985 он буюу Алтан үе, 1985-1994 он буюу Зогсонги байдлын үе, 1995 оноос өнөөдрийг хүртэл дахин сэргэлтийн үе гэж ангилдаг байна. Энэ үеийг талууд /гишүүн улсууд/-ын IX хурлаас эхэлсэн гэж үздэг ба "Зүй зохистой ашиглахын эхлэл болсон" гэдэг.
Зогсонги байдлын үед ТББ-дын шахалтаар амьтныг ямар нэг хэлбэрээр ашиглахыг хориглосон шийдвэрүүд гарсан тул дэлхийн амьтад, ялангуяа Африк, Азийн амьтны аймгийн тоо, тархалтанд маш их хохирол учруулсан аж. Ан амьтныг ашиглахыг хорьчихоор тухайн нутгаас амьтан судлаачид, агнуур зүйчид, хамгийн гол нь амьтдаас ашиг олдог компаниуд гараад явчихдаг. Ингээд хамгаалалтгүй болсон нутагт хулгайн анчид ёстой дураараа дургиж ан амьтан устах аюулд өртдөг аж.
Хамгаалж байна гээд харамлах хууль гаргахын бас нэг муу тал нь тухайн нутагт нэн ховор амьтдыг судлах, хамгаалах нэрээр сайнаар хэлбэл "сайн дурын уран сайханчид", муугаар хэлбэл "луйварчид" ороод ирдэг явдал юм" хэмээсэн юм. Дэлхий нийтээр дагаж мөрдөх болсон Conservation through sustainable use буюу зүй зохистой ашиглах замаар хамгаалах зарчим ямар ач холбогдолтой юм бэ. Зүй зохистой ашиглах зарчмыг хэрэгжүүлж буй Этиоп улс 2001 онд 80 ирвэс гадаадын анчдаар агнуулж байсан бол 2011 онд 500 ирвэс агнуулжээ. Одоо ирвэс, арслан, заан гэх мэт CITES -ын нэгдүгээр хавсралтанд бүртгэгдсэн амьтдыг гадаадын анчдаар агнуулж олсон мөнгөөрөө эдгээр амьтдаа өсгөн квотоо нэмэгдүүлж чадсан Африкийн 12 улс байна.
Нэн ховор амьтдыг агнаж, агнах агнахдаа бүр гадаадын анчдаар агнуулахаар нөгөө амьтад нь яагаад өсдөг юм бэ гэсэн асуулт яах аргагүй тавигдана. Үүнийг ойлгохын тулд ирвэсний амьдралыг тайлбарлах ёстой. Ирвэсний зулзага эхээ хоёр жил дагаж байж бие даан амьдрах чадвартай болдог. Өөрөөр хэлбэл гинс хоёр жилд нэг төрдөг гэсэн үг. Тодорхой эдэлбэр нутагт тодорхой тооны ирвэс амьдрах бөгөөд энэ нутагтаа бусад ирвэсийг оруулдаггүй. Дотроо хамгийн чадалтай нь буюу цэгц ирвэс нь хамгийн ашигтай байрлалыг эзэмшиж бусад нь зиндаа зиндаагаараа байршдаг. Харин дөнгөж эхээс салсан ирвэс хамгийн доод зиндаанд орно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл бусад ирвэснүүддээ шахагдан мал барихаас өөр аргагүй болдог. Малчид малаа нэг идүүлнэ, хоёр идүүлнэ, гурав идүүлнэ. Эцэст нь агнахаас өөр аргагүй болно. Ийнхүү мал барьж, хууль бусаар агнагдаж байгаа ирвэсний ихэнх нь сүргээ сэлбэн нөхөх ёстой залуу ирвэснүүд байдаг. Иймээс л ирвэсний тоо толгой цөөрөөд байгаа аж.
Гадаадын анчдаар агнуулж олсон мөнгөнөөс ирвэсэнд даруулсан малын үнийг төлөөд эхлэхээр малчид ирвэс хууль бусаар агнахаа больчихдог. Гадаадын анчид тааралдсан ирвэс болгоныг агнадаггүй. Үр, төлөө байгальд үлдээчихсэн нас бие гүйцсэн, хөгшин өөрөөр хэлбэл заазлагдах болсон ирвэсийг л агнах сонирхолтой байдаг.
Яагаад гэвэл ийм ирвэс том биетэй байдаг. Бие гүйцсэн, хөгшин ирвэснүүд агнагдчихаар залуу ирвэснүүд мал идээд байх шаардлагагүй болж чөлөөлөгдсөн нутаг руу орчихдог. Мөн гадаадын анчдаас олсон мөнгийг ирвэсний хоол тэжээл болдог амьтдыг өсгөхөд зарцуулдаг. Гадаадын анчдаар ирвэс агнуулахаар өсөөд байдаг нууц нь ердөө л энэ.
CITES нэгдүгээр хавсралтын буюу нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулахыг зөвшөөрдөг учир нь ч энэ. Гэхдээ эдгээр үйл ажиллагааг явуулахын тулд тухайн улс амьтдаас олсон мөнгөөр "CITES-ын сан" байгуулдаг байна. Хэрвээ УИХ-ын хаврын чуулганаар Байгаль хамгаалах багц хууль батлагдвал Монгол улс Африк төдийгүй Европын улсуудтай адил болох хууль, эрх зүйн үндэс бүрдэх тухай ярьж байв.
Э.Лхам