gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Баясгалан: Ажилдаа маш хариуцлагатай хандаж, өөрийгөө дайчилж, мэдлэг чадвараа алхам тутамд нэмэгдүүлэхийг хичээж ажилладаг

Нийгэм
2012-03-27
0
Twitter logo

“Саусгоби рисорсиз” компанийн Ахлах нягтлан бодогч Э.Баясгалантай уулзаж уул уурхайн салбарт хэрхэн ажиллаж, сурч, ур чадвараа дээшлүүлж байгаа талаар дараах ярилцлагыг хийлээ.
 
-Та өөрийнхөө тухай танилцуулах уу, хаана төрсөн, ямар сургууль төгссөн талаараа?

-За, би Улаанбаатар хотод төрж, өссөн. Нийслэлийн 10 жилийн 11-р дунд сургуулийг 2004 онд төгсөөд Болгар Улс дахь Америкийн их сургуульд элсэн орж, 2008 онд Бизнесийн удирдлага, Математикийн зэрэгтэйгээр дүүргээд Монголдоо буцаж ирсэн.

-Энэ байгууллагатай яаж яваад холбогдсон бэ, анх хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Би сургуулиа төгсчихөөд өөрийн эх орондоо очиж мэдлэг чадвараа сорих, улсынхаа хөгжил дэвшилд өөрийн биеэр хувь нэмэр оруулах хүсэлтэй байсан л даа. Гэвч тухайн жил дэлхийн санхүүгийн хямралын эхний давлагаа яг ид Монголд нөлөөлж эхэлж байсан болохоор ажлын гараагаа эхлэх санаанд нийцсэн ажил санасан шиг маань хурдан олдоогүй л дээ. 2 сар гаруй сонингийн зар эргүүлэн байж 2008 оны 12 дугаар сард “Саусгоби сэндс” ХХК-д Тооцооны нягтлангаар ажилд орсон. Оюутолгой, Тавантолгой гэх мэт том ордуудын талаарх сэдвүүд хөндөгдөж эхэлсэн байсан учир уул уурхайн салбар сонирхолтой санагдсан.

-Та одоо Хонгконгод ажиллаж байна. Хэрхэн энд ирсэн тухайгаа яриач?

-Би “Саусгоби сэндс” компанид Тооцооны нягтлангаас Ахлах нягтлан, мөн Захиргааны ахлах ажилтнаар 2 жил гаруй ажилласан л даа. 2010 оны сүүлээр манай компаниас Монгол ажилчдаа сургаж боловсруулах, компанийн удирдах түвшинд идэвхтэй хамруулах хөтөлбөр боловсруулж, Хонгконг дахь төв оффис болох “Саусгоби рисорсиз” хувьцаат компанид 2 мэргэжилтнийг 1-2 жилийн хугацаатай дадлагажуулах ажиллуулах ажлын байр зарлагдсан юм. Би уг шалгаруулалтад тэнцээд Монгол дахь 600-аад ажилчдаа төлөөлж Хонгконг дахь оффист ажиллах болсон.

Эхний нэг жил бизнесийн шинжээч гэх албыг хашиж их сургуульд зөвхөн онол төдий үзсэн хөрөнгө хувьцааны болон нүүрс, байгалийн баялгийн зах зээлийг илүү судалж дадлагажсан. Мөн нүүрсний чанар, зориулалтыг ялган ойлгож, уул уурхайн салбарын талаар тэр тусмаа ашигт малтмалын хайгуул болоод олборлолт, баяжуулалт хэрхэн явагддаг талаар энгийн боловч маш нарийн бөгөөд сонирхолтой зүйлүүдийг сурсан. Олон ч төрлийн төслүүд дээр ажиллаж их юм мэдэж авахад компанийн удирдлагаас бэлтгэсэн эрчимт дадлагын хөтөлбөр оновчтой бас үр дүнтэй санагдсан. Дашрамд дурдахад энэхүү хөтөлбөр маань жил бүр явагдаж байгаа бөгөөд энэ жил дахин 2 Монгол иргэнийг Хонгконгт дадлагажуулж байгаа.

Миний хувьд бол хөтөлбөрийн төгсгөлд компанийн зүгээс Хонгконгийн оффист Ахлах нягтлан бодогчоор үлдэн ажиллах санал тавихад нь зөвшөөрч энэ оноос эхлэн шинэ албандаа ажиллаж байгаа.

-Хувь хүнийхээ хувьд өнөөдрийн энэ ажиллаж байгаа түвшинд хүрэхийн тулд ямар зорилго тавьж ажилласан бэ?
-Би “Саусгоби рисорсиз” компанид ажиллахдаа өөрийгөө тус компанийн 600-гаад ажилчид, мөн Монголын олон мянган чадварлаг боловсон хүчний төлөөлөл болж байгаа гэж боддог. Тиймээс ч ажилдаа маш хариуцлагатай хандаж, өөрийгөө дайчилж, мэдлэг мэргэжлээ алхам тутамд нэмэгдүүлэхийг хичээж ажилладаг.

Мөн Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлтийн тулгуур хүч болж байгаа энэ үед тухайн салбарын талаарх мэдлэг чадвараа хөгжүүлэн Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хувь нэмэр оруулах, бусдад ойлгуулан таниулах зорилготой явдаг.

-Танай байгууллагаас ажилтнаа дараа дараагийн албан тушаалд ажиллуулахдаа ямар бодлого баримталдаг вэ?
-Манай компани ажилчдаа дотроосоо боловсруулж, дэвшүүлэх сонирхолтой ажилладаг. Ингэснээр илүү идэвхтэй, чадварлаг, ажилдаа дур сонирхолтой боловсон хүчнийг бага зардлаар бүрэлдүүлнэ гэж үздэг. Ер нь чөлөөт зах зээлтэй бусад орнуудад баримтладаг нийтлэг бодлого байх л даа. Харин тухайн ажилтан дараа дараагийн албанд шилжих чадвартайгаа харуулах ёстойгоос гадна дотоодын дүрэм журам, ажлын үүргээ ойлгож ухамсартай ханддаг байх хэрэгтэй.
 
-Танай компаниас ажилчдынхаа ажиллах орчин, сэтгэл ханамжтай байдал, өрсөлдөх чадварын тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-”Саусгоби сэндс” компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бусад компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний цалин хөлс болон таатай ажиллах нөхцлөөр ажилчдаа хангадаг. Уурхайн ажилчдын аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж маш их анхаарч хариуцлагатай ажилладаг. Тэгээд бас ажилчдын таатай байдлыг бодолцоно шүү дээ. Уурхайн хоол хүнсийг дээд зэрэглэлийн тогооч нар бэлтгэж, ажилчдын амрах орчинд фитнесийн өрөө, тоглоомын төв, сагсны талбай, номын сан байгуулсан.

-Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ажилчдаа бэлтгэх, сургах тал дээр ямар ахиц дэвшил гаргаж байна гэж боддог вэ?

-Тодорхой хэмжээний ахиц сүүлийн үед мэдрэгдэж байгаа шүү. Сонин эргүүлэхэд л төрөл бүрийн уул уурхайн компаниудын гадаад дотоодод ажилчид дадлагажуулах хөтөлбөрүүд зарлагдаж байгаа нь нэг тод жишээ бөгөөд энэ нь миний бодлоор бол их үр дүнтэй, хүртээлтэй бодлого юм.

-Танай компани энэ тал дээр ямар ажил хийдэг вэ?
-Манай компанийн хувьд Овоот толгойн уурхайдаа олон улсын технологийн дагуу бүрэн тоноглогдсон сургалтын байрыг байгуулж бодит орчинд ажиллахтай адил нөхцөлд симуляц явуулан уурхайн операторуудаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн ажиллуулдаг юм. Мөн мэргэжлийн мэдлэг олгох төрөл бүрийн сургалт дамжаанд гадаад болон дотооддоо хамруулдаг. Үүний үр дүнд анх үйлчлэгчээс эхлэн одоо уурхайн кэмпийн захиргаанд, анх бичиг хэргийн ажилтнаас эхлэн одоо бүртгэлийн системийн инженерээр ажиллаж байгаа гэх мэт бусдыгаа манлайлан ахиц дэвшил гарган яваа хүмүүсийн жишээ олон байдаг шүү.

-Уул уурхайн томоохон компанид ажиллах сонирхолтой, өөрсдийгөө нээх хүсэлтэй залуучууд олон байгаа тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-Өөрийн гэсэн сонирхдог дуртай мэргэжлийг сонгон авч сайн эзэмших хэрэгтэй. Уул уурхайн компанийн үйл ажиллагаа чинь маш том цар хүрээг хамран явагддаг шүү дээ. Хүн бүр газар малтана гэсэн үг биш. “Саусгоби сэндс”-т л гэхэд эмч, тогооч, орчуулагч, сэтгүүлч, ургамал судлаач, радио инженер, барилгын инженер, цахилгаанчин, сантехникч гэх мэт уул уурхайтай шууд холбоогүй төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтнүүд ажилладаг.

-”Саусгоби сэндс” компани Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байна гэж боддог вэ?

-Монголд сүүлийн 10 жил ирэн очин байсан хүн бүр л ямар их өөрчлөлт харагдаж байгааг онцлон ярьцгааж байдаг. Энэ хөгжил дэвшил нь уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтаас шууд болон шууд бус хамааралтай гэж би боддог. “Саусгоби сэндс” компани нь 2008 оноос хойш олборлолт явуулж, Хятад руу чулуун нүүрс экспортлож байна. “Саусгоби рисорсиз” компани нь Канад болон Хонгконг дахь хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гарган 1 тэрбум гаруй ам.долларыг босгож байж Монгол дахь “Саусгоби сэндс” компанийн үйл ажиллагааг эхлүүлж амжилттай авч яваа. Ойролцоогоор нийт ажилчдын 97 хувийг Монголчууд эзэлдэг.

Мөн “Саусгоби сэндс” компанийн шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээний бараг бүгдийг зөвхөн Монголын харилцагч байгууллага, компаниуд нийлүүлсээр ирсэн. Нэг ёсондоо 1 тэрбум орчим ам.доллар Монголын эдийн засгийн эргэлтэд шууд орсон хэрэг. Тэр их мөнгө Монголын эдийн засаг болоод хөгжил дэвшилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Мөн улсын болоод орон нутгийн төсөвт 2008-2011 онд төлсөн татвар болон бусад төлбөрүүд болох 30 гаруй тэрбум төгрөг нь улс болон нийгмийн хөгжилд нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

Мөнгө санхүүгээс гадна “Саусгоби сэндс” компани нь олон нийттэй харилцах албаараа дамжуулан нийгэм, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, урлаг спортын холбогдолтой төрөл бүрийн үйл ажиллагааг санаачилж, идэвхтэйгээр дэмжин оролцдог. Ганц жишээ дурдахад “Саусгоби сэндс”-ийн бүрэн санхүүжилттэй хүүхдийн цэцэрлэгийн анхны төсөл түрүү онд дуусч орон нутагт 100 гаруй хүүхдүүд ая тухтай шинэ байрандаа хичээллэх болсон. Энэ бол ирээдүйд эрүүл, боловсролтой Монгол иргэдийг бий болгохыг дэмжих хөтөлбөрүүдийн нэг л дээ.

-Бидэнтэй уулзаж дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ч бас.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан