gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотод ирээд хоргодох байргүй үлдсэн залуус хаагуур тэнүүчлэх вэ

Боловсрол
2012-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2012-08-30
-Их дээд сургуулиуд есдүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ-

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг л хоног үлдлээ. Өнөө жилийн хувьд есдүгээр сарын 1 бямба гариг буюу амралтын өдөр таарч байгаа. Тиймээс энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлт болох, үгүй эсэхт эргэлзсэн сурагч, оюутан залуус цөөнгүй байна. Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт ирэх есдүгээр сарын 1-ний 09.00 цагт эхлэх юм байна.

Их, дээд сургуулиудын хувьд нээлтээ есдүгээр сарын 3-нд нь буюу даваа гаригт хийхээр төлөвлөжээ. ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" сэдэвт хичээлийг МҮОНРТ-ээр 10.00 цагт заах нь. Энэ бүхнээс илүүтэй оюутан залуус болоод тэдний ар гэрийнхний санааг зовоож буй асуудал бол сургалтын төлбөрийн нэмэгдэл юм.

Их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлийн төлөвлөснөөр бол сургалтын төлбөрийн нэмэгдэл энэ сарын 27-нд шийдэгдэх байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа энэ асуудлыг сургуулиуд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбон тайлбарлах болжээ. Учир нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудын алинд нь ч очсон иймэрхүү утга агуулгатай зарлал өлгөөтэй байна.

Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр хэд хоногийн өмнө төрийн өмчийн таван их дээд сургуулийн санхүү, эдийн засаг хариуцсан захирлууд, ерөнхий нябо нартай уулзсан. Энэ үеэр сургалтын төлбөрийг 10 хүртэлх хувиар нэмэхээр болсон. Дээр нь нэмээд сургалтын төлбөрийн 10 хувийн нэмэгдлийн үндэслэл цаашлаад цалин хөлсний нэмэгдэл, бусад орлого зарлагын тооцоог гаргаж хоёр хоногийн дотор танилцуулахыг сайд үүрэг болгосон.

Гэтэл БШУ-ны сайдын сургалтын төлбөрийг 10 хүртэлх хувиар нэмэх санал зарим их, дээд сургуулийн удирдлагуудад таалагдаагүй бололтой. Сургалтын төлбөрөө 10 биш 30-40 хувиар нэмнэ гэснээр ийн өнөөдөр уг асуудал гацаанд орчихоод байна. Хэдий тийм ч нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиуд шинэхэн элсэгчдээ бүртгэж, 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг авч эхэлжээ. Ингэхдээ төлбөр нэмэгдвэл зөрүүг нэмж тушаахыг оюутан бүрт анхааруулаад буй юм. Ийн сургалтын төлбөрийн нэмэгдлийн хажуугаар оюутны дотуур байрны үнийн өсөлт, хүрэлцээгүй байдал, түрээсийн байрны өндөр үнэ гээд шат дараалсан олон асуудал хот, хөдөөгийн залуусыг залхааж эхэллээ. Нэг хэсэг нь эцэг, эхийнхээ халаасыг хоослон байж арга буюу хажуу өрөө түрээсэлж, нөгөө нь эхнээсээ нутаг руугаа буцах болоод байгаа зэрэг нийтлэг жишээнүүд бишгүй л байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын маргаашаас сургуулийнхан оюутны дотуур байр бэлэн шахам байгаа хэмээн эртнээс сурталчилсан их, дээд сургуулиуд хүртэл залуусаас нүүр буруулах болжээ. Тухайлбал, МУИС энэ сарын 25-нд орон нутгийн оюутнаа дотуур байранд хамруулах зар түгээсэн. Гэвч тэр нь биелээгүй байна. Засвар нь ч дуусаагүй гэсэн. Дотуур байранд хамрагдах гэсэн оюутан залуус сургалтын алба, ангийн багш, дотуур байрны багш гээд хүн бүрийг царайчлан гүйж явна. Энэ жилийн хувьд МУИС-ийн оюутнууддаа барьсан бэлэг гэвэл дотуур байрныхаа үнийг нэмэлгүй 250 мянгаар тогтоосон явдал. Оюутныхаа тоогоор дээгүүр бичигддэг МУИС энэ жил 1000 оюутнаа л дотуур байранд авна.

Тэгвэл МУБИС-ийн Удирдах зөвлөл дотуур байрныхаа үнийг нэмэхээр болжээ. Өнгөрсөн жил дотуур байрных нь төлбөр 220 мянга байж. Үнэ нэмэгдэх сургаар оюутнаа байранд хамруулах хугацаа ч хойшилсныг тус сургуулийн оюутнууд шүүмжилж буй юм. Оюутны дөрвөн дотуур байртай тус сургууль 1600 залуусыг хүлээн авахаар төлөвлөжээ.

СУИС гэхэд ирэх сарын 5-нд оюутнаа дотуур байранд хамруулна. Төлбөрийн хувьд 300 мянга байхаар тогтсон байна.

ШУТИС оюутнуудаа эхнээс нь дотуур байранд хүлээж авч эхэлжээ. Тус сургуулийн дотуур байрны төлбөр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 310 мянган төгрөг хүрээд байна. Дотуур байранд хамруулах оюутны тоо ердөө 1200 байх гэнэ.

"1000 оюутны байр" гэхэд хэзээнээс оюутнаа хүлээж авах нь тодорхойгүй байгаа аж. Уг байрны үнэ өнөө жил 100 мянгаар өсч 500 мянга хүрчээ. Түрээсийн байрны жишгээр энэ жил хувийн зарим их, дээд сургуулиуд оюутнаасаа cap бүр ус, цахилгааны мөнгө авахаар зэхэж байна. Ийм сургуулиудын эхэнд одоогоор "Орхон" их сургуулийн нэр дурдагдаад байгаа. Тус сургуулийн удирдлагууд дотуур байрныхаа оюутан тус бүрээс cap бүр нэмж 10 мянган төгрөг суутгах гэнэ. Энэ байдлыг эсэргүүцсэн оюутнууд удаа дараа гомдол гаргасан ч хүлээж аваагүй юм байна. Эцэстээ энэ маягаар гомдоллосон оюутнуудыг дотуур байранд хамруулахгүй хэмээн луу унжжээ.

МОХ оюутны виза картыг бизнес болгон хувиргалаа

Өнгөрсөн онд нийтийн тээврээр үнэгүй зорчсон 96 мянган оюутны тоо өнөө жил 113 мянга болж нэмэгдэнэ. Энэ хэрээр нийтийн тээврийнхний хяналт шалгалт улам нарийсах гэнэ. Ингэхдээ эхний ээлжид 96 мянга буюу өмнөх жилийн тоогоор виза картын захиалгыг авах нь. Харин нэмэгдсэн гээд буй 17 мянган виза картын захиалгыг он гарсны дараа шийдүүлэхээр Монголын оюутны холбоо зэхжээ.

Оюутнууд өмнөх хичээлийн жилд оюутны шар картыг 2100 төгрөгөөр, наалтыг 4200 төгрөгөөр захиалсан бол өнөө жил "Голомт" банктай хамтран харилцан тохиролцож, шар виза картыг үнэ төлбөргүйгээр оюутнуудад хэвлэж, тараах болсныг МОХ мэдээлсэн. Гэтэл хэд хоногийн өмнөөс энэ мэдэгдлээ няцаах болжээ.

МОХ-ны удирдлагуудын хэлж буйгаар "Голомт" банк шар картыг үнэгүй захиалж, хэвлэж өгөхөөр болсон ч МОХ тодорхой үнээр худалдах юм гэнэ. Учир нь их, дээд сургуулиудын оюутны зөвлөлд МОХ-оос итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилладаг. Тэднийг цалинжуулахад оюутнуудаас унагасан мөнгийг зарцуулах аж. Үүнээс үзэхэд Монголын оюутны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий МОХ ч бизнесийн байгууллага болон хувирсан нь тодорхой харагдана.

Юутай ч ШУТИС, ХУИС, МУИС эхнээсээ шар картын төлбөр 600 төгрөг, наалтын үнэ 4200 төгрөгийг хураамж болгон оюутнуудаас татаж эхэлсэн байна.

Оюутнууд ирэх даваа гаригт тангараг өргөнө

"Оюутны тангаргийн баяр" хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөрлөг ирэх даваа гаригт Сүхбаатарын талбайд болох юм байна. Монголын оюутны холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр оюутнууд их дээд сургуулийн талаар төрөөс баримтлаж буй бодлого шийдвэртэй танилцах боломжтой гэнэ. Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг тэтгэмжийн талаарх мэдээллийг авахад нээлттэй. Түүнчлэн соёл урлагийн арга хэмжээнд оролцож болно гэсэн шүү.

Зарим сургуулиуд доорх цагийн хуваарийн дагуу хичээллэнэ

Ч.Оргил

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан