АНУ-ын Бүгд Найрамдах намыг 1854 онд Авраам Линкольн байгуулсан гэж үздэг. Энэ намын бэлгэ тэмдэг нь “заан”, бэлгэдлийн өнгө нь цэнхэр. Харин Ардчилсан намыг анх 1828 онд Томас Жефферсон, Эндрью Жексон нар үндэслэжээ.
Энэхүү намын бэлгэ тэмдэг нь “илжиг”, улаан өнгө. Харин Бүгд Найрамдах нам яагаад “заан”-ыг бэлгэ тэмдгээ болгож, Ардчилсан нам “илжиг”-ийг бэлгэддэгийг та мэдэх үү? Анх 1828 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Эндрью Жексонийг өрсөлдөгч нь "илжиг" хэмээн тодорхойлсон нь Жексонд таалагдаж, сонгуулийн сурталчилгаандаа илжигний дүрсийг ашиглаж эхэлсэн байна.
Удалгүй шог зураач Томас Наст илжигний дүрсийг одоогийнх шиг болгон өөрчлөн “Harper's” сэтгүүл дээр гаргаж байжээ. Харин Бүгд Найрамдах намын бэлгэ тэмдэг болох зааны дүрсийг Томас Наст мөн л 1874 оны “Harper's” сэтгүүл дээр зурж гаргасан байна. Энэхүү зурган дээр арслангийн үс нөмөрсөн илжигнээс амьтны хүрээлэнгийн бүх амьтад айж байсан ч "Бүгд Найрамдах намынх" гэсэн бичигтэй заан ганцаараа айгаагүй байжээ.
Б.Дуламхорлоо