gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Болд-Эрдэнэ: Томчуудын ойлгохгүй байгаа зөрчлийг хүүхэд энгийнээр шийдчихдэг

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-01-26
0
Twitter logo

Хүүхдийнхээ төлөө тэмцэж яваа эцэг хүний хайрын тухай өгүүлэх нэгэн шинэ бүтээл дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Найруулагч Б.Ганболдын “Хоёр амь” хэмээн нэрлэсэн энэхүү киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА С.Болд-Эрдэнэ тоглосон байна.

Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй шинэ уран бүтээл болоод аав хүн, аав хүний хүүхдээ гэсэн хайр, буян нүглийн талаарх үзэл бодлынх нь талаар  хуваалцлаа.

-Аавын тухай яриа өрнөхөд танд юу бодогддог вэ. Та дөрвөн хүүхдийн аав хүн. Аав гэдгээрээ бахархах, гоёх сэтгэгдэл хэзээ төрдөг бол?
-Хамгийн түрүүнд аав минь санаанд ордог. Аав минь бурхан болоод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Би өөрөө дөрвөн хүүхдийн аав хүн. Надад бахархахаас илүүтэй хариуцлагын талаар бодогддог. Том хүүхэд маань оюутан. Хүүхдүүд маань өсч яваа насан дээрээ байгаа учраас бидний амьдарч буй нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлэх, тэрэнд нь аль болох туслалцаа дэмжлэг үзүүлэхийг боддог юм. Тиймээс бахархахаас илүү санаа зовж явна даа.

Чамд юу мэдрэгдэж байна тэрийгээ хүнд хэлж, илэрхийлж бай. Юу хийж болмоор юм шиг байна тэрийгээ хийж бай. Тэр мөч дахиж хэзээ ч чамд ирэхгүй. 

-Та өөрийгөө найман настай болчихлоо гээд төсөөл дөө. Тэр үед та аавдаа юу хэлэх байсан бол?
-Найман нас бол маш сайхан нас. Хүү маань одоо найман настай, удахгүй ес хүрнэ. Эргээд хүүхэд насандаа очвол мэдээж сайхан. Тэр үеэ эргээд бодвол ёстой юм мэддэггүй л явдаг байж. Зохиолч  Маркес  “Чамд юу бодогдож байна тэрийгээ шууд хэлж бай” гэж сайхан үг хэлсэн байдаг. Мэдээж хүн аав, ээж, эхнэр, нөхөр үр хүүхдэдээ хайртай. Гэхдээ тэрийгээ тэр бүр хэлээд байдаггүй.

Чамд юу мэдрэгдэж байна тэрийгээ хүнд хэлж, илэрхийлж бай. Юу хийж болмоор юм шиг байна тэрийгээ хийж бай. Тэр мөч дахиж хэзээ ч чамд ирэхгүй.  Өнгөрсөн цагт би очиж чаддаг бол “Хайртай шүү, аав аа” гэж хэлмээр санагдаж байна. Гэхдээ найман настай хүүхэд битгий хэл 20 гаруй настай хүн ч тэр бүр сэтгэлээ нээж ярьдаггүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт өнгөрсөн хойно хүн тэрийг эргэж боддог учраас юу мэдрэгдэж, юу бодогдож байна тэрийгээ илэрхийлж байх нь зөв юм.

Жүжигчин С.Болд-Эрдэнийн гэр бүл

-Гэхдээ том хүнтэй харьцуулахад хүүхэд бодсон санаснаа шууд хэлчихдэг шүү дээ.
-Тийм ээ тийм. Хүүхдүүддээ чи бас "хайртай" гэж хэлж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь чамд хэлнэ. Найман настай хүүхэд өөрт нь бодогдож байгаа зүйлийг шууд хэлдэг. Гэхдээ бид монгол, дорнын хүмүүс. Бидний хоорондын харьцаанд тэр бүр хайраа илчлээд байдаггүй. Гэтэл  хожим харамсалтай зүйл тохиолдсоны дараа үүнийг ойлгодог. Миний хувьд найман настайдаа хэлдэггүй л байж. Гадаа тоглох, аав ээж бэлэг өгөх зэрэгт л баярлаад гүйдэг байж. Цаг үеэсээ болсон ч юм уу тэр бүр аав ээждээ хайртай шүү гэж байгаагүй юм байна.

Бид аль болох гоёчлол, хэлбэр хөөхөөс зугтаж, хүн чанар руу, агуулга руугаа ойртуулахыг хүссэн.

-Сугарын Болд-Эрдэнэ гэж дуудуулахад  танд ааваараа бахархах сэтгэгдэл төрдөг байх?
-Төрөлгүй яах вэ.  Би ааваараа маш их  бахархдаг. Миний аав урлагийн найруулагч, багш хүн.  Дундговь, Дорноговь, Хөвсгөл аймгийн театр, хамгийн сүүлд Хүүхэд залуучуудын театрт  ерөнхий найруулагчаар нь ажиллаж байсан.

Дараа нь Багшийн дээд сургууль, сүүлд СУИС-д багшилж байлаа. Олон шавьтай, тэдний нэг нь бас бий. Шавь нар нь дандаа урлагт цахиур хагалж яваад нь их баяртай байдаг. Манай ангийн Амараа Холливүдийн кинонд анх хөл тавилаа, хошин урлагт манай Онон ах, Одончимэг эгч, кино  театрын урлагт Эрдэнэбилэг, Ялалт гээд олон олон шавь нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн сайн уран бүтээл хийж, сайн мэргэжилтнүүд байгаад их бахархаж явдаг даа.

-Та хамгийн сүүлд “Хоёр амь” уран сайхны кинонд тоглолоо. Энэ киноны зохиол дээр хамтарч ажилласан гэсэн?
-“Хоёр амь” уран сайхны кино хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийх гэж байна. “Хамба” фильмийн найруулагч Б.Ганболд найз маань анх ийм зохиол байна хамтарч ажиллая гэсэн.  Анхны зохиолын хувилбар маш урт байлаа. Бид хамтарч зохиол дээрээ зөвшилцөхөөр болсон юм. Манай Тука /Б.Ганболд/, Тукагийн маань эхнэр Золоо, ерөнхий оператор Идэрээ бид хэд жил гаруйн хугацаанд зохиол дээрээ сууж, хэрэггүй юмаа хасч шинэчилсэн. Яавал хүнд хүртээмжтэй, аль болох энгийн болох вэ гэдгийг бодолцож, амьдралд ойр байх зарчмыг барьсан. Ингээд зураг авалтаа хийлээ. Зураг авалтын дараа дахиад танаж сайжруулсан.

Өмнө нь хүний кинонд тоглоод болчихдог байсан бол энэ удаад би бүх юманд нь оролцоод явж байна. Киноны зураг авалтын турш хамт байж, санаагаа илэрхийлж зөвлөлдөж байсан. Бид аль болох гоёчлол, хэлбэр хөөхөөс зугтаж, хүн чанар руу, агуулга руугаа ойртуулахыг хүссэн дээ. Хариуцлага нь ч бидэн дээр хамт бууж байна. Мөн киноныхоо дууг найруулагчийн санал болгосноор дуулсан.

Энэ кинонд хайрын тухай, эцэг хүн хүүхдийнхээ төлөө яаж тэмцдэг тухай гардаг.

-Сүүлийн үед эцэг хүний тухай өгүүлсэн хэд хэдэн кино гарлаа. Энэ кино юугаараа онцлог байх бол?
-Кино маань хэлбэр хөөгөөгүй мөн чанар руугаа ойртсон гэдгээрээ онцлогтой болов уу. Гэхдээ эцсийн дүндээ үзсэн хүн бүр өөрийнхөөрөө ойлгоно. Яагаад гэвэл тэр энэ ертөнцөд цорын ганц хүн. Өөрийнхөөрөө харж, өөрийнхөөрөө дүгнэх болно.

-Мөн киноны дууг та өөрөө дуулсан?
-Киноны хөгжмийг  хөгжмийн зохиолч Г.Цэрэн маш гоё зохиосон. Киноны дуу нь бас их сонин санагдсан л даа. Энгийн биш, өөр ертөнцийн, өөр өнцгөөс харсан ч юм шиг. Арай сонин, хүнд хүрэхгүй ч юм шиг эхлээд санагдсан.  Тэгээд би “Энэ дуу чинь караокед хэзээ ч хит болохгүй юм байна” гэж хэлж байсан юм /инээв/.

Гэхдээ дуу болгон хүнд хурдан ойлгогдоод байх албагүй. Хамгийн гол нь тухайн дүр, тухайн уран бүтээлийн мөн чанарыг илэрхийлж чадсан байх хэрэгтэй. Дуу нь надад сонин, өвөрмөц санагдсан. Дуулах хэв маягаа ч хөгжмийн зохиолчийн уянгалахаас илүү ярьсан, хүүрнэн өгүүлж байгаа мэтээр дуулвал зүгээр шүү гэж зөвлөсний дагуу чадах чинээгээрээ дуулсан. Би мэргэжлийн дуучин биш. Гэхдээ  өөрийнхөө ойлгосон хэмжээнд, жүжигчин хүн арай өөр байх ёстой гэж бодож дуулсан юм.

-Та тоглосон дүрийнхээ талаар болон “Хоёр амь” гэж нэрлэсний учрыг ярихгүй юу?
-Би Галаа гэдэг нэртэй нэгэн хүүгийн аавын дүрд тоглосон. Аав хүү хоёрын амьдралын тухай энэ кинонд гардаг. Гэхдээ хажуугаар нь хүний сэтгэлийн тухай, буян гэж юу юм гэдэг талаар өгүүлнэ. Хүнийг баярлуулж чадвал буянтай үйл болдог. Том хүмүүсийн харилцаа зөрчилтэй болж байна. Томчууд маш энгийн юмыг ойлгохгүй байх талтай. Гэтэл хүүхэд гэдэг их нээлттэй байж чаддаг. Хүмүүсийн хоорондын зөрчлийг хоёр хүүхэд энгийн аргаар шийдчихэж байгаа юм.

Хүмүүс бие биедээ хайраа өгч байна. Зохиол маань анх “Өргөл” гэж нэртэй байсан.
Дараа нь “Сэдхил” нэртэй болсон. Сүүлдээ “Хоёр амь” гэж нэр дээр тогтсон доо. Эцэг, хүү хоёр амьтай байдаг гэдэг утгаараа. Энэ кинонд хайрын тухай, эцэг хүн хүүхдийнхээ төлөө яаж тэмцдэг тухай гардаг. Өнөө цагийн нийгэмтэй холбогдсон. Киног мэдээж үзэгчид үзээд өөрийнхөөрөө ойлгож дүгнэх байх.

-Галаа гэж хүнтэй та юугаараа төстэй вэ?
-Дэлхий дээр 7 тэрбум хүн бүр дахин давтагдашгүй. Бидэнд хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа аав гэдэг нийтлэг төрх байна.  Гэхдээ кинон дээр гардаг Галаа ганц бие аав. Харин би эхнэртэй. Аав гэдэг нийтлэг талаараа надад тоглоход ойр байсан. Ер нь хүн насан туршдаа суралцаж явдаг, одоо ч суралцсаар л байна. Тэгэхээр кино, жүжигт тоглохын тулд тухайн үйл явдалд амьдрах л хэрэгтэй. Би өөрийнхөө шинжийг, зохиол дээр бичсэн шинжтэй тавь тавин хувь нийлүүлээд амьдрахыг хэлдэг юм болов уу гэж боддог.

-Кинонд экстрим хэсгүүд гардаг. Тэр болгонд орлон тоглогчгүйгээр өөрөө тоглосон уу?
-Бүгдийг өөрөө хийсэн. Кино сонирхолтой байх ёстой. Яг бодит амьдрал, мөн чанарыг үзүүлэхийн тулд бас уйтгартай байж болохгүй. Гэхдээ яагаа ч үгүй байхад зодолдож нүдэлдээд, гүйж харайгаад байх нь утгагүй л дээ. Уялдаатай, гарцаагүй байдлаас үүсч бий болсон байх хэрэгтэй. Үүнийг үзэгчдэд сонирхолтой байх үүднээс бодож олсон. Тэгж байж энэ нь уран сайхны бүтээл болох юм. “Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй юм бол хөнгөн бийр хөшихийн хэрэг юун” гэж сайхан үг бий.

-Хүүхдээ нясалдаг хэсэгт та жинхнээсээ нясалсан уу?
-Жинхнээсээ нясалсан. Ийм хэсэг оруулснаар хүүхдээ яах гэж няслав даа гэж хүн харамсаж бодох юм. Чанга няслахаар хүүхдийн дух нь өвдөнө шүү дээ. Би ийм хэсэг оруулъя гэхэд найруулагч дэмжээд чи жинхнээсээ чанга няслаарай гэсэн.  Яагаад гэвэл хүүхэд мэргэжлийн жүжигчин биш учраас чанга нясалчихвал жинхнээсээ өвдөнө.

Хүүхдүүддээ хатуурхчихаад дараа нь харамсах үе гардаг

-Амьдрал дээр хүүхдээ загнахдаа хатуудуулчихлаа гээд харамсдаг үе танд тохиолддог уу?
-Хүүхдүүдтэйгээ өндөр дуугаар харьцах үе гардаг л даа. Гэхдээ ингэж болохгүй. Учир нь тэгж харьцвал дараа нь хүүхэд тань бусадтай бас өндөр дуугаар харьцдаг болно. Надад хааяа хүүхдээ загнах, өндөр дуу гаргах тохиолдол гардаг. Гэхдээ дараа нь харамсах үе байдаг юм. Арай хэтэрхий чанга дуугаар загначихлаа, энэ чинь хүүхэд шүү дээ, яах гэж ингэв дээ гэж боддог. Гаднын хүнтэй зөөлөн аядуу харьцдаг хэрнэ гэртээ очоод хайртай хүмүүстээ хатуурхах гээд байдаг. Тэгсний дараа яагаад хамгийн дотно, хайртай хүмүүстээ ийм зан гаргав даа гэж бодогддог юм.

-Монгол аав нар ер нь тэр бүр хүүхдэдээ нялуун зан гаргаад байдаггүй юм уу гэж харагддаг. Эцэг хүн ер нь хүүхдэдээ хайраа яаж илэрхийлвэл зүйтэй юм бол? Мэдээж тэгж хайрлах ёстой, ингэж болохгүй гэсэн юм байхгүй л дээ.
-Янз бүр байх л даа. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг. Энэ бол нийтлэг монгол, дорнын философи  байх. Гэхдээ юм хэтрэхээрээ биш болдог. Хайр нь дотроо гээд хайраа илэрхийлэхгүй байх дэмий. Заримдаа хайртай гэж мэдрэгдэж байгаа бол тэрийгээ хэлж л байх хэрэгтэй. “Миний хүү аав нь чамдаа хайртай шүү” гэж бид тэр болгон хэлээд байдаггүй. Тэрийг хэлж  байж хүүхдүүд дараа нь бусдыг хайрлах болно.

Нөгөөтэйгүүр хайр нандин зүйл учраас "хайртай" гэж байнга хэлээд үнэгүйдүүлээд байж болохгүй. Тохирсон хэм хэмжээ байх ёстой. Ийм хэм хэмжээг мэдэрч явах нь чухал. Хэтрүүлж бас дутааж болохгүй.

Буян бол хэлбэртээ биш юм. Юу хийж байгаадаа гол нь биш яаж хийж байгаадаа юм.

Бид амьдралд насан туршдаа суралцаж л явдаг. Гэхдээ суралцаж байна гээд нас ахих тусам олон алдаад байж болохгүй байх. Залуу хүн алдаж болдог, залуу хүнийг алдаа нь чимдэг бол нас ахих тусам аль болох бага алдаж, алдаагаа чирч явах ёсгүй. Гэхдээ хүн төгс төгөлдөр биш шүү дээ. Дан зөв явна гэж байхгүй.

Нүгэл буян хосолж байж буян гэдэг ойлголт нь байдаг. Бас нүгэл гэдэг ойлголт нь тодордог. Дан буян байгаад байвал тодрох юм байхгүй болох жишээтэй. Аливаа юм нэгдмэл чанартай байна. Нэгдмэл байснаар сайн муу, нэмэх хасах цэнэг аль аль нь байдаг.  Хамгийн гол нь аливаа юмны хэм хэмжээг зөв тохируулж явах нь чухал.

-Та өөрийнхөөрөө буян гэдэг ойлголтыг тодорхойлж хэлэхгүй юу? Таны хийсэн хамгийн том буян юу байв?
-Бодь сэтгэл гэдэг нь нигүүлсэх, хайрлах, гэгээрэх гэсэн үг.  Ийм бодь сэтгэл, зөв сэтгэлийг лавтайяа үндэслүүлж чадах юм бол хүний унтах нь хүртэл буян болдог гэдэг. Хэрвээ чиний зүрх сэтгэлд хүнийг хайрлах бодь сэтгэл маш зөв үндэслэж чадсан бол жирийн хийж байгаа ажил чинь хүртэл буян болно. Буян бол хэлбэртээ биш юм. Юу хийж байгаадаа гол нь биш яаж хийж байгаадаа юм.

Ер нь дандаа буянтай үйл хийгээд байхгүй л дээ.  Заримдаа хүн өөрийнхөө уур уцаараас болоод нүгэл үйлдсэн л байдаг. Энэ бүхэн буяны тухай сургаалиуд дээр байдаг.

Үйл болгон үртэй. Тэрийг хэн ч буцааж авахгүй. Тиймээс хийж байгаа үйлдээ анхаарах хэрэгтэй байх. Гэхдээ бид адилхан л хүмүүс. Аль болох буянтай юм хийхсэн гэж бодох л юм.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан