gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Энхбаяр: Улсын хил хамгаалах үндсэн хүч бол хилийн цэрэг байх ёстой

Улс төр
2016-12-05
0
Twitter logo

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан дагалдах таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн юм. Гэвч хэлэлцэх асуудлыг батлах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөнө хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир хэлэлцэх асуудлын дарааллаас хасав. Тиймээс Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлсэн юм. Гишүүдийн олонх нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг дэмжсэн ч хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчлэн хамгаалах талаар тодруулж байсан юм. Зарим гишүүний байр суурийг хүргэе.

Л.Мөнхбаатар:
Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг 2014 онд Гадаадын иргэн харъяатын байгууллагад шилжүүлснээр ноцтой зөрчлүүд гарч эхэлсэн. Хүн хүч, техник дутуу газарт хилийн шалган нэвтрүүлэх чиглэлээ хариуцуулах боломжгүй. Хоёр хөршийн хилийн албанаас зөрчилтэй холбоотой олон албан тоот ирсэн. Бүтэн галт тэрэгний вагоныг шалгахгүй явуулсан зөрчил ч гарсан юм билээ. Чадвар, чадамжийг ч ярих хэрэгтэй. Цаашид чиг үүрэг нь цөөрч байгаа Гадаадын иргэн харъяатын байгууллагыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Х.Баделхан:
Хилийн шалган нэвтрүүлэх албыг Хилийн цэрэгт хариуцуулах нь зүйтэй. Хилийн бүсийн 100 км-ийг нааш нь татаж хилийн бүсгүй болгож байгаа юм байна. Үүнд ямар үндэслэл байна вэ. Өмнө нь 100 км дотогш нэвтрэхэд хилийн албанаас зөвшөөрөл авдаг байсан. Энд орд, уул уурхайн асуудал яригдах уу. Хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар бол хаанаас яаж зөвшөөрөл авах вэ?

С.Бямбацогт:
Хил дээр 46 боомт үйл ажиллагаа явуулж байгаа. Жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, нэг сая вагон зорчдог. Шалган нэвтрүүлэх боомт дээр олон зөрчил гарч байсан. Дэлхийн 30 гаруй орны 15-16 нь хилийн байгууллагадаа шалган нэвтрүүлэх албаа хариуцуулдаг юм байна. Олон улсын жишгээс гажсан зүйл алга. Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан.

П.Сэргэлэн:
Хилийн зурваст 81 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлал, банк, татваргүй бараа, хадлан, тоног төхөөрөмж, газар тариалан, ашигт малтмал, тэсэлгээ, өрөмдлөг, тээвэр зэргээр. Харин хилийн бүсэд 52 аж ахуйн нэгж зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар хилийн бүсэд хориглосон хязгаарласан зүйл байхгүй.

Х.Болорчулуун:
Өнгөрсөн дөрвөн жил хилийн цэргийг эмнэлэг, тагнуулгүй болгож шалганыг шилжүүлсэн нь хил хамгаалах чадамжийг бууруулсан. Тиймээс энэ хуулийн онцлогийг буцаагаад хилийн шалган нэвтрүүлэхийг хилийн цэрэг рүү шилжүүлж байгаа явдал гэж ойлгож байгаа. Мөн хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэсэн байна. Ашиглуулахыг яах юм бол. Хилийн зогонтой ойрхон ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байна. Халхголын хилийн зогоноос хоёр км-т газрын тос өрөмдөж байна. Хуульдаа тодорхой болгож өгмөөр байна. Болзошгүй осол гамшгийн үед хилчид зурваст байгаа иргэдэд ямар тусламж үзүүлэх ёстой гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Ж.Энхбаяр:
Хилийн цэргийг зэвсэгт хүчний бүрэлдэх үүнд орох асуудлыг нэг мөр шийдсэн. Тийм асуудал байхгүй. Төрийн бодлогыг дагаж гарах ёстой хуулиуд хоёрдмол утгагүйгээр гарах ёстой. Улсын хил хамгаалах үндсэн хүч бол хилийн цэрэг байх ёстой. Хилийн цэрэг дотроо дотоодын цэргийг яаралтай байгуулах ёстой. Гэтэл цагдаа дотроо дотоодын цэрэг байгуулах асуудал явж байна. Бодлогоос зөрсөн ийм асуудал байж болохгүй. Хилийн цэргийн алба хаах журам эрхзүйн байдлыг цэргийн албаны болон цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулиар нэгтгэн зохицуулна гэдэг дээр ойлголцсон гэж бодож байгаа.

Гишүүд ийнхүү санал хэлж асуултандаа хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.

Чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Одоо нийгмийн халамжийн чиглэлээр таван хуулийг мөрдөж байна. Өнгөрсөн аравдугаар сард 73 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр 63 мянган хүн асаргааны тэтгэмж, 67 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, дөрвөн мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас аваад байна” гэлээ.

Харин энэ чиглэлээр тулгамдаж байгаа асуудлаар Ерөнхий сайд “Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа дэлхийн ихэнх улстай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс оронтой харьцуулахад 5-6 дахин бага байна. Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

“Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлнэ. 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана” гэв.

С.Уянга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан