УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурилын гаалийн татварыг чөлөөлөх талаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Төсөлд:
Дотоодын гурил үйлдвэрлэгчид 2023 онд 190 мянган тонн үйлдэрлэсэн нь өмнөх оныхоос 45 мянган тонноор багассан үзүүлэлт. 2023 онд 10 мянган тонн гурил импортолсон байна. Ингэж зохиомол хомсдол үүсгэж гурилын үнийг өсгөж байна гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, Гурилын үнийг бууруулах асуудлыг дэмжиж байна. Гэхдээ гурил үйлдвэрлэгчдээ дампууруулах харгис бодлого хэрэгжүүлэх гэж байна. Энэ хуульд гурилын импортын хэмжээ, хугацаа тавих нь зөв гэж бодож байна. Улс орнууд дотоод зах зээлээ хамгаалах хатуу бодлого хэрэгжүүлдэг. Жишээ нь, Хятадад гурилын импортын татвар 67, ОХУ-ынх 90 хувь байна. Бид 150 мянган тариаланчдаа хамгаалах ёстой.
Д.Амарбаясгалан, Хэмжээ, хугацаа заасан импортын татварын бодлого үр дүнгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна. Энэ бодлогод нийцүүлэн үйлдвэрлэлээ багасгана. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас хямд будаа авдаг. Өндөр үнэтэй гурил худалддаг. Бид тариаланчидтай уулзаж байна. Тариаланчдын бизнес хийх, тариалалт хийх орчинг муудуулахгүй байх чиглэлд Засгийн газар бодлого хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Энэ бол хоёр талтай асуудал. Гэхдээ гурилын үнийн асуудал хамгийн чухал юм. Энэ хууль батлагдсанаар гурилын үнийг хэдэн хувь бууруулж чадах вэ? Хуульд газар тариалангаас хамгаалах үүднээс улаан буудайн татварыг тэглэх болохгүй. Эцсийн бүтээгдэхүүн гурилын татварыг чөлөөлөхийг дэмжиж байна.
Д.Амарбаясгалан, Хилийн цаана дээд гурил 968 төгрөг, 1-р гурил 836 төгрөг, 2-р гурил 687 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдөр мөрдөж буй гаалийн 5.5 хувь, НӨАТ-ын 10 хувь буюу 15.5 хувийн татвар төлөөд, тээврийн зардлыг шингээгээд тооцоход Монголд, дээд гурил 1342, 1-р гурил 1191, 2-р гурил 1020 төгрөгөөр Улаанбаатарт авчрах боломжтой гэж тооцож байна. Үүн дээр ААН-үүдийн ашиг орлого, үйл ажиллагааны зардал нэмэгдэх байх.
Ингээд үзэхэд өнөөдөр кг нь 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа 1-р гурилын үнэ өрсөлдөөн бий болсноор 1600 төгрөгөөс хэтрэхгүй үнээр зарагдах боломж бүрдэнэ. 50 кг-ын гурил 70-80 мянган төгрөгөөр зарагдах боломжтой болно гэсэн тооцоог Засгийн газар гаргасан.