gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХУУЛЬ: СӨХ-ны төлбөрөө 6 сараас дээш төлөөгүй бол Монголбанкны зээлийн санд бүртгэнэ

Б.Нямдарь
Нийгэм
2024-03-20
65
Twitter logo

2023 ОНЫ БАЙДЛААР 1676 СӨХ БАЙНА

Манай улсад жилээс жилд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн тоо нэмэгдэж, 2016 оны байдлаар нийт өрхийн 30 хувь буюу 232.3 мянган өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байсан бол 2020 онд хийсэн хүн ам, орон сууцны тооллогоор энэ тоо 297.4 мянган өрх болж өссөн байна.

Өмнөх хуулийн 21 жилийн хугацааны хэрэгжилтэд хийсэн судалгаа, практикт бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн зохицуулалтыг зайлшгүй шинэчилж, өөрчлөх шаардлагатай байжээ.

Сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны байдлаар улсын хэмжээнд 1022 ажиллаж байсан бол 2017 онд 1064, 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 1676 болж нэмэгдсэн бөгөөд инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалттай 8007 орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Үүнээс 1474 СӨХ нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс хийсэн судалгаагаар орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллага болон Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс 2020-2023 оны хугацаанд 15174 өргөдөл, гомдол гаргасан байна.

Мөн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-2022 онд Сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай нийт 5360 нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, СӨХ-ны ашиглах эрхтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 21 жилийн хугацааны хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа, практикт бий болсон нийтлэг нөхцөл байдлаас үзэхэд хуулийн зохицуулалтыг зайлшгүй шинэчилж, өөрчлөх шаардлагатай байжээ.

Улсын Их Хурлаас шинэчлэн найруулсан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл нь 15 бүлэг, 84 зүйлтэй бөгөөд уг хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна.  Энэхүү шинэчилсэн хуулиас зарим зүйл заалтыг онцлон хүргэж байна.

ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ УДВАЛ МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН САНД БҮРТГЭНЭ
57.3. Сууц өмчлөгч буюу түрээслэгч нь энэ хуулийн 34.1, 35.1, 35.2, 37.1, 57.1-д заасан үүргээ зургаан сараас дээшхугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийн дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
34.1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийнашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай, нэг гишүүний сар бүр төлөх төлбөрийн хэмжээг сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
35.1.Сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон энэ хуулийн 34.1-д заасан төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
35.2.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө.
37.1.Орон сууцны байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг тухайн зогсоолын өмчлөгч төлнө.

57.1.Сууц өмчлөгч буюу түрээслэгч нь орон сууцны байшин болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгана. 

СӨХ ОРЧНЫ 40-ӨӨС БАГАГҮЙ ХУВИЙГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БАЙЛГАНА
17.1.Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулахдаа дараах шаардлагыг хангаж ажиллана:
17.1.1.орчны газрын өнгө үзэмжийг сайжруулах, хамгаалах, дуу шуугиан болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орчны газрын 40-өөс доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгах;
17.1.2.орон сууцны байшингийн ахуйн хог хаягдлын цэг тухайн орон сууцны байшингийн гадна талд байрладаг бол тойруулан хамгаалалтын ногоон байгууламж байгуулах;

ТОГЛООМЫН ТАЛБАЙ НЬ ХОГИЙН ЦЭГЭЭС 100 МЕТРЭЭС БАГАГҮЙ ЗАЙНД БАЙРШИНА
18.1.Орон сууцны байшингийн орчны газарт тоглоомын талбайг төлөвлөх, байгуулахад дараах шаардлагыг хангана:
18.1.1.тоглоомын талбайг тэгш хэмтэй газарт байгуулах; 
18.1.2. 06 сараас 23 сартай хүүхдэд зориулсан тоглоомын талбай 50 хавтгай дөрвөлжин метрээс их, 2-5 настай хүүхдэд зориулсан тоглоомын талбай 100 хавтгай дөрвөлжин метрээс их байх;
18.1.3.тоглоомын талбай нь тухайн орон сууцны ахуйн хог хаягдлын цэгээс 100 метрээс багагүй зайд байрших;
18.1.4.тоглоомын талбайн хязгаарлах бүс авто замаас 6 метрээс ихгүй зайд байгаа тохиолдолд авто зам дээр хурд сааруулагч суурилуулж, “хүүхэд” бүхий анхааруулах тэмдгийг жолоочид харагдах газар байрлуулсан байх;
18.4.Орон сууцны байшингийн орчны газар дахь тоглоомын талбайн тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалтыг холбогдох сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
18.5.Сууц өмчлөгчдийн холбоо осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тоглоомын талбайд 14 хоног тутам үзлэг, шалгалт хийнэ.

ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН ӨРГӨН 3 МЕТРЭЭС БАГАГҮЙ БАЙХ ЁСТОЙ
21.1.Орон сууцны байшингийн орчны газарт явган хүний замыг төлөвлөх, байгуулахад дараах шаардлагыг хангана:
21.1.1.явган хүний зорчих өргөнийг барилга байгууламжийн гадна хэсэг, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг харгалзан иж бүрэн төлөвлөх;
21.1.2.явган хүний замын сүлжээ буюу явган хүний зам нь тасралтгүй үргэлжилсэн байх;
21.1.3.бие даан хөдөлгөөнд оролцох чадвартай явган зорчигчоос гадна бусдын тусламж, хараа хяналтад байдаг хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх.
21.2.Явган хүний зам дараах шаардлагыг хангасан байна:
21.2.1.явган хүний зорчих хэсэг саадгүй байх;
21.2.2.явган хүний замын өргөн нь 3 метрээс багагүй байх;
21.2.3.явган хүний зам дээгүүр байрлах зүйлс 2100 мм-ээс дээш байх;
21.2.4.явган хүний замын хажууд байрлах зүйлс 100 мм-ээс бага байх;
21.2.5.жигд, тогтвортой, ус тогтохгүй, халтиргаанаас сэргийлсэн гадаргуутай байх;
21.2.6.гэрэлтүүлэгтэй байх;
21.2.9.хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүн зорчих боломжийг хангасан байх;
21.2.12.явган зорчигчийн тав тухыг хангах, дуу шуугиан болон агаарын бохирдлыг бууруулах, авто замыг тусгаарлах ногоон байгууламжтай байх.
21.3.Сууц өмчлөгчдийн холбоо явган хүний замын тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцна.
21.4.Явган хүний замыг төлөвлөх, байгуулах, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан гүйцэтгэхдээ хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.

ОРОН СУУЦНЫ ГАДНА ФАСАДЫГ ӨӨРЧЛӨХӨД АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООС ЗӨВШӨӨРӨЛ АВНА
23 дугаар зүйл. Орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын хийц, бүтээц, өнгийг өөрчлөх
23.1.Орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн Ерөнхий архитектор шийдвэрлэнэ.
 23.2.Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх саналаа уг байшин байршиж байгаа аймаг, нийслэлийн Ерөнхий архитекторт хүргүүлж болно.
23.3.Аймаг, нийслэлийн Ерөнхий архитектор энэ хуулийн 23.2-т заасан саналыг хүлээн аваад үндэсний уран барилгын өв уламжлал орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишгийг харгалзан 30 хоногийн дотор хариу өгнө.
24 дүгээр зүйл. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг өөрчлөх
24.1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн дараах эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөхийг хориглоно:
24.1.1.гадна хана, даацын хана, багана; 
24.1.2.доод хонгил, дээвэр, дээврийн хонгил;
24.1.3.орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой.

ЭЗГҮЙ АЙЛААС УС АЛДАЖ ЭСВЭЛ ГАЛ ГАРВАЛ ОРОН СУУЦАНД НЭВТЭРЧ БОЛНО
33.4. Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.
33.5.Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно. 
33.6.Хэрэглэгч гэрээт мэргэжлийн байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх үед хэрэглэгчийн орон сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан нөхцөлд түүний захиалга, хүсэлтийг үндэслэн таслалт, холболтыг хангагч саадгүй, нэн даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. 
33.7.Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.

Та "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай" хуулийн төслийг бүрэн эхээр нь хүлээн авах болон хуулийн төсөлд санал өгөх бол ЭНД дарна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан