Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ны өдөр “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо толилуулах гэж байна.
“Хурд” рок хамтлаг нь 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдан, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Халх Монголоос эхлээд Тува, Адишаа гээд бүх монгол туургатны дунд тэднийг мэдэхгүй хүн үгүй. Эх орон, ээж, аав, хань ижил, хайр сэтгэлийн тухай өргөн агуулгат шүлгийг хатуу, чанга рок хөгжим, уянгалаг намуухан эгшгээр бидний сэтгэл зүрхэнд сийлсэн.
Хурд хамтлаг зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны гуравдугаар сард Улсын Циркт амжилттай тоглосон. Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ өнгө төрх, хэв маягийг хүчтэй нэвтрүүлж, монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байсан түүхтэй.
Хурд хамтлагийн соло гитарчин, хөгжмийн зохиолч, МУГЖ Д.Отгонбаяр “Тоглолтын бэлтгэлийг хангаж Төв цэнгэлдэх хүрээлэнд техникийг байршуулан ажиллаж байна. Дуу, дуугаралт, гэрлийн үзүүлбэрт онцгой анхаарч байгаа бөгөөд Франц уран бүтээлчид хариуцан ажиллана. Тэд энэ сарын 6-ны өдөр Монголд ирнэ.
Энэ тоглолтын дараагаас орон нутаг, гадаадын орнуудаар аялан тоглохоор төлөвлөсөн. Ирэх намраас дэлхийн стандартад нийцсэн “Чи минь байгаа болохоор” хамтлагийн мюзикл толилуулна. Мөн 2024 оны хавар буюу гуравдугаар сарын найманд “Бүсгүй” УСК-г нээхээр олон ажлыг зэрэг төлөвлөн ажиллаж байна” гэв.
Ойн тоглолтыг олон талт арга хэмжээ, нэрийн бүтээгдэхүүн, цомог, хэвлэл, хувцас хэрэглүүрүүдтэйгээр буюу үзэгчдэд дурсагдах зүйлстэйгээр зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй. Тухайлбал тоглолтын үеэр дөрвөн улирлыг бэлгэдсэн дөрвөн төрлийн цөөн тооны пянзыг 50 хувийн хямдралтайгаар худалдаалах юм. Мөн хамтлагийн бүх дууг багтаасан 16 ширхэг CD худалдаалахаар гоёмсог төмөр хайрцгийн хамтаар Германы Франкфурт хотноо хэвлүүлж буй. Олон байгууллагын хамтралаар хамтлагийн нэрийн фудволк, гоёлын алчуур болон зөвхөн тоглолтод зориулсан шар айргийг гаргажээ. Шар айргийг дагуулан дөрвөн төрлийн аяга болон дээрх зүйлсийг гээхгүйн тулд даавуун цүнхийг бэлтгэжээ. Эдгээрээс гадна зөвхөн тоглолтоор задрах олон гэнэтийн бэлгийг үзэгчдэдээ барих аж.
Яг л гаднын амьд хөгжмийн тоглолт, хөл бөмбөгийн тоглолт шиг шар айраг шимэнгээ нэг үдшийг нүдээ баясгаж, чихэнд чимэгтэй дуу хөгжмөөр зүрх сэтгэлээ хөглүүлэх юм.
Дээр дурдсанчлан хамтлагийн анхны концертыг найруулж асан "On&Off" продакшны Ерөнхий захирал, найруулагч МУСГЗ С.Ононбат дахин найруулагчаар ажиллах юм байна. Тэрбээр “Анхны тоглолт гайхамшигтай болж өнгөрсөн бол одоо техник дуу, дуугаралт, харьцуулагдашгүй дэвшилтэт болж хөгжсөн. Дэлхийн том тоглолтууд хэрхэн зохион байгуулагддаг, тэр л стандартын баримтална. Хурд хамтлаг маш олон гайхалтай уран бүтээлтэй. Тиймээс тоглолтоор толилуулах дууг сонгох гэж нэлээдгүй мэтгэлцсэн. Үр дүнд нь олны дуртай дийлэнх дууг багтааж, рок хөгжмийг мэдрүүлэх үзүүлбэрүүдтэй дуунуудыг багтааж байгаа” гэлээ.
Түүнчлэн уг тоглолттой холбогдуулан Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятад зэрэг аялал жуулчлалын компаниуд хөтөлбөр гарган борлуулж эхэлжээ.
Тоглолтын тасалбар 40 мянган төгрөг, вип суудал нь 400 мянган төгрөг бөгөөд ticket.mn, shoppy.mn болон 1900-1950 дугаараар захиалах боломжтой.
Орон нутгаар аялах тоглолтууд долоодугаар сарын 15-аас эхэлнэ. Мөн есдүгээр сарын сүүлээс, монголчууд олноороо амьдарч буй гадаадын 20 орноор аялахаар төлөвлөж байгаа бөгөөд хүсэлт гаргасан хэн бүхэнд нээлттэй байх аж.
Түүнчлэн тоглолтыг зорихдоо автомашингүй ирэхийг тэд хүслээ. Хурдыг шүтэх хэрэггүй, хурд шиг хөдөлмөрлө хэмээн тэд онцлов.
Тус хамтлаг түүхт 30 жилийн ойн хүрээнд “Эрүүл ойн төлөө” уриа дор бүтэн жилийн ажлын төлөвлөгөө гаргасан бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Рио Тинто” компани хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.