Mobile Legends Bang Bang тоглоомын Дэлхийн аваргын урьдчилсан шат буюу M5 WILDCARD тэмцээн нь энэ оны 11 дүгээр сард Малайз улсад зохиогдох гэж байна. Тус тэмцээнд анх удаа Монгол улсаас баг тамирчид оролцох боломж нээгдэж байгаа бөгөөд Монгол дахь шалгаруулалтыг ESN – eSports Network нь National Championship 2023 нэрийн дор амжилттай зохион байгуулж, өнөөдрөөс эхний тоглолтуудаа шууд дамжуулж байна.
MLBB тоглоомын Дэлхийн аваргын тэмцээнд энэ жил WILDCARD буюу “Урьдчилсан шат” шинээр нэмэгдсэнээр Монгол болон бусад улсаас шалгарсан 8 баг өрсөлдөх юм. Эдгээр 8 багаас шалгарсан 2 баг нь MLBB тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах M5 тэмцээнд явах эрхтэй болно.
Ийнхүү Монгол улсаа төлөөлөн Малайз улс руу явж, орон орны залуустай өрсөлдөх боломжийн төлөө нийт 1101 баг бүртгүүлсэн бөгөөд шигшээ 32 багийн тоглолт өнөөдрөөс шууд дамжуулагдах юм байна. Зөвхөн ялагч баг WILDCARD эрхийг авахаас гадна Монгол дахь нийт тэмцээний шагналын сан 35,000,000₮ байгаа нь тус тоглоомд дурлагч залуусын анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Түүнчлэн энэхүү тэмцээний хамгийн сүүлийн шат буюу шилдэг 3 багийн өрсөлдөөнийг дэргэдээс нь үзэж, Монгол улсаа төлөөлөх баг тодрох торгон мөчийг MLBB тоглоом сонирхогч үе тэнгийн залуустайгаа хамтдаа харахыг хүсвэл 10 дугаар сарын 1-ний өдөр болох GRAND FINAL эвентэд хүрэлцэн ирээрэй. Тус тоглолт нь UG ARENA-д зохион байгуулагдах бөгөөд тасалбарыг ЭНД дарж авах боломжтой.