- Хятад улсад төрөлт сүүлийн жилүүдэд буурч байна
- Тус улсын аяллын агентлагаас ажилчдынхаа төрөлтийг дэмжихээр ажиллана
- Ажилчдад хүүхэд төрүүлэх бүрд 50 мянган юань олгоно
Хятадын томоохон аяллын цахим агентлаг болох Trip.com-оос маргаашаас эхлэн ажилчдаа хүүхэд төрүүлэх бүрд 50 мянган юань өгнө гэдгээ мэдэгдлээ.
Дэлхий даяар 400 сая хэрэглэгчтэй тус компани ажилчид нь хүүхэд төрүүлбэл жил бүр 10 мянган юанийн мөнгөн тэтгэмжийг таван жилийн хугацаатай өгөхөөр болсон аж. Уг хөтөлбөрт ойролцоогоор нэг тэрбум юань зарцуулахыг компани онцоллоо. Энэ нь төрөлт буурсан Хятад улсын хувьд том дэмжлэг болж байна.
Энэ талаар тус компанийн захирал “Би үргэлж засгийн газартаа хүүхэдтэй өрх, тэр тусмаа олон хүүхэдтэй гэр бүлд мөнгө өгөхийг санал болгодог. Ингэснээр залуу гэр бүлүүдийн хүүхэд төрүүлэх хүсэл нэмэгдэнэ” хэмээн ярьжээ.
Хятадын төрөлт 1000 хүн тутамд 6.8 хувьтай байгаа нь хамгийн доод үзүүлэлт болоод байна. Залуу хосууд хүүхдийн асаргаанд их мөнгө зардаг, сургалтын төлбөр, өрхийн бага орлого, хүйсийн тэнцвэргүй байдал зэргийг хүүхэд гаргахад саад учруулдаг шалтгаануудаар нэрлэжээ.
Эх сурвалж. Ройтерс