gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Уяа эвлэг, морь хурдан”

Спорт
2007-12-14
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-12-14

И.С.Ярыгиний “Бөх болох уу”, “В.Корчнойн “Хар цагаан шатар”,  Пелегийн “Баясгалант хөлбөмбөг”, “М.Жорданы “Миний намтар”, Д.Бекхэмийн “Бекхэм” номыг уншигчдадаа өргөн барьж байсан “Таван цагариг” сонины ээлжит сюрприз.
Сэтгүүлч, уяач Адьяагийн Баярмагнайгийн  “Уяа эвлэг, морь хурдан” номыг Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговийн уяачид, уншигчдын хүсэлтээр нийтэлж байна. Шинэ залуу уяачдад гарын авлага болохуйц энэ ном 2004 онд анх хэвлэгдсэн даруйдаа бүрэн борлосон, маш эрэлттэй аж.

Оршил
Адуу гэдэг амьтны өвөг нь эрт балар цагт Монголын говьд үүсээд анхны таван салаа хуруутай адуунаас орчин үеийн нэг туурайтай адуу болтлоо олон сая жилийн хөгжлийг туулах явцдаа дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан руу тархжээ.
Үүнийг монгол нутгаас олдсон эрт галавын адууны өвөг амьтдын яс зэрэг олдворуудад тулгуурлан, АНУ-ын шим ертөнцийн орчин үеийн судалгааны үндсийг тавигч профессор Г.Ф.Осборн, В.Д.Мэтью болон Р.Ч.Эндрюс, Гренжер нарын эрдэмтэд ХХ зууны эхээр онол, практикийн хувьд хөдөлбөргүй нотолсон байна.

ЗХУ (хуучнаар), Польш, Монголын палеонтологийн олон экспедиц Монголын говийн уудам нутгаар судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж ирэхдээ дээрх онолын үнэн зөв болохыг шинэ шинэ олдворуудаар баяжуулан баталсан юм. Тэгвэл монгол нутагт үүсэн буй болсон адууг хүний хэрэгцээнд тохируулан гаршуулж эдэлсэн анхны хүмүүс нь эртний өвөг монголчууд ажээ. Үүнийг Оросын С.Н.Боголюбовский, Я.Я.Лус, А.П.Окладников, Японы Гото Тамида, эртний Төвдийн Бодова, Унгарын К.Каталин, Францын Хангар, мөн араб түүхч Салим Бек,  Монголын О.Намнандорж, Н.Сэр-Оджав зэрэг эрдэмтэд янз бүрийн судалгааны үр дүнд баталсан болно.

Монголчууд адууг гаршуулж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн олон мянган жилийн явцад адуу эдлэх өвөрмөц давтагдашгүй соёл тэдний дунд их эртнээс бүрэлдэн тогтсон байна. Монголчуудын адуу эдлэх соёлыг дараах долоон гол чиглэл болгон авч үздэг. Өөрөөр хэлбэл монголчууд адууг олон мянган жилийн турш доорх гол чиглэлүүдээр сургаж эдлэж ирсэн. Үүнд:

1.Мал хариулах
2.Тээврийн хэрэгсэл болгох
3.Ан гөрөөнд хэрэглэх
4.Харилцаа  холбоо барих
5.Цэрэг, дайны явдалд хэрэглэх
6.Төр ёсны үйлдэл, гоёлд хэрэглэх
7.Хурдан морь уях эдгээр болно.

Аливаа хөгжмийн зэмсгээс яруу сайхан аялгуу гаргахын тул эхлээд түүний хөгийг нь тааруулдаг. Хөг нь бас янз янз байна. Жишээ нь, морин хуураар уртын дуу тоглохын тул квентээр хөглөдөг бол үндэсний найрал хөгжимд түүнийг харчин хөгөөр хөглөдөг. Монголчууд адуyг яг хуур хөгжим шиг хөглөж байж эдэлдэг. Хөг нь бас л янз янз.

Манай ард түмэн адууг дээрх долоон чиглэлээр эдлэж ирэхдээ хоорондоо ижил төстэй боловч эрс ялгаатай зургаан төрлийн хөгийг боловсруулсан нь адуу эдлэх соёлын өндөр түвшинд хүрснийг илтгэж байна. Хөг гэдэг нь тухайн морины тарга хүч, тэсвэр хатуужил, хурд, амьсгаа, идэш хоол зэргийг оноосон эдэлгээний чиглэлд тохируулан засахыг хэлнэ.

Чөдрийн хөг. Жилийн дөрвөн улирлын турш, эсвэл удаан хугацаанд тасралтгүй эдлэх морийг ийм хөгөөр хөглөнө. Үүнд уул морийг олон хоног эдлэх боловч түүний ус, өвсийг татахгүй, тарга хүчийг барахгүй, ширүүн явдлаар явахгүй, хөл нурууг нь гамнан эдлэнэ. Ийм байдлаар засахад морь  эдэлгээ даан бөхжинө.  Голдуу тэрэгний болон хонины морь, түүнчлэн хөвчийн гөрөөний морийг ийнхүү хөглөнө. Энэ нь эдэлгээний соёлын 1, 2, 3-р чиглэлд хамаарна.

Уургын хөг. Маш ойрхон зуур дээд хурдаар хөдлөн ан амьтан, адуу малыг хөөн гүйцэхэд зориуд сургасан морьдыг энэ хөгөөр хөглөнө. Ийм морьдыг жилийн аль ч улиралд хэт тарган, эсвэл эцэнхий байлгахыг цээрлэх бөгөөд  бэлчээрт түүнийг барин эмээллэхэд биеэ агшин зуур хөнгөлдөг онцлогтой. Энэ морийг бүтэн өдрөөр унахгүй, түргэхэн зуур ширүүн унаад дор нь юүлнэ. Иймд түүний амьсгаа үргэлж задархай байна. Уургын болон талын ангийн морийг ингэж хөглөнө. Энэ хөг эдэлгээний соёлын 1, 3, зарим үед 4-р чиглэлд хамаарна.

Аяны хөг. Өдөр тутам эдэлдэггүй, жилдээ цөөн удаа тууш унаанд хэрэглэдэг морьдыг эдлэх цагтаа ийм хөгөөр хөглөх бөгөөд үүний тулд түүнийг цөөхөн хоног уяж, идэш хоолыг нь татаж гэдсийг нь бага зэрэг хөнгөлөөд, няцаргааг нь гаргах боловч тарга хүчийг нь аль болохоор зөөлөн хөндөхийг хичээнэ. Адууны эдэлгээний соёлын дөрөв дэх чиглэл бүхэлдээ энэ хөгт шууд хамаарна. Мөн урьдын сайн эрс буюу шилийн хулгайч нар унаагаа ийм хөгөөр хөглөдөг байсан учир үүнийг заримдаа “хулгайн хөг” хэмээх нь бий. Ийм хөгтэй морьд харьцангуй хол газрыг дунд ба дундаас дээш хурдаар буюу ширүүн явдлаар богино хугацаанд туулах тэсвэр бүхий.

Цэргийн хөг буюу морь зэвлэх. Энэ нь эртний монгол цэргийн аян дайны уналга бэлтгэх үндсэн арга бөгөөд аяны хөгтэй нэлээд ойролцоо боловч ялгаатай нь зэвлэх морийг зарим үед хуяглан хэрэглэж байснаас гадна байлдааны арга ажиллагаанд сургадаг байсанд оршино. Эдэлгээний соёлын тав дахь чиглэл бүхэлдээ үүнд хамаарна. Энэ хөгийг нэн эрт цагаас эхлэн ХХ зууны дунд үе хүртэл хэрэглэж иржээ.

Гоёлын хөг. Төрийн ёслол хүндэтгэлийн элдэв арга хэмжээ, баяр наадамд унах морийг энэ хөгөөр хөглөх бөгөөд хур тарга хүчин дээр нь хоолыг нь бага зэрэг хөнгөлөн, цөөхөн удаа маш зөөлөн хөлс авч, үс зүсийг нь сортуулан, улмаар дэл, сүүлийг нь янз бүрийн хувилбараар засах буюу сүлжиж тухайн ажилд зориулсан эмээл, хазаар тоног хэрэгсэл, гоёл чимэглэл, цацаг молцог зүүж, хөмөлдрөг худрага өмсгөн гоёно. Эдэлгээний соёлын зургаа дахь чиглэл үүнд бүхэлдээ хамаарна.

Хурдны хөг. Энэ нь хамгийн шилдэг хурдан морьдыг уралдаанд бэлтгэх уяа заслыг хэлж буй хэрэг. Эзэн хүн хурдан морио жилийн турш хараандаа авч түүний эрүүл мэнд, тарга хүчийг байнга хянаж эдлэж байгаад наадмын өмнө сар орчим уяж энэ хөгөөр хөглөөд өртөө орчим зайд бусад олон ийм морьдтой дээд хурдаар уралдуулна. Энэ бол монгол морины хурд, тэсвэр тэвчээрийг сорих дээд хэлбэр. Үүнд эдэлгээний соёлын сүүлчийн чиглэл дангаараа хамаарна.
Манай өвөг дээдсийн амьдралын шаардлагаас урган гарсан адуу эдлэх соёлын үндсэн долоон чиглэлийн тавд нь хурдан, тэсвэртэй морьд шаардлагатайн гадна сайн хүлэг үеийн үед унасан эзний түшиг болж ирснээс хурдан морь уралдуулах шалгаруулах нь нүүдэлчний соёл иргэншилд эрт цагаас баттай суурь эзэлж ирсэн.

Монголчуудын адуу эдлэх соёлын оргил нь хурдан морины уралдаан буюу хурдан морийг шинжих, уях засах, уралдуулах явдал юм. Нүүдэлчдийн нийгмийн  хөгжлийн жам ёсоор хүн адууг зөвхөн үйлдвэрлэл, дайн байлдааны хэрэгсэл төдийгүй бас баяр цэнгэлийн  нэгэн хэрэгсэл болгосон нь нэн эрт цагийн хэрэг явдал юм. Морины уралдааны зарим элементүүд бүр анх зэрлэг тахийг гэршүүлж эхэлсэн тэр цагт үзэгдэж эхэлсэн бөгөөд уралдааны хэлбэрээ овгийн байгуулалтын үед олсныг өвөрлөгч эрдэмтэн Алтан-Очир тогтоожээ.

Гэвч хурдан морины уралдааны тухай бичиг сударт тэмдэглэсэн нь арай хожуу буюу Хүннү улсын үеэс эхэлдэг. Хүннү улсын үед буюу МЭӨ III-I зууны үед монголчууд хурдан морь уяж уралдуулж байсан тухай бат нот баримт бидний үеийг хүртэл уламжлан ирсэн.  Эртний түүхийн сурвалж бичиг “Судар тэмдэглэл”, “Зүүн Хан улсын бичиг” зэргээс үзэхэд Хүннүгийн үед цагаан сар (таван сар) ба намарт тэд цөм цугларан тэнгэр газар, өвөг дээдэс сахиустныг тахих буюу хүн ам, мал унаагаа бүртгэн үздэг, хуримлан найрлаж морь давхиулан, тэмээ уралдан наадуулан цэнгэлддэг байв.

Уралдаанд түрүүлсэн агт хүлгийн нэр цол, үнэ өртөг нь мянган хувь өндөр болж, улс даяар хурдан морийг эрдэнэ мэт эрхэмлэн үздэг байжээ. Хүннү улсын үед хурдан морь уяж сойж байсны нэгэн тодорхой баримт бол Дархан хотын ойролцоох Хүннүгийн үеийн булшнаас олдсон тоглон ноцолдож буй хоёр морины хүрэл цутгамал юм. Энд дүрсэлсэн хоёр морины тарга хүчийг нь буулгасан буюу бүх яс нь ил товгор, түүнд нь яг тохируулж гэдэс хоолыг сойсон, хөдөлгөөний эвсэл нь тун уян налархай байгаа зэргээс үзэхэд уяж сойсон хурдан морийг дүрсэлсэн гэлтэй. Баруун гар талын босоо байрлалтай морины сэрвээний өндөр, ташуу уртыг хэмжиж үзэхэд 4.1:4.1 байгаа нь хурдны хэв шинжид багтах “босоо цомбон” хэвтэй болох нь мэдэгдэж байна.

Хүннүгийн дараах монгол угсаатан гүрнүүдийн үед цэрэг дайны хэрэгцээ хийгээд цэнгэлийн соёлын шаардлагын дагуу монголчуудын найр наадам, ялангуяа хурдан хүлэг, агт морьдын уралдаан улам өргөжин дэлгэрчээ. Монголын нэгдсэн тулгар төр улс, улмаар Монголын эзэнт гүрнийг байгуулахад монгол угсаатны нийгэм, эдийн засаг, соёлын бүхий л чадавхийг шавхан дайчлах явцад  хүн, морь хоёрын эрдэм чадлыг цэрэг дайны үйл хэрэгт чиглүүлж байлаа. Эр хүн, агт морьдын ид хавыг шалган уралдах, барилдах, харвах нь дундад эртний болон дундад үеийн монгол цэргийн байлдааны бэлтгэл сургуулийн төрлүүд болон хөгжиж шинэ дээд түвшинд хүрчээ.

“Монголын нууц товчоо”, Лувсанданзангийн “Алтан товч”, Марко Пологийн тэмдэглэл зэрэг эртний сурвалжуудаас үзэхэд XII-XIII зууны монголчууд уул овоо, онгон шүтээн, тугаа тахих, цэргийн хүчээ бүртгэн үзэх, хөрш улс, аймагтайгаа найрамдах, аян дайнаас буух зэрэгтээ найр наадам хийж байжээ. Тэр цагийн наадмын хамгийн баттай гэрч болох Чингисийн чулууны бичигт Чингис хаан 1224 онд баруун зүгээс нутагтаа буцаж  явах замдаа Буха Сочихой гэдэг газарт их наадам хийж, түүний сурын харваанд Хасарын хүү Есөнхий мэргэн түрүүлсэн тухай тодорхой өгүүлсэн байдаг.

XV зуун буюу Монголын эзэнт гүрний  задралын үед Долоон хошуу наадам үүссэн юм. Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи” зохиолд Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж халхын 13 отгийг захирч байсныг, сүүлдээ түүний долоон хөвгүүн нь хуваан захирах болсныг тодорхой дурджээ. Р.Галиндэв “Энэ долоон хошуудын ахлагч нар уламжилж ирсэн заншлаар нэгэн жил болоод өөрийн хошуу орны хүн ам, газар нутаг, мал сүрэг, эд агуурсыг амгалан тайван, сайн сайхан байлгаж чадлаа гэж нэгэн газар цугларч ярилцан, амар мэндээ мэдэлцдэг үе нь зуны цаг байв. Ингэж цугларсны баяр болгож эрийн гурван наадмаар хэний хошуу илүү хүч чадалтайгаа шалгаруулж байснаас халхын долоон хошуу наадам гэж нэрших болжээ” гэсэн байна. Харамсалтай нь ямар нэгэн ишлэл заагаагүй боловч Гэрсэнзийн долоон хүү хар халхыг хуваан захирсан, тэд жил бүр чуулган чуулж байсан нь үнэнтэй зэргийг бодоход үүнийг үндэстэй зүйл гэж болмоор.

1693 онд анхдугаар Богд Жавзандамба хутагтыг ширээнээ залаад түүнд даншиг өргөж одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт Цагаан нуурт их наадам хийснийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Үүний дараахан үе буюу XVII зууны эцсээр халх, өөлдийн дайн үргэлжилж, Монголын төв, зүүн хэсэг Манжид дагаар орсноор олон жилийн ужид дайн дуусч, энх цаг ирэхэд ар халхын ноёд Долооннуурын газраас эх нутагтаа буцаж ирээд мөн наадам хийжээ.

Энэ тухай “Эрдэнийн эрхи”-д 1696 онд халхын гурван хан, ван, бэйл, бэйс, тайж нар өөр өөрийн суусан нутаг дор буцаж хуучин хэвээн байгуулан чуулган нийлж, найр наадам бэлэглэхүй дор Бонхор донир ганц морио засаж олон морин лугаа уралдаж түрүүлсэн дор Дархан чин ван магтаж “Түмний эх” хэмээх шүлэг зохиогоод найр дор хөгжим барьж найр наадам үүсгэсэн тухай дурдсан бий. Энэ бол Монголын хурдан морины уралдааны тухай хамгийн анхны бичгийн мэдээ юм. Энд болсон наадам, түрүүлсэн морь, түүний эзний нэр зэргийг иж бүрэн өгүүлж байгаагаараа  маш үнэтэй мэдээ болж байна.

Халхын дөрвөн аймаг, Эрдэнэ шанзавын газруудаас өөр хоорондоо наадмын тухай Бадаргуулт төрийн 13-14 онд (1887-1888) харилцсан нэгэн бичигт: “Манай язгуурын багш ламыг хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж, үүрд тахихын тулд халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж, наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байдаг. Энэ мэтээс  үзэхэд эртний Монголын цэргийн байлдааны бэлтгэл сургууль харвах намнах, барилдах явдал маань XVI-XVII зууны үе болоход эрийн гурван наадам гэдэг сонгодог хэлбэрээрээ төлөвшиж, монгол угсаатны цэнгэлийн соёлын салшгүй нэгэн хэсэг болжээ гэж хэлж болмоор. 1706-1736 оны хооронд бүтээгдсэн “Халх журам” хэмээх Монголын хууль цаазны бичигт хурдан морины уралдааны дүрэм бие даасан бүлэг болон орсон нь үүнийг баталж байна.

Монголчуудын эрийн гурван наадамд XVII зууны сүүлийн хагасаас шарын шашны нөлөө хүчтэй тусч эхэлсэн бол XVIII зууны үеэс Манжийн их гүрний төрийн бодлого шууд нөлөөлөх болжээ. Манжийн хаан 1772 оноос эхлэн Хэнтий хан уул, Хан уул, Отгонтэнгэр уулыг тогтмол тахиж наадам хийх хуультай болгосон байна. Хэнтий хан уулыг Түшээт хан, Сэцэн хан, Их шавь гурван газраас голдуу тахидаг, Отгонтэнгэр уулыг Засагт хан, Сайн ноён хан аймаг зэрэг газруудаас  голлон тахидаг байжээ. Эдгээр тахилгын үеэр нилээд томоохон наадмууд болдог байсан. 1911, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үрээр тогтсон төр, засгийн бодлого ч эрийн гурван наадамд нилээд хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Ер нь хурдан морины уралдаан нь зөвхөн  төрийн төв наадмаар хязгаарлагдахгүй, орон нутгийн наадам (аймаг, сум), уул овоо тахих, элдэв төрлийн ой тэмдэглэх зэрэгт тэр бүгдэд хурдан морь уралддаг билээ.

Одоо цагт зөвхөн жил бүрийн долдугаар сарын 11-12-нд улсын хэмжээгээр 360 орчим газарт нийт зургаан насны 100-150 орчим мянган морь уралдаж байна. Үүний зэрэгцээ сүүлийн үед бүсийн уралдаан, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан зэрэг цоо шинэ дээд зэрэглэлийн уралдаанууд бий боллоо. Бүр өргөн утгаар нь авч үзвэл Монгол оронд жил бүрийн цагаан сарын шинэдээс намрын дунд сарын 17-ныг хүртэл морь уралдах улирал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүүхдийн даахь үргээхээс эхлээд Үндэсний их баяр наадам, бүсийн болон шигшмэл уралдаан хүртэл бараг бүх найр наадамд хурдан морь уралддаг байна. 1997 оны судалгаагаар тэр жил давхардсан тоогоор Монголд 170-180 мянга орчим хурдан морь уралдсан байна.

Дээр өгүүлсэнчлэн монголчууд олон мянган жилийн турш наадам хийж, морь уралдуулж ирсний ялдамд тэдний дунд хурдан морь судлал гэдэг ухагдахуун нэлээд олон зуун жилийн өмнөөс бий болжээ. Энэ тухай эртний бичиг сударт яг ийнхүү нэрлэж тэмдэглэсэн зүйл тааралдахгүй боловч үнэхээр ийм бодит ухагдахуун байгааг үгүйсгэх аргагүй нь дараах байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Монголчуудын дунд дэлгэрсэн хурдан морь судлал гэдэг ухагдахуун нь үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. Үүнд, нэгдүгээрт, хурдан морины уралдааны түүх, хоёрдугаарт хурдан морины шинж судлал, гуравдугаарт хурдан морины уяа засал дээр болно.  Монголчууд ойролцоогоор 6000 орчим жилийн турш морь уралдуулсаар ирсэн болохоор хурдан морины  уралдааны түүх нь хурдан морь судлалд зохих байр суурийг эзлэх нь хэний ч мэдээжийн хэрэг билээ. Эрдэмтэн Х.Лувсанбалдан агсан Монгол орны өнцөг булан бүрээс цуглуулсан хурдан морины шинжний 28 судрыг эмхлэн 1989 онд хэвлүүлсэн.

Оросын эрдэмтэн И.Ф.Шульженко дөчөөд оны эхээр Улсын түүхийн төв архиваас зохиогч нь тодорхойгүй, 1734 оноор тэтгээстэй “Хурдан морины шинж”-ний судар олж үзсэнээ дурдсан байдаг. Монголчуудын дунд хурдан морь судлал ийнхүү эрт цагаас өргөн хөгжсөн атал хурдан морины уяа заслын тухай судар тэмдэглэл төдийлөн элбэг бус тохиолддог юм. Х.Лувсанбалдан гуайн эмхэтгэсэн “Хүлгийн шинж” номонд орсон 28 судрын дөнгөж дөрөвт нь л уяа заслын тухай өгүүлсэн байдаг. Үүнээс хамгийн сонирхолтой нь нэгдүгээр судар буюу Хардэл бэйс М.Пүрэвжавын (1844-1932) зохиосон “Нууцаас нууц, далдаас далд шулуун журамт” хэмээх судар юм. Яагаад чухам уяа заслын судар бичиг ховор байдаг юм бэ гэдэг асуулт анхаарал татдаг.

Энэ нь нэг талаас хурдан морийг уях, засах эрдэм мэдлэгийг монголчууд ихэд эрхэмлэн нууцалж ирснийг харуулах бөгөөд нөгөө талаас Монголын эртний нийгмийн ёс зүйн хэм хэмжээтэй ч холбоотой болов уу гэж бодогддог. Хурдан морины шинж, уяа заслын арга ухааныг олон янзын сударт олон талаас нь өгүүлсэн боловч тэд цөм эртний дорно дахины язгуур махбодийн онолд тулгуурласан, эцсийн эцэст өөр хоорондоо зөрчилдөхгүй байдгаараа нэгэн цогц зүйл болох нь мэдэгддэг.

Эдгээр нь монголчуудын бүтээсэн хурдан морь, түүний уяа заслын тухай онол юм. Харамсалтай нь эдгээрийн дийлэнх олонхи нь орчин үеийн биологийн шинжлэх ухааны тулгуур ойлголтуудыг хүн төрөлхтөн нээж мэдэхээс өмнө, эсвэл тэдгээрийг монголчууд таньж ойлгохоос өмнө, өөрөөр хэлбэл танин мэдэхүйн харьцангуй эхний буюу гэнэн түвшинд бүтээгдсэн юм. XXI зууны эхэн үед л дээрх олон талт, тун сонирхолтой сэдвийг орчин цагийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах анхны оролдлогууд үзэгдэж байгааг дурдалтай. Үүний жишээ нь мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D.) Г.Төмөрхадуурын нэр бүхий бүтээлүүд юм.

Миний бие Монголын хурдан морь судлалын сэдвээр 40 орчим жилийн турш чадан ядан оролдож ирэхдээ их төлөв хурдан морины уралдааны түүхийн чиглэлээр тун өчүүхэн зүйл хийсэн билээ.  Хамгийн анхны бүтээл болох “Түмний эх” товхимолдоо хурдан морины шинж, уяа заслын талаар товч товчхон дурдсан буй. Зориглон барьсан энэ жижиг номонд хурдан морины уяа заслын талаар өөрийн ойлгосон бага сага зүйлийг Монгол улсын “Тод манлай”, “Манлай” уяач нарын туршлага, бодит жишээн дээр тулгуурлан өгүүлэхийг хичээлээ.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан