gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ардчиллын дуучийн охин аавыгаа дурслаа

Улс төр
2007-12-10
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-12-10

Бүлээн нарны илчийг бүгд хүссэн тэр өвөл, бээр­сэн толгодыг гэс­гээсэн нь “Хонхны дуу” байлаа. Хонхны дуу зо­ригийг бадрааснаас хойш, хорвоо дэлхий Зориг хий­гээд зорилго нэгт нөхдийг нь таньдаг болсноос хойш 18 жил улирч байна.
Энэ үед Монгол орны өнцөг булан бүрт олон сайхан дурсамж хөвөрч, хүн­дэт­гэл өрнөж буй. Тиймээс бид олноо “Хонх”-ын гэж алдаршсан С.Цогтсайхан агсны охин Ц.Сантаатай хийсэн ярилцлагаараа ч энэ өдрийн үйлсийг өргө­жүүлж байна.

-Ардчиллаар овог­ло­сон үнэ цэнэтэй өдрийн ойн дав­тамж болж байна. Ард­чиллын дуучийн охины үг хүмүүст дотно байх биз?
-Монголд өрнөсөн ард­чилсан хувьсгалын үйл явцад нэлээд чухал үүрэг гүйцэт­гэсэн хүний нэг нь миний аав. Тэр түүхэн том үйл явдлын­хаа 18 жилийн ойн өдөр аав минь биднийхээ дэргэд байх­гүй нь харамсалтай. Хэдий­гээр тийм боловч анд нөхөд , ах дүүс, үр хүүхэд бид үйл хэргийг нь үргэлжлүүлж бай­гаа юм. Тиймээс ардчиллын баяр та бидний бүгдийн баяр шүү гэж хүмүүст хэлье.

-”Хонхны дуу” бүхнийг сэрээсний учрыг юу гэж тодотгох вэ?
-Бүх учрыг нь үнэндээ би сайн тодотгож чадахгүй. Тэр үед нялх байсан. Харин хүмүүсийн олонх нь аавыг минь сэтгүүлч гэ­хээ­сээ илүү дуучин Цогт­сайхан гэцгээж байв. Сэт­гүүл­чийн ажлынхаа зэрэг­цээ­гээр шүлэг бичиж, дуу зохиох нь их байсан юм билээ. Тэр дуунууд нь нийгэмтэйгээ нийцэхгүй, тухайн тогтолцоог шүүмжилсэн агуулгатай бо­лохоор авч дуулах зоригтой дуучин байгаагүй. Тиймээс зохиосон дуугаа өөрөө дуу­лахаас өөр сонголт аавд минь байгаагүй гэдэг.

-Аавынхаа уран бүтээ­лийн талаар өөр нэмэлт мэдээлэл гэвэл?
-Нийтдээ дууны 30-аад уран бүтээлтэй юм. Тэдний­хээ үг, аяыг зохиогоод бараг бүгдийг нь өөрөө дуулсан. Ийм уран бүтээлч ховор биз. Зарим хүн аавыг минь Мон­голын Высоцкий гэж нэрлэсэн байсан.

-Дуунаас бусад уран бүтээлийг нь охин хэрхэн үнэлдэг вэ?
-Зохиосон дууг нь хүмүүс дуулж байгаад бид их баяр­ладаг. Түүн шиг олон сайхан нийтлэлийг нь хүмүүс уншсан байдаг. Аавын минь гурван ном бий. Сүүлд гарсан “Хонх­ны дуу” ном бичсэн бүх нийт­лэлээс нь бүтсэн юм. Миний хувьд дахин дахин унш­даг. Бүтээлүүд нь олон түмэнд хэдийнэ хүрсэн. Гэсэн ч шинэ залуу үе гарч ирж байна. Өсвөр үе өсөн өндийж байна. Тэдэнд болон өргөн олонд шинэ хэлбэрээр хүргэхийг цаг үе шаардаж байгаа. Үүнд нийцүүлэхийн тулд аавынхаа бүтээлүүдээр СD гаргахаар ажлаа эхлэх гэж байна. Дууны болон нийтлэлийн гэсэн хоёр янзын CD гарах юм. Энэ ажлыг маань дэмжин хамтарч ажиллах, ивээн тэтгэх хү­мүүс, байгууллага хамт олон байвал бид баярлана.

-Өөр хэн, ямар хэл­бэ­рээр дурсгалыг нь хүндэт­гэж байгаа вэ?
-Эмээ минь энэ жил хүү­гийн­хээ дурсгалд зориулан “Бурхнаас заяасан хүү минь” гэдэг ном бичиж хэвлүүлсэн. Энэ сарын 10-нд нэг ёслол болно. Үндэсний түүхийн музейн “Шинэ Монголын түүх” гэсэн тасагт нь аавын зураг, барьж байсан гитар зэргийг тавина. Үүнийг МоАХ зохион байгуулах юм. Энэ бүгд аавын минь дурсгалыг хүндэтгэж байгаа асар их хүндэтгэл шүү. Би ааваараа бахархаж байна.

-Одоо ааваараа бахар­хаж буй охин тухайн үедээ үзэл бодлыг нь хэр дэмжиж явсан бэ?
-Багадаа би аавыгаа ард­чилал, ардчилал гээд яваад байхад нь нэг их ойлгодоггүй байсан. Хүмүүс ардчилал гэдгийг нь дэмжихгүй байх шиг санагдаж байв. Бүр оюу­тан болохын өмнөхөн л жаа­хан ойлгосон. 18 нас хүрэхэд минь аав намайг хөтөлж аваа­чин Ардчилсан намд элсүүлж байлаа. АН-ын дарга нь Дор­лиг­жав гуай байсан. Одоо аав минь ямар миний дэргэд суугаад аливааг тайлбарлаж өгөх биш. Тиймээс үлдээсэн бүх уран бүтээлтэй нь “ярил­цаж” байна даа. Уран бүтээ­лээс нь ухаарал авах бүрий­дээ энэ бүхнийг зөвхөн хоёр хүүхдийнхээ төлөө биш Мон­голынхоо хойч үеийн төлөө хийж дээ гэж боддог юм.

-Яагаад …?
-Яагаад гэвэл дуу, нийт­лэл аль нь ч хоцрогдоогүй. Цаашдаа ч үнэ цэнэтэй байх биз. Миний үеийнхэн бол дууг нь ч, өөрийг нь ч мэддэг. Харин миний дүүгийн үеийн­хэн мэдэхгүй байж болох. Тиймээс шинэ залуу хамтла­гуу­даар дууг нь дуулуулж байгаа.

-“Цаасан малгай “, “Ра­шаан­тын-18” гээд өгүү­лэмж нь өөр дуунуудтай эн зэрэг­цэх тийм өвөрмөц ямар дуу бий вэ?
-Тиймээ, дуунуудын өгүү­­лэмж нь үнэхээр л өөр. ”Ра­шаан­тын-18" дууны амьд­­рал одоо ч бий шүү дээ. Гэр хороолол их өргөжсөн. Тэнд тэр бүгд байгаа. Харин энд би “Хүнд үйлдвэрийн хот” гэсэн дууг нь онцолж хэлмээр бай­на. 1990 оны үед зохиосон юм билээ. Өнөөдөр хүмүүс уул уурхайн талаар юу ярьж бай­гаа билээ, мар­гааш ямар болно гэж байгаа билээ. Тэр бүхэнд нэн хамаа­тай дуу гэж боддог.

-Энэ бодлынхоо үр­гэлж­лэл болгон аавыгаа тодотгооч гэвэл ?
-Алсын хараатай, авь­яасын цараатай, ардчиллын хүү, амин хайртай аав минь гэж л дурсана даа.
Чех улсад ерөнхий бо­ловс­­ролын дунд сургууль дүүргээд, эх орондоо СЭЗДС төгссөн. Өдгөө хувийн сек­торт ажиллаж байгаа энэ эмэгтэй миний зургийг аавын минь зураг­наас жи­жигхэн хэмжээ­тэйгээр нийт­лээрэй. Аавы­гаа бас ард­чил­лын үнэт их үйлсийг хүн­дэт­гэж байгаа тул ингэж бай­гаа юм гэв.

Б.Цогзаяабаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан