Хатаасан жимс зүгээр ч нэг амны зугаа биш. Шинэхэн жимс жимсгэнэтэй адил аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болдог. Мөн ислэгээр баялаг, холестерин агуулдаггүйгээрээ онцлогтой.
Хатаасан жимс нь шинэ жимстэй харьцуулахад жин багатай ч ашигтай бодисын хэмжээ нь хангалттай өндөр байдаг байна. Тиймээс хоол зүйчид өдөр тутмын хүнсэндээ нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Тухайлбал, зууш салат, бялуу болон бусад төрлийн десерт, тараг, уух зүйлсдээ чавга, цангис, чангаанз, самраас нэмж хэрэглэвэл таны идэх гэж буй хоол хүнсийг илүү амттай бас баялаг болгоно.
Хэрэглэгчдийн дунд зөвхөн орос үзэм, чавга л сайн гэх ойлголт байдаг ч эдгээр жимсний хамгийн сайн сортууд нь Америк, Аргентин, Турк, Вьетнам, Иран зэрэг жимс самрын өлгий нутгуудад байдгаараа онцлогтой.
Самар, жимсийг багахан идэхэд л энерги, эрдэс бодисоор хангаж чадна. Жишээ нь, спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүс, тамирчид өндөр ачаалалтай дасгал хийсний дараа хатаасан жимс идэж, глюкозын нөөцөө богино хугацаанд хангахаас гадна өвдөлт бууруулж, сэтгэл санааг өргөхөд нөлөөлдөг эндорфин даавар ялгаруулахад тусалдаг байна.
ТЭГВЭЛ САМАР ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?
Самар идэхээр ухаантай болно гэх яриа нийгэмд дэлгэрчээ. Тэгвэл алмонд буюу бүйлс самар ямар ач холбогдолтой вэ?
Бүйлс ханаагүй тосны хүчил, кальци, магни, В6 аминдэм, ислэгээр баялаг бөгөөд цусан дахь холестериний хэмжээг бууруулах, цус багадалт, зүрх судасны өвчин, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.
Бүйлс мөн жингээ хасахад тань эерэг нөлөөтэй бөгөөд арьсны эрүүл мэндэд тустай, чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдгаараа онцлогтой юм.
ЦАНГИС ЖИМС ХӨГШРӨЛТИЙГ УДААШРУУЛДАГ
Халуун хүйтэн харшсан хаврын энэ өдрүүдэд даарч хөрснөөс болж цистит тусах эрсдэл нэмэгддэг. Харин цангис жимсийг бөөр, шээсний замын халдварт өвчнийг анагаахад эртнээс хэрэглэж иржээ. Учир нь энэ жимсэнд агуулагдах флавоноидууд давсагны хананд нян хуримтлагдахаас сэргийлж, шээсний замын халдварыг эмчлэхэд тусалдаг байна. Флавоноидууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.
Мөн цангис жимсний ач тусыг тоолоод баршгүй. Тухайлбал,
- Антиоксидантаар баялаг тул хөгшрөлтийг удаашруулна.
- Зүрх судасны өвчнөөс хамгаална. Учир нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, даралт тогтворжуулах ач холбогдолтой.
- Ходоодны шархлаа, хорт хавдар үүсгэдэг бактери болох хеликобактер пилоригийн өсөлтийг сааруулах үйлчилгээтэй.
- Мөн антиоксидант, үрэвслийн эсрэг, хорт хавдрын эсрэг, ялангуяа түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдэг байна.
Kowar брэндийн цангис жимсийг цангисны тариалалт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Америкийн Ocean Spray компаниас нийлүүлдэг.
ЧАВГА ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛДЭГ
Чавгыг хүнсний ислэгээр баялаг болохыг хүмүүс маш сайн мэднэ. Энэ нь ходоод гэдэсний замын үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоол боловсруулах эрхтэн өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна. Ислэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ялгадсыг цаг тухайд нь гадагшлуулах боломж олгодог тул өтгөн хаталтыг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд хэрэглэхийг зөвлөдөг.
Судалгаанаас үзэхэд гурван долоо хоногийн турш өдөрт ердөө 50 грамм эсвэл 5-6 ширхэг чавга идэх нь өтгөн гадагшлах давтамжийг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа бие давхар ээжүүдийн өтгөн хатах зовуурийг багасгах бөгөөд сэтгэл санааг нь тогтворжуулах ач тустай ажээ.
Чавга нь мөн л антиоксидантаар баялаг, антиоксидантууд нь ясны эд эсийн бат бөх чанарыг дэмжиж, дотоод шүүрлийн болон зүрх судасны өвчин үүсэхээс сэргийлдэг.
КOWAR-ын чавгыг Аргентин улсаас нийлүүлдэг.
ЧАНГААНЗ ГЭДЭСНИЙ ГҮРВЭЛЗЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Чангаанз их хэмжээний ислэг агуулдаг тул ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, бие махбодын бохирдлыг гадагшлуулахад тустай. Хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Өтгөн байнга хатдаг бол хатаасан чангаанз өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн чангаанз нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, биеэс холестеролыг гадагшлуулж, цусны даралтыг хэвийн болгодог.
Дааврын түвшинг тэнцвэржүүлэхэд тусалдаг бөгөөд, кальци, төмөр, фосфор магнийн агууламж өндөр, ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийн үед тайвшруулах, яс бэхжүүлдэг давуу талтай.
KOWAR брэнд чангаанзаа Турк улсаас нийлүүлдэг юм.
Ташрамд дурдахад, зах худалдааны төвүүдэд задгайгаар худалдаалдаг хатаасан жимс, самар нь гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим алдагдсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулдаг.
KOWAR брэнд Америк, Аргентин, Турк, Вьетнам зэрэг улс орнуудаас хамгийн чанартай, дээд сортын самар жимсийг түүхий эдээ болгон авчирдаг. Иймд гарал үүсэл нь тодорхой, чанартай, найдвартай тул KOWAR-ын бүтээгдэхүүнийг эргэлзэх зүйлгүйгээр хэрэглэх боломжтой юм.