Монголын хамгийн том ББСБ болох Инвескор ББСБ ХК нь 2022 оны 12-р сард ИНВЕСКОР БОНД 2.0 нэртэй нээлттэй бондын хөтөлбөр зарласан бөгөөд 5 хэсэгчлэн арилжаалж нийт 50 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлж тус бондын хөтөлбөрийг амжилттай хаалаа. Тус бондын хөтөлбөрийн үндсэн андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК нар хамтран ажилласан юм.
ИНВЕСКОР БОНД 2.0-ийн онцлог
Өндөр өгөөж: 2023 оны 7 сарын байдлаар арилжааны банкнуудын 12 сарын хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12.7%-тай байгаа бол инфляцийн түвшин 9.2% байна. Инвескор Бондын хувьд харьцангуй өндөр өгөөжтэй буюу жилийн 18%-ийн хүүтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Эрсдэл бага: Инвескор Бонд 2.0 нь биржийн зах зээлээр дамжин санхүүжилтийг нээлттэй хүрээнд татан төвлөрүүлж байгаа тул хөрөнгө оруулагчдын эрх ашиг нь нарийн зохицуулалтын дагуу хамгаалагдсан байдаг. Мөн эргэн төлөлтийн давхар баталгаа болгож толгой компанийн эзэмшиж буй 71.5 тэрбум төгрөгийн хувьцааг барьцаалсан.
Хүүгийн орлогын татварын хэмжээ: Монгол улсад хэрэгжиж буй хувь хүний албан татварын тухай хуульд зааснаар нийт хүүгийн орлогын дүнд 10%-иар тооцож, албан татвар ногдуулдаг. Харин Нээлттэй бондын хүүгийн орлогод 5%-ийн албан татвар ногдуулан тооцдогоороо давуу талтай юм.
Инвескор ББСБ ХК нь уламжлалт банк бус санхүүгийн үйлчилгээнээс гадна финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйл ажиллагааг давхар явуулдаг онцлогтой. Одоогоор нийт 5 төрлийн үйлчилгээ үзүүлж, Улаанбаатар хотод 13, Эрдэнэт хотод 1, Кыргыз улсад 4 салбартайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн тус байгууллага нь “MicroFinanza Rating” SRL олон улсын үнэлгээний байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр үнэлгээ болох “A” үнэлгээг авсан байгууллага юм.
ИНВЕСКОР БОНД 2.0 нээлттэй бондын хөтөлбөрийн хугацаанд Инвескор ББСБ ХК-ийн гаргасан амжилтууд
- Азийн хөгжлийн банкнаас 10 сая ам. доллар, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 5 сая ам. долларын урт хугацаат зээл авах гэрээг байгуулсан
- 2022 оны "Банк бус Санхүүгийн байгууллагын ЭНТРЕПРЕНЕР" шагналын эзэн
- 2021 онд татан төвлөрүүлсэн Монголын анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр болон купоныг бүрэн төлж амжилттай дуусгасан
- 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 38 төгрөг буюу нийт 2.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигч нартаа хуваарилсан
- Чанарын удирдлага ISO 9001, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлага ISO 27001 стандартуудыг MSECB олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэн, удирдлагын тогтолцоонуудыг дахин баталгаажуулсан
- 2021 онд татан төвлөрүүлсэн нээлттэй бондын хөтөлбөрийн I, II транчийн үндсэн төлбөр болох нийт 14 тэрбум төгрөгийг бүрэн төлж бонд эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд байршуулсан
- Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хувьцаат компаниудын засаглалын кодексын хэрэгжилтийн 2023 оны эхний хагас жилийн үнэлгээний дүнгээр хамгийн өндөр оноотой 2 ХК-ийн нэг болж 98.6 хувийн үнэлгээг авсан.