Б.Тэргэл, Б.Анхбаяр нар Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2013-2014 онд алба хаажээ. Хорин хэдтэй залуус цэргийн алба хаахаар нэгэн салаа болж, зовлон жаргалаа хуваалцан “Цэрэг-Зэрэг” гэдгийг сурч нэгнийгээ таньж мэдсэн цаг хугацаа тэнд өнгөрчээ. Нэг нь л алдахад нийтээрээ хариуцлага хүлээдэг дэгтэй орчин тэднийг бусдыгаа таньж мэдэх, үнэт зүйлээ ойлголцож нөхөрлөх эхлэлийн цэгийг хатгасан аж.
Цэргийн хуаранд хэн ч худлаа дүр эсгэх боломжгүй учраас багтай нөхөрлөл үүсдэггүй гэлтэй. Тэд үнэнтэй хамт нөхөрлөж өнгөрсөн цаг хугацаагаа одоо ч нандигнадаг бөгөөд хал цэргээс ард болсон ч хаа ч явсан нэгнээ дэмнэдэг андууд болжээ.
Б.Тэргэл, Б.Анхбаяр нар цэрэгт байхаасаа л хамтдаа ирээдүйн талаар ярилцаж, юу хийх, яах тухайгаа хуваалцдаг байв. Цэргээс халагдаад хоёул зорилгоо биелүүлж Б.Тэргэл эрх зүйч, Б.Анхбаяр бизнесийн удирдлага мэргэжлээр төгсжээ. Харин одоо тэд хамтдаа “Casaami.ub” нэртэй хоолны газар нээн ажиллуулж байна.

Сар гаруйн өмнөхөн нээсэн хоолны газраар бид зочиллоо. Дотоод засал, зураг, чимэглэл, өнгөний сонголт бүгд тэднийх. Хамтдаа ярилцаж, бодлоо гашилган бүтээсэн энэ орчин тэдний ирээдүйд бий болгохыг хүсдэг том рестораны эхлэл аж.
Б.Тэргэл тогооч хийж, Б.Анхбаяр туслахаар нь ажиллахын сацуу зөөгч хийж бас тооцоогоо барина. “Casaami.ub” нэрийн бургерийнхээ орц, жорыг онцгой байлгахын тулд тэд ихэд хичээжээ. Харин цаашдаа тако, буррито хийж, гадуур байхгүй сайхан амтыг боломжийн үнээр хүргэхийг зорьж буй.
Тэднийг хамтдаа хоолны газар нээхээр болсон тухай ойр тойрныхон нь сонсоод зарим нь эрстэлтэйг нь сануулж, зарим нь зоригтой хийгээд үз гэж уриалжээ. Харин хамгийн их баярлаж, эрвийх дэрвийхээрээ тусалсан нь цэргийн он жавууд нь. Өмнө нь хуушуурын газар байсан талбайг тэд орвонгоор нь өөрчилж, орчин үеийн тохижилттой болгожээ. Засвар хийхэд цэргийн нөхөд нь чадахаараа тусалж, тог цахилгаан, дотоод заслын ажилд нь гар бие оролцсон аж.
Б.Анхбаяр “Эх оронч үзэл, амьдралын маш том хичээлийг цэргийн хуарангаас олж авсан. Олон эрчүүдийн дунд ороод биеэ зөв авч явах, үг хэлээ цэгнэж сурахаас эхэлдэг. Цэрэгт явснаа, ялангуяа Хүндэт харуулын тусгай ротод алба хаасандаа баярладаг” хэмээн ярив.
Тэд он жавуудтайгаа нэг дор уулзахаар өөр болчихдог гэнэ. Юу нь өөр гэж үү? Ярианы өнгө, биеэ авч яваа байдал нь эрс өөрчлөгдөнө. Эрүүгээ өргөх нь холгүй болоод, биеэ цэгцлээд, сэтгэл нь хөөрчихдөг талаар Б.Анхбаярын гэргий анзаарч түүнд хэлж байжээ.
Он жавуудынх нь гэр бүлээс бурхны оронд одоход, хэн нэгэн нь амьдралд алдахад ч хамт байж зовлонг нь нимгэлж, сэтгэлийг нь засахаар цугладаг нь өнөөх хэд. Ганц хоёрхон байрны цаана амьдардаг ч зорьж ирж чадахгүй найз байхад он жавууд нь хөдөөнөөс хүртэл хүрээд ирнэ. Ирэхдээ жоохон мах цүнхэлчихсэн, боломж боломжоороо байгаагаа авчраад цугларна. Хэн ч дуудаагүй байхад хэцүү цаг үед хаалгыг нь тогших найзтай байх хэчнээн сайхан бэ гэж Б.Анхбаяр яриандаа онцолсон юм.
Аав болж, анхны үрээ өлгийдөн авахад нь нэгнийхээ баярыг хуваалцаж, амьдрал гэдэг эгэл мөчүүдийн холбоост анд шиг анд байж нэгнээ түших нь утга учир ажээ.
Захны даавуугаа хадаж, гутлаа тослох зуураа ярьдаг байсан зорилго, мөрөөдлүүд нь цаг хугацааны үест биелж, цаашдын зорилгоо хамт тодорхойлон хичээж буй аавуудын нөхөрлөлийн түүхээс танд хүргэлээ.
Ингээд тэд “Монголынхоо нийт эрчүүддээ, Хүндэт харуулын тусгай ротод алба хаасан залуучууддаа, үе үеийн дарга нар, офицер, ахлагч, доод, дээд үеийнхэн, он жавууддаа Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн баярын мэндийг хүргэе. Хүндэт харуул хараа дээгүүр, зовхи нь өөдөө залуус байхыг цэрэгт байхад захидаг байсан. Ард болсон ч энэ үгийг санаж явдаг” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлснийг үүгээр уламжилъя.
Гэрэл зургийг: Г.Өнөболд