АНУ-д болдог нохой чарганы уралдааны зохион байгуулагчид энэ жил хангалттай цас ороогүйн улмаас тус үйл ажиллагааг цуцалж буйгаа мэдэгджээ.
“Can-Am Crown” хэмээх олон улсын нохой чарганы уралдаан нь Мэйн мужид 30 гаруй жилийн турш болж байгаа бөгөөд хамгийн удаан үргэлжилсэн уралдааны нэг юм.
Харин энэ жил Мэйн мужид олон жилийн дунджаас бага цас орсон тул уралдаан зохион байгуулахад аюултай хэмээн зохион байгуулагчид үзсэн байна.
“Олон жил үргэлжилсэн уралдааныг цуцлахад хүндхэн байгаа ч аюулгүй байдал, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж уг шийдвэрийг гаргалаа” гэв.
Тус уралдааныг үзэхээр улс улсаас олон жуулчин зорьж очдог бөгөөд тус мужийн эдийн засагт ч ихээхэн орлого оруулдаг аж.
Эх сурвалж: АР