gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Байгууллагын бизнесийн өсөлтийн хамгийн том зэвсэг бол дэвшилтэт технологи юм”

Л.Амарцэцэг
Технологи
2024-02-27
19
Twitter logo
Л.Амарцэцэг
19
Twitter logo
Технологи
2024-02-27
“Байгууллагын бизнесийн өсөлтийн хамгийн том зэвсэг бол дэвшилтэт технологи юм” “Мобинет" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх

Танай байгууллага мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ? Технологи амьдралын салшгүй нэг хэсэг болсон хэдий ч аюул үргэлж дагаж буй цаг үед бид амьдарч байна. Тиймээс байгууллагынхаа бизнесийн өсөлт, амжилттай үр дүнд хүрэхийн тулд хиймэл оюун ухаан, сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай болжээ.  

Тэгвэл эдгээр асуудлын гарц дэлхийн тренд технологийн шийдлүүдийг "Мобинет" ХХК санал болгож буй. "Мобинет" ХХК  үүлэн технологи, технологийн аюулгүй байдлын шинэлэг шийдэл зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Digital Enterprise" арга хэмжээг тав дахь удаа зохион байгуулав.

Тус байгууллага  нь дэлхийн 30 гаруй компанийн Монгол дахь төлөөлөгч, хамтрагчаар ажилладаг бөгөөд олон улсын стандарт нийцсэн үйлчилгээг үзүүлдэг аж.

Арга хэмжээний үеэр “Мобинет" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх “Мобинет" ХХК жил бүр "Digital Enterprise" буюу хэрэглэгчдэдээ зориулж хамгийн сүүлийн үеийн технологиудын шийдлүүдийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаагийн арга хэмжээгээр дэлхийн технологийн салбарт тренд болж буй Microsoft-ын хиймэл оюун ухаанд суурилсан технологийг танилцуулж байна. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах сүүлийн үеийн технологи, дата центр, үүлэн үйлчилгээ зэрэг технологиудыг байгууллагуудад санал болгож, хэрхэн ашиглах талаар танилцуулж байна.  

Манай байгууллага монголынхоо компаниудад хамгийн шилдэг шийдлүүдийг санал болгодог.  

Өнөөдрийн арга хэмжээнд манай байгууллагатай хамтран ажилладаг дотоодын болон гадаад дахь түнш байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Байгууллагын бизнесийн өсөлтийн хамгийн том зэвсэг бол технологи байдаг. Ялангуяа мэдээллийн технологи юм. Тийм учраас манай байгууллага монголынхоо компаниудад хамгийн шилдэг шийдлүүдийг санал болгодог.  

"Microsoft" компани хиймэл оюун ухааны салбарт маш амжилттай байгаа. Тус компани "office 365" программтай хиймэл оюун ухааныг хослуулсан технологийн шийдлийг гаргасан. Манай байгууллагын зүгээс тухайн шийдлийг Монголдоо нэвтрүүлж бусад компаниудад санал болгож байна” гэлээ.  

"ProGrid systems" компанийн гүйцэтгэх захирал Б.Цацралт-Од “Энэхүү арга хэмжээнд манай компани анх удаа оролцож байна. Манай байгууллага дэлхийн 20 гаруй техник, программ хангамжийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлдэг.

Өнөөдрийн арга хэмжээнд цахим аюулгүй байдлын шийдлээр оролцож байна. Тэр дундаа энэ салбарт 30 гаруй жилийн түүхтэй ажиллаж буй ESET брендийг онцолсон бөгөөд дэлхий даяар 13 судалгаа, шинжилгээний төвтэй. Eset брендийн үйл ажиллагааг байгууллагадаа нэвтрүүлсэн тохиолдолд маш хялбар ажиллагаатай, хурдтай үйлчилгээ үзүүлж чаддагаараа давуу талтай” гэв.  

Мобинет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг “Энэхүү арга хэмжээг Мобинет болон Мобиком групп хамтран зохион байгууллаа. Мобинет ХХК нь 23 жилийн турш байгууллагуудад зориулсан интернет сүлжээний шийдэл, төрөл бүрийн программ хангамж гэх мэт үйлчилгээг үзүүлсээр ирсэн.

Монголынхоо байгууллагуудын үндсэн бизнесийг нь хөгжүүлэх болон дэмжихээр мэдээллийн аюулгүй байдал, технологийн бүх үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.  

Мэдээллийн аюулгүй байдал дэлхий нийтээр жилээс жилд хурцадмал асуудал болсоор байна. Тэр дундаа, 5G, ухаалаг гар утасны хэрэглээ өргөн нэвтэрч байгаатай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг чухалчлах шаардлагатай болжээ.

"Мобиком" групп нь технологийн компани. Тиймээс танилцуулж буй бүх технологи, программ, тоног төхөөрөмжүүдийнхээ нэг хэрэглэгчид нь бид. Тэр утгаараа харилцагч байгууллагууддаа бүтээгдэхүүнээ санал болгохоос өмнө туршаад үзчихсэн байдаг гэсэн үг. "Мобиком" группийн хэмжээнд 350 мэргэшсэн инженерүүд ажилладгаараа давуу талтай” гэлээ.  

Тус арга хэмжээнд Монгол Улсын топ 200 гаруй компанийн төлөөлөл оролцож технологийн дэвшилтэт шийдлүүдтэй танилцаж мэдээлэл солилцсон юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан