Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зургаа дахь жилдээ гарч байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд “Галт луу” эсгий ширмэл, “Дондогдулам хатан” эсгий шивээсэн зураг, цэмбэ, торгыг хослуулан урласан “Хос хантааз” гээд орчин цагийн уран бүтээлчдийн авьяас чадвараа шингээн урласан олон бүтээлийг дэлгэжээ.
Түүний дундаас уран зураг мэт харагдах боловч зүү ороож, нэг бүрчлэн хатгаж урласан бүтээлүүд сонирхол татсан нь 86 настай, Монгол Улсын Гавьяат багш Ц.Ядамжав гуайн бүтээлүүд байлаа.
Бие сэтгэлээ амраах зорилгоор гурван жилийн өмнөөс уран хатгамлаар бүтээл хийх болсон түүний үндсэн мэргэжил нь Дүрслэх урлагийн багш бөгөөд сийлбэр хийдэг нэгэн аж. Өндөр настай, эрэгтэй хүн хатгамалд дурласан нь содноос гадна бүтээлээ уран зураг маягаар хийсэн нь ч шинэлэг байсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Бусад хатгамалч шиг мундаг бүтээл хийгээгүй ч шинэлэг зүйл хийхийг хүссэн. Уран зургийг ч бас хатгамлаар хийх боломжтой гэдгийг бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон юм. Уран зураг шиг гэдэг нь олон өнгө ашиглана.
Олон өнгийн утас ашиглан хатгамал хийх бүрэн боломжтой шүү дээ. Би байнга суугаад хатгамал хийж чаддаггүй. Өдөрт 2-3 цаг зарцуулдаг. Нэг бүтээлээ гурван сар орчмын хугацаанд дуусгасан” гэв.
Мөн уран зураг, хатгамалд сонирхолтой арван жилийн хүүхдүүд энэ үзэсгэлэнг заавал ирж үзээсэй хэмээн уриалж байсан юм.
XIX зууны урчуудын хосгүй нандин бүтээлийг өнөө цагийн уран бүтээлчдийнхтэй зэрэгцүүлэн харах боломж олгодог "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг дуустал Богд хааны ордон музейд үргэлжилнэ.