“Эрдэнэт үйлдвэр” 45 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон 2023 онд хэрхэн ажилласнаа өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулав.
Энэ онд “Эрдэнэт” үйлдвэр 39 сая тонн хүдэр олборлож, 37 сая тонн хүдэр боловсруулжээ. Нийт 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанк борлуулсан байна. Мөн 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж нь түүхэнд байгаагүй үзүүлэлт болжээ.
2023 оны энэхүү үр дүнг, ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулбал,
- Хүдэр олборлолт 12 хувь
- Хүдэр боловсруулалт 18 хувь
- Борлуулалтын орлого 3.2 дахин
- Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин тус тус өсжээ.

100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулбал,
- Хүдэр олборлолт 6 хувь
- Хүдэр боловсруулалт 14 хувь
- Борлуулалтын орлого 1.8 дахин
- Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 2 дахин тус тус өссөн байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж буй 2019-2023 онд өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны ашгаар санхүүжүүлсэн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний, 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, техник, технологийн шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн элэгдлийн хувь хэмжээ, сул зогсолт, төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ зэрэг нь тогтмол буурсан гэв.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт

Бетон хучилттай 12.6 км авто замын ажил, 4.4 км төмөр замын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол, ус хангамж, ариутгах татуургын системийг барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийн дагуу нарийвчилсан зураг төслийн ажил хийж байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
Зэсийн баяжмал хайлуулах технологийг эцэслэн сонгож, үйлдвэрийг Эрдэнэтэд барьж байгуулах Төр Засгийн шийдвэр нэгэнт гарч, хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” дуусаж байна.
Аранжин зэсээс өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор, зэс утас, кабел болон нунтаг зэс, зэс ялтас үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар зэс утас, кабел үйлдвэрлэх болон нано нунтаг зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулж дууссан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цөлжилтийн эсрэг арга хэмжээ төдийгүй дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг. Хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг Монголд анх удаа байгуулан 2022 онд ашиглалтад хүлээн авсан. Хөрсний инновац, биотехнологийн төвийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.
Мөн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий бүрэн автомат хүлэмжтэй Мод үржүүлгийн цогцолбор байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг хоёр дахь зарлажээ.